DSUM функц VS SUM & IF

Та бүхэндээ шинэ өглөөний мэндийг хүргье. Шинэ нийтлэл оруулалгүй нилээд удлаа. Иймээс өнөөдөр нэгэн шинэ мэдээлэл оруулая гэж бодлоо.Бид бүгд өмнө нь SUM IF функцүүдийг хэрхэн хослуулж хэрэглэх талаар 2 бүлэг нийтлэл оруулж байсаныг та бүгд сайтар санаж байгаа байх. Хэрэв энэ талаар мэдээгүй хүн байвал ЭНЭ линкээр орж үзээрэй. Ер нь бол одоо бичих гэж буй нийтлэл маань тэрхүү нийтлэлтэй зарчмын хувьд адил юм. Гэхдээ ашиглахад илүү хялбар, илүү үр дүнтэй аргын талаар авч үзэх болно.

Гиперлинк устгагч

Та бүхэндээ амралтын өдрийн мэндийг хүргье. Амралтын өдрөө сайхан л өнгөрүүлж байгаа байлгүй дээ. Гэхдээ зарим нэг нь өнөөдөр ажиллаж байгаа гэдэгт би туйлын итгэлтэй байна. Яагаад гэхээр би өнөөдөр ажиллаж байна. Надтай адилхан ажил мэрэгжилтэй хүмүүс ч гэсэн өнөөдөр ажиллаж байгаа байх. Санхүүгийн ажлын оргил үе чинь нэгдүгээр сар байдаг шүү дээ. Учир нь жилийн эцсийн санхүү, татварын тайланг чинь энэ л сард багтаан гаргаж, олон нийтэд тайлагнадаг болохоор яалт ч гүй нэгдүгээр

Макро дуудагч

За та бүхэндээ шинэ оны мэнд хүргье. Шинэ оныхоо хамгийн анхны мэдээллийг оруулж байгаадаа сэтгэл өндөр байна. Энэ оны анхны мэдээлэл юм чинь Excel сонирхогчиддоо зориулаад нэг час хийсэн мэдээлэл оруулая гэж бодлоо. Тэгэхээр өнөөдрийн нийтлэл маань "Макро дуудагч" нэртэй нийтлэл юм. Энэхүү нийтлэлийг би энгийн хэрэглээ, жишээний хувьд бичсэн болно. Та бүхэн хүсвэл цааш нь өргөжүүлж, өөрийн Excel файл загварчлалдаа ашиглаж болох юм. Мэдээж та бүхэнд VBA мэдлэг шаардлагатай гэдийг сануулая.

Баярлалаа ХҮМҮҮСЭЭ

Манай веб хуудас үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 4 дэхь жилийнхээ нүүрийг үзэж байгаад би туйлын их баяртай байна. Анх 2010 оны 12 дугаар сарын 11-ны өдөр анхныхаа нийтлэлийг оруулж байсныг миний хувьд сайтар санаж байна. Анхны нийтлэл болоод ч тэр үү яг юу бичих ухаанаа олж өгөхгүй нэг хэсэг их сандарч байж билээ. Харин өнөөдөр эргээд харахад бид нийт 159 нийтлэл бичиж, 7 байгууллага, 4 хувь хүмүүст д зөвлөх үйлчилгээ үзүүлж, 2 удаа 20-30 хүнтэй сургалт зохион байгуулсан байна.

Array томьёолол түүнтэй ажиллах [1-2]

Өнөөдөр дахиад л сонгуулийн өдөр. Маргааш ч гэсэн сонгуулийн өдөр. Яасан дуусдаггүй сонгууль бэ?. Хайран мөнгө, хайран цаг хугацаа. Аливаа юм хэт туйлширхаараа утгаа алддаг гэдэг нь л энэ байх. Төрийн түшээд нь хэтэрхий улс төржиж, нам засаг гэж туйлшраад байхаар ард иргэд нь ч улс төрчдөд итгэхээ больж, сонгох эрхээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэх ч сонирхолгүй болсон байгаа нь 2012 оны сонгуулиар харагдаж байна. Арай ядан 50%-даа хүрсэн сонгуулийн тойрогийн хэсэгүүд ч зөндөө байгаа.