Enter ба шилжилт хөдөлгөөн

За та бүхэн амралтын өдрөөрөө сайхан амарцгааж байна уу. Өнөөдрийн нийтлэлээр та бүхэнд нэгэн бяцхан зөвлөмж оруулахаар шийдлээ. Энэ бол Enter коммандын дараах идэвхтэй нүдний шилжилт хөдөлгөөн юм. Та бүхэн MS Excel программ дээр ажиллаж байхдаа аливаа нэг үйлдлийг хийж дуусаад ENTER коммандыг өгдөг. Жишээлбэл нэг текст бичээд дараагийн нүдэнд шилжихдээ Enter коммандыг өгөх, мөн ямар нэгэн томьёо бичээд дараагийн нүдэндээ шилжихдээ Enter комманд өгөх зэргээр.

EXCEL программд мөнгөний ирээдүйн үнэ цэнийг тооцоолох нь

За өнөө орой ч сайхан завтай байна. Ганц сайхан нийтлэл оруулчихаад унтья байз. Бид өмнө нь та бүхэнд Мөнгөний үнэ цэнэ буюу хүүний тооцоо гэсэн нийтлэлийг толилуулж байсныг санаж байгаа байх. Тус нийтлэлээр мөнгөний үнэ цэнийг хэрхэн тооцдог тухай, мөн банк таны хадгалуулсан мөнгөнд хэрхэн хүү бодож өгдөг талаар товчхон дурдсан билээ. Та бүгд энэхүү нийтлэлтэй холбоотой материалыг ЭНЭ линкээс үзэж болно. За ингээд энэ сэдэвтэй холбоотой нэгэн нийтлэлийг оруулая.

Өгөгдсөн 2 листэнд давхардсан утга хэдэн ширхэг байна бэ?

Ижил агуулгатай хоёр листийг өөр хооронд нь харьцуулна гэдэг бол туйлын хүнд асуудал. Ялангуяа лист дэхь мэдээлэл их хэмжээтэй байвал бараг бүтэшгүй асуудал болдог. Ер нь листийг харьцуулах гол зорилго нь харьцуулж буй хоёр листэнд ижил, давхардсан мэдээлэл байгаа эсэхийг тодорхойлоход оршдог. Тэгэхээр танд 2 листийг харьцуулах зайлашгүй шаардлага гарсан бол та юуны өмнө давхардсан мэдээлэл байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Хоёрдугаарт хичнээн ширхэг мэдээлэл

Тэгш үү? сондгой юу?

Бид өмнө нь өгөгдсөн тоог анхны тоо мөн үү биш үү гэдгийг хэрхэн шалгах тухай нийтлэлийг оруулж байсан билээ. Харин өнөөдрийн нийтлэлээр өгөгдсөн тоо тэгш тоо юу эсвэл сондгой тоо юу гэдгийг хэрхэн шалгах талаар авч үзэх болно. Мэдээж өгөгдсөн тоог тэгш, сондгой эсэхийг шууд нүдээр хараад хэлж болно. Харин MS Excel программаар өгөгдсөн тооны тэгш, сондгойг хэрхэн шалгадаг бэ гэсэн асуудал тодорхой бус байна. Үүнийг шалагадаг функц ч MS Excel программд байдаггүй юм байна.

Мөнгөний үнэ цэнэ буюу хүүний тооцоо

За өнөөдөр та бүхэнд мөнгөний үнэ цэнэ буюу хүүний тооцооллын талаар нэгэн нийтлэл оруулахаар шийдлээ. Манай сайтын нэгэн зочин биднээс "Ихэнх банкуудын хадгаламжийн хүү жилийн эцэст дансанд нь нэмэгдэх буюу хүүгийн хүү сар бүр бодогддохгүй 12 сард нэг удаа бодогддог. Сар бүр 100,000 төгрөг хадгаламжиндаа хийвэл 30 жилийн дараа хэдэн төгрөгтэй болох вэ? (excel дээр хялбар олдог функц байдаг юм болов уу? FV нь хүүгийн хүү бодоод байх юм)" гэсэн асуултыг асууж байх юм.