MS Excel 2013 хувилбар

Зиа манайхаан техник технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхахгүй бол техник технологийн хөгжил биднийг хүлээнэ гэж байхгүй юм байна. Үүнийг би бие сэтгэлээрээ мэдэрлээ. Миний хуучин ашигладаг үйлдлийн систем windows XP, ашиглаж байсан Office-н программ маань OFFICE 2007, 2003 хувилбарууд байсан. Гэтэл саяхан нэг программ компьютер дээрээ суулгах гэтэл нөгөө программ маань windows XP-д суудаггүй юм байна. Заавал Windows 2007-г шаардаж байна. Зиа үйлдлийн симтемээ солиод Windows 2007 болготол хуучин ашиглаж байсан зарим нэг программууд маань Windows 2007-д таардаггүй Windows XP-гээ шаардаад болдоггүй. Гэх мэт асуудлууд ар араасаа урган гарч ирж байна шүү. Зиа энэ ч яахав миний асуудал.

Зар сурталчилгаа

Гэтэл цаана чинь бидний гол багаж хэрэгсэл болсон MS Office программын шинэ хувилбар буюу "Microsoft Office 2013″ гарсан байна. Би өнөөдрийг хүртэл Office 2007, 2003 программуудыг ашиглаж байдаг хэхэ. MS Office 2010 хувилбар аль 2009, 2010 онд гарсан. Гэтэл Office 2010 хувилбарт шилжиж амжаагүй байтал Office 2013 хувилбар гарчихлаа. Өнөөдөр нэгэнт ийм нөхцөл байдал үүсчихсэн юм чинь Office 2010 хувилбарыг алгасаад Office 2013 хувилбарт шилжихээр шийдлээ.

Гэхдээ шилжихэд нэг асуудал байна. Энэ бол программын найдвартай ажиллагааны байдал. Өөрөөр хэлбэл манайханы дийлэнх нь хэзээ ч лицензтэй MS Office программ ашиглаж үзээгүй. Ашиглая гэж бодсон ч үнэ, өртөг өндөр байдаг. Миний хувьд ч ялгаагүй. Интернетэд үнэгүй тавигдсан Office программуудын хувилбаруудыг ашигладаг. Тэгэхээд Office 2013 программ асуудалгүй, алдаа мадаггүй ажиллаж байгаа тохиолдолд энэ хувилбар луу шилжинэ. Харин Office 2013 хувилбар алдаа мадаггүй ажиллаж байгааг хэрхэн яаж мэдэх бэ гэдийг цаг хугацаа л шийднэ. Ашиглаж байх явцад ямар нэгэн алдаа дутагдал илрээд байвал шууд Office 2010 хувилбарт шилжих болно. За олон зүйлийг нуршсанд хүлцэл өчье. Одоо MS Excel 2013 хувилбарын талаарх мэдээллийг авч үзье.

Microsoft Office 2010 программын дараах программ болон гарч буй тус программын энэхүү хувилбар нь 2012 оны 7-р сарын 16-нд гарчээ. Microsoft Office 2013 программ нь хэд хэдэн онцлог, шинэчлэлтүүдийг агуулснаас хэрэглэгчийн интерфейс шинэчлэгдэн сайжирсан байна. MS Exce 2013 хувилбарын хувьд үндсэн эхлэл нь дараах интерфэйстэй байна. MS Exce 2013 хувилбарт ногоон өнгө зонхилсон байна.

Excel 2013 хувилбарыг ашиглахад бэлэн болсон байдаал дараах хэлбэрээр харагдах ба MS Excel программд бэлэн байдаг загвар файлууд лист хэлбэрээр харагдаж байна.

Зар сурталчилгаа

MS Excel программын ажлын талбарыг нээж үзэхэд нүдэнд дасаагүй болоод ч тэр юмуу өнгөний зохицол, дизайн талдаа өмнөх хувилбаруудаасаа нэг л болхи харагдаж байлаа.

За тэгээд үндсэн Ribbon таабууд болон toolbar, функцүүдийн байршил, зохион байгуулалтууд өмнөх хувилбаруудтайгаа ерөнхийдөө адил байна. Харин бид өмнөх хувилбаруудад хэрэглэж байдаг Office button-н хэлбэр дүрс, зохион байгуулалтад нилээд өөрчлөлт орсон байна.

Интерфэйсийн хувьд нэг иймэрхүү. Харин одоо нэмэлт toolbar, функцүүдийн талаар бага зэрэг судлая.

Оруулсан зураг хэт жижигхэн байгаа тул та бүхэн Зураг дээр хулганы буруу талыг дарж, View Image коммандаар томруулан үзэж болно.

HOME ТААБ

Home таабны хувьд ерөнхийдөө өмнөх хувилбаруудтайгаа төстэй харагдаж байна. Ил харагдах нэмэлт өөрчлөлтүүд анзаарагдахгүй байна.

INSERT ТААБ

Insert таабанд нилээдгүй нэмэлт өөрчлөлтүүд харагдаж байна. Жишээлбэл Recommnended Pivot table, Online Pictures, Apps For Office, Spark line, Slicer гэх мэтчилэн. Эдгээрийн заримыг нь хэрхэн яаж ашигладаг талаар мэдэх ч зүйл алга байна. Гэхдээ энэ тал дээр санаа зоволтгүй бүгд хамтдаа судлах болно.

PAGE LAYOUTS, FORMULAS, REVIEW, VIEW ТААБ

Эдгээр таабуудад үндсэн дээ интерфэйс буюу гадаад үзэмжийн хувьд өмнөх хувилбаруудаас өөрчлөгсдөн зүйл байхгүй байна. Гэхдээ дотрох агуулагдаж буй элментүүд өөрчлөгдсөн байгаа гэдэгт итгэлтэй байна. Жишээлбэл шинэ функүүд гэх мэт.

DATA ТААБ

Data таабанд Flash Fill хэмээх нэгэн toolbar шинээр нэмэгдсэн байна. Мөн Relationship хэмээх өгөгдлийн сантай ажилладаг бас нэгэн toolbar нэмэгдэжээ.

Гэх мэтчлэн MS Excel 2013 хувилбарт нилээдгүй өөрчлөлтүүд орсон байна. Миний хувьд зарим функц, toolbar-г хэрхэн ашиглах талаар мэдэх зүйл алга. Гэхдээ судлагдах болно.

Хэрэв та MS Excel 2013 хувилбарыг ашиглахыг хүсч байгаа бол юун түрүүнд одоо ашиглаж буй үйлдлийн систем чинь WINDOWS 2007 байх шаардлагатай. Дараа та бүхэн доорх линкээр MS Excel 2013 хувилбарыг татан авах боломжтой.

http://www.xopom.com/modules/news/article_storyid_15930.html

Эцэст нь MS Excel 2013 хувилбарыг гадна үзэмж талаас нь дүгнэж хэлэхэд өнгө дизайны хувьд нэг л таалагдахгүй байна. Гэхдээ дасах байлгүй дээ. Ингээд MS Excel хэрэглэгч та бүхний ажлын үр бүтээмжинд MS Excel 2013 хувилбар нь эерэгээр нөлөөлж чадна гэж итгэж байгаагаа илэрхийлэхийн хамт та бүхэнд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе!

Зар сурталчилгаа

Бусадтай хуваалцах

One Response to MS Excel 2013 хувилбар

  1. Суралцагч хэлдэг:

    Татаж авах линк нь болохгүй байх юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares