FIFO аргачлалын MS Excel загварчлал Excelist

Бид өмнө нь Бараа материалын эхэлж авсныг эхэлж зарлагадах арга /FIFO-First in, First out/ гэсэн нэртэй нэгэн нийтлэлийг оруулж байсныг та бүхэн санаж байгаа байх. Тус нийтлэлд авсан жишээ нь агуулга, хамрах хүрээний хувьд багахан хэмжээний жишээ байсан боловч түүнийг гар аргаар тооцоолох процедур нь маш их байсан. Иймээс ААН байгууллагууд өөрийн бараа материалын өртгийн тооцооллыг бидний авч үзсэн жишээтэй адилаар гар аргаар хийх боломжгүй байдаг тул ямарваа нэгэн төрлийн санхүүгийн программ ашигладаг.

Баярлалаа LATEX

Зиа юу байцгаана даа найзуудаа. Ажил төрлүүд нь сайн биз дээ. Би яахав ажилаа хийгээд л байж байна. Гадаа нээрээ аргагүй хүйтэн болжээ. Өнөө өглөө машингүй явсан чинь хөлдөж үхэх шахлаа. Өвлийн хувцсандаа орохгүй бол болохгүй нээ хэхэ. Над шиг ингээд 11 сар дундаа орж байхад хавар намрын хувцастай явж байдаг хүн ер нь байгаа болов уу. Гэхдээ надаас нимгэн хувцастай, тарчигхан амьдралтай хүмүүс Улаанбаатар хотод маань энэ тэндгүй зөндөө л байна. Тэр хүмүүсийг хараад өрөвдөх юм даа хөөрхий.

Хүснэгт харьцуулалт (Table Comparison)

Утга, агуулга нь ижил боловч хоёр өөр хугацааны мэдээллийг өөр хооронд нь харьцуулах ажил нилээд төвөгтэй, хугацаа, гар ажиллагааг маш их шаарддаг. Багахан хэмжээний мэдээллийг яахав гүрийж байгаад гараар тулгачихаж болно. Гэтэл 10, 20 мянган мөр бүхий хоёр хүснэгтийг хооронд нь гараар тулгана гэдэг бол бараг боломжгүй асуудал. Иймээс үүнийг зайлшгүй тусгай программ, ямар нэгэн хэрэгсэлээр өөр хооронд нь тулгана. Иймээс та бүхэнд өнөөдрийн нийтлэлээр бидний боловсруулсан хүснэгт тулгадаг

Сарыг динамик байдлаар томьёолох нь

Сар гэхээр та бүгд тэнгэрт байдаг сарыг ойлгож болохгүй. Бидний одоо ярих гэж буй сар бол та бидний сайн мэдэх он тооллын сар юм шүү гэдийг юуны өмнө анхааруулая. Жилд 12 сар байдаг. Нэг жил өнгөрөхөд 12 сар өнгөрөнө. Дараагийн жил эхлэхэд мөн л нэгдүгээр сараар эхлээд 12 дугаар сараар дуусна. Гэх мэтчилэн хэзээ ч дуусахгүй 12 сарын цикл үргэлжлэнэ. Харин бид сарыг оноор нь ялгаж өнгөрсөн, одоо, ирээдүйн сарыг мэддэг. Гэтэл бид зарим тохиолдолд зөвхөн сартай ажиллах нөхцөл байдал үүсдэг.

Worksheet-д хэсэгчилсэн хамгаалалт хийх техник

За бид өмнөх нийтлэлээр worksheet-г бүхэлд нь хэрхэн protect-лох буюу хамгаалалт хийх талаар авч үзсэн билээ. Харин одоо Worksheet-н тодорхой нэг муж эсвэл тодорхой нэг нүдэнд хэрхэн хамгаалалт хийх талаар авч үзье. Worksheet-н тодорхой мужид хамгаалалт хийх процесс нь ерөнхийдөө worksheet-г бүхэлд нь хамгаалалт хийх арга техниктэй зарчмын хувьд адил. Гагцхүү гол ялгаа нь хамгаалалт хийх мужийг сонгож, бусад хэсэгт хамгаалалт хийхгүй гэсэн тохиргоог урьдчилан хийдэг.