LOAN-XL (шинэчилсэн хувилбар) загварын танилцуулга

Өглөөний мэнд эрхэм Exceler-үүдээ. Та бүхэн сайхан амарсан уу. Өнөөдөр миний бие нэгэн шинэ бүтээлээ та бүхэнд танилцуулах гэж байгаадаа баяртай байна. Гэхдээ энэ бүтээл маань 100% шинэ бүтээл биш л дээ. Яагаад гэвэл бид энэ бүтээлийнхээ анхны хувилбарыг 2014 онд та бүхэндээ танилцуулж байсан билээ. Энэ бол Loan-XL зээлийн бүртгэл, хүү тооцоолуурын Excel загвар юм. Тус загвартаа бид 2015 оны 11 сараас эхэлж бүрэн хэмжээний шинэчлэлтийг хийж, өнгөрсөн 7 хоногт эцсийн байдлаар ашиглалтанд оруулахад бэлэн болгоод байна. Ингээд өнөөдрийнхөө нийтлэлээр Loan-XL загварынхаа шинэчлэгдсэн хувилбарыг та бүхэндээ дахин танилцуулах гэж байна.

Зар сурталчилгаа

Урт удаан хугацааны турш бодож боловсруулсан Loan-XL 2.0 загвар маань бэлэн боллоо. Та бүхэн Loan-XL загварын өмнөх хувилбарын талаар ерөнхийдөө мэднэ байх. Загварын өмнөх хувилбар маань хэдийгээр тооцооллын хувьд алдаа мадаг байхгүй ч зээлийн данстай ажиллах хурд, лавлагааны тал дээр нэлээдгүй гар ажиллагааг шаарддаг, удаан загвар байсан. Бид энэхүү дутагдалтай талуудыг сайжруулах арга замуудыг тасралтгүй хайж эрэлхийлсэний үндсэн дээр Loan XL загварынхаа дараагийн хувилбарыг танилцуулж байгаадаа баяртай байна. Тус загвар маань өмнөх хувилбараасаа хэд дахин хүчтэй, боловсронгуй болсон ба ашиглахад хялбар ойлгомжтой байдлаар загварчлахыг хичээсэн. За ингээд Loan-XL загварынхаа шинэ хувилбарыг та бүхэндээ танилцуулъя.

LX Cover-5


Loan XL загварын ерөнхий танилцуулга

Бидний боловсруулсан Loan-XL загвар нь зээлийн үйл ажиллагааны бүртгэл тооцооллыг хөтлөн явуулах зориулалт бүхий загвар юм. Энэхүү загвар дээр зээл олголт, төлөлтийг бүртгэх, хүүний тооцоолол хийх, зээлийн график зөрчлийг тодорхойлох, зөрчилд ногдох нэмэгдүүлсэн хүүний тооцооллыг хийх, зээлийн тайлан мэдээ гаргах зэрэг үйлдлүүдийг хийдэг. Loan-XL загвар нь Excel 2010, Excel 2013 хувилбарууд дээр ажиллана.

N LX


Loan-XL загвараар сонин юу байна?

Загварын хүчин чадал нэмэгдэж, нэг Excel файл дээр дунджаар 1000 зээлдэгчийн бүртгэл тооцоог хөтлөн явуулах боломжтой болсон. Өмнөх хувилбарт нэг Excel файл дээр 100 зээлдэгчийн бүртгэл тооцоог хөтлөн явуулдаг байсан.

Бүх зээлдэгчийн тооцооллыг нэг sheet-нээс хөтлөх явуулах боломжтой болсон. Өмнөх загварт 100 зээлдэгчийн бүртгэл тооцоог 100 sheet дээр хөтлөн явуулдаг байсан.

Загварт дансны лавлагааны хэсэг шинээр нэмэгдэж, зээлдэгчийн зээлийн тооцоолол болон бусад шаардлагатай мэдээллийг хурдан шуурхай харах боломжтой болсон.

Загварт тухайн зээлдэгчийн фото зургийг харах комманд нэмэгдсэн ба ингэснээр тухайн зээлдэгч ямар дүр төрхтэй хүн байгааг төвөггүй мэдэх боломжтой болсон.

Загварт Export, Import коммандууд нэмэгдсэн. Энэхүү комманд нэмэгдснээр та зээлийн мэдээллийг архивлах, архивалсан мэдээллийг буцааж сэргээх зэрэг боломжоор хангагдана. Энэ нь мэдээллийн аюулгүй байдалд эерэг нөлөөтэй комманд болсон.

Зээлдэгчийн төлбөр төлөлтийн байдлыг хурдан хугацаанд шүүж харах коммандыг лавлагааны хэсэгтэй холбож автоматжуулсан.

Загварын ажиллах хурд бүхий л төвшинд нэмэгдсэн.

LX Cover-5


Loan-XL загвар хэнд зориулагдав

Loan-XL загвар нь зээлийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг жижиг, дунд ААН байгууллага, ББСБ, ломбард, хувь хүмүүст зориулагдсан болно. Мөн зээлээр борлуулалт хийдэг ААН байгууллагууд өөрсдийн дотоод үйл ажиллагаандаа энэхүү загварыг ашиглах боломжтой.


Loan-XL загварын бүтэц зохион байгуулалт:

Loan-XL загвар нь Loan-XL Ribbon (цэс) болон бүртгэл тооцооллыг загварчилсан Loan XL гэсэн 2 ширхэг Excel файлаас бүрдэнэ. Loan-XL Ribbon файл нь загварын удирдлагын хэсгийг агуулдаг бол Loan XL макро бүхий Excel файл нь загварын мэдээллийн сан болон тооцоолуурыг агуулна.

Зар сурталчилгаа

Intro LX-1

Удирдлагын хэсэг: Загварын энэ хэсэг нь Excel Add-Ins форматаар хийгдсэн ба энэ нь Loan XL гэсэн нэртэйгээр Excel программын Home Ribbon-ийн хажууд байрлана. Энэ хэсэгт агуулагдах коммандууд нь данс үүсгэх, засварлах, устгах, гүйлгээ хийх, данс лавлах гэх мэт загварын бүхий л коммандуудыг агуулна.

Excel файл буюу тооцооллын хэсэг: Загварын энэ бүрэлдэхүүн хэсэг нь энгийн Excel файл бөгөөд тус Excel файл дээр бүх зээлдэгчийн мэдээллүүд агуулагдана. Өөрөөр хэлбэл зээлийн мэдээлэл, зээлийн ерөнхий нөхцөл, зээлийн график, зээл олголт төлөлтийн мэдээлэл гэх мэт зээлтэй холбоотой бүхий л мэдээллүүдийг тус Excel файлд хадгална. Мөн зээл, зээлийн хүүний тооцоолол тус Excel файл дээр хадгалагдана.


Loan-XL Ribbon коммандын тайлбар

Ribbon-1

Account Manager группын коммандууд:

Accept: Энэ коммандаар шинэ үүсгэсэн дансны мэдээллийг мэдээллийн санд бүртгэх, зээлийн мэдээллийн санд өөрчлөлт оруулах зэрэгт ашиглана. Мөн Calculator sheet-нд зээлийн олголт, төлөлтийн гүйлгээг хийхэд ашиглана.

Editor: Энэ коммандаар зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаа зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах, нэгэнт хийгдсэн зээлийн гүйлгээнд засвар хийх зэрэгт ашиглана.

Loader: Энэ коммандаар зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаа зээлийн мэдээллийг устгах, нэгэнт хийгдсэн зээлийн гүйлгээг устгах зэрэгт ашиглана.

LX Cover-5

Loan Manager группын коммандууд:

Loan: Энэ коммандаар шинэ зээлийн данс үүсгэхэд ашиглана.

Chart: Сонгогдсон зээлийн дансны мэдээлэл болон зээлийн ерөнхий нөхцөлд засвар оруулахад ашиглана.

Loader: Өгөгдсөн зээлийн дансны мэдээллийг зээлийн мэдээллийн сангаас дуудахад ашиглана.

Loan Helper группын коммандууд:

Report: Энэ коммандаар стандарт зээлийн тайланг гаргана. Стандарт зээлийн тайлан гэдэг нь нийт зээлдэгчийн жагсаалт, олгосон, төлөгдсөн зээлийн дүн, зээлийн дансны хугацааны төлөв, хүүний эргэн төлөлт, нэмэгдүүлсэн хүүний эргэн төлөлтийн талаарх мэдээллийг агуулсан тайланг хэлнэ. Тус тайлан Loan-XL загварын Balance sheet-нд гарна.

Protect: Энэ коммандаар зээлийн данс засварлах болон бусад үйлдлийг хийх үед хамгаалалтгүй үлдсэн талбаруудыг хамгаалтанд оруулна. Тус комманд нь Loan-XL загварын бүх Sheet-нд ажиллана.

Print: Тус коммандаар зээл олголт, төлөлт хийх үеийн гүйлгээний баримт болон зээлийн тооцоолын хүснэгт, зээлийн тайлан зэрэг мэдээллийг хэвлэхэд ашиглана. Тус комманд нь Calculator, Payment, Balance зэрэг Sheet-нд ажиллана.

Finder: Тус коммандаар зээлдэгчийн нэрээр хайлт хийхэд ашиглана. Тус хайлтын систем нь Form, Calculator, Payment, Balance зэрэг Sheet-үүдэд ажиллана. Тус хайлтын системийг ашигласнаар зээлдэгчийн дансны дугаарыг хурдан хугацаанд олж, тухай зээлдэгчтэй холбоотой бүхий л мэдээллийг харах боломжтой болно.

Picture: Тус коммандаар өгөгдсөн дансны зээлдэгчийн фото зургийг харахад ашиглана. Хаана дансны дугаар байна тэр хуудсан энэ коммандыг ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл дансны дугаар дээр курсорыг байршуулж Picture коммандыг өгөхөд тухайн дансны зээлдэгчийн фото зураг харагдах болно.

Loan Activator группын коммандууд:

Export: Энэ коммандаар тухайн үед бүртгэлтэй байгаа бүх зээлийн мэдээллийг Excel файлд хадгалж, Loan-XL загвараас тусдаа хадгалах үйлдлийг хийж гүйцэтгэнэ. Ингэснээр та мэдээлэл Loan-XL загвараас мэдээлэл устгах эрсдлээс сэргийлнэ.

Import: Энэ коммандаар өмнө нь Export коммандаар архивалсан мэдээллийг буцааж Loan-XL загварт оруулах үйлдлийг хийж гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл архивалж хадгалсан зээлийн мэдээллийг энэ коммандаар сэргээнэ.

Activator: Энэ коммандаар Loan-XL загварын цэсүүдийг идэвхжүүлнэ. Loan-XL загварыг анхлан нээх үед бүх коммандууд идэвхгүй байх ба энэ үед та Activator коммандыг өгч цэснүүдийг идэвхжүүлэх шаардлагатай байдаг.


Excel файл буюу тооцоолуур

Энэхүү зээлийн тооцоолуур бүхий Excel файл нь нийт 6 sheet-тэй байна. Үүнд:

Cover: Энэ хуудсанд Loan-XL загварын товч танилцуулга, зээлийн үйл ажиллагаа эрхлэн явуулах компанийн нэр, зээлийн үйл ажиллагаанд оролцох эрх бүхий субьектүүдийн нэрс агуулсан хүснэгтэн мэдээлэл байна.

Intro LX-8

LX Cover-5

Form: Энэ хуудсанд шинэ зээлийн дансны бүртгэлийн анкет болон зээлдэгчийн үндсэн мэдээллийг агуулсан мэдээллийн сан агуулагдана. Энэ хуудсанд Loan-XL загварын шинэ зээлдэгчийн бүртгэл, зээлийн мэдээллийн сангийн засвар, өөрчлөлтүүд хийгдэх болно. Энэ зурагт харуулсан мэдээллүүд бүгд зохиомол гэдгийг тэмдэглэх нь зүйтэй байх.

LXl-2-1

Untitled

Chart: Энэ хуудсанд Form sheet-нд оруулсан зээлийн графикыг бүртгэнэ. Өөрөөр хэлбэл бүх зээлдэгчийн зээлийн график энэ хуудсанд хуримтлагдан бүртгэгдэх болно. 

LXl-2-2

LX Cover-5

Calculator: Энэ хуудсанд сонгогдсон дансны зээлийн ерөнхий нөхцөл, зээл олголт, төлөлтийн байдалд үндэслэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцооллыг хийнэ.

LXl-2-3

Payment: Энэ хуудсанд бүх зээлдэгчийн зээл олголт, зээл төлөлт, хүүний төлөлт зэрэг мэдээллийг хуримтлуулан бүртгэнэ.

LXl-2-4

Balance: Энэ хуудсанд Loan-XL загварт бүртгэгдсэн бүх зээлдэгчийн зээл, хүү төлөлтийн байдал, хугацааны төлөвийг өгөгдсөн огноонд үндэслэн тооцоолж гаргана.

LXl-2-5


Бидэнтэй холбогдох

Loan-XL загвартай холбоотойгоор биднээс асууж тодруулах зүйл гарвал доорхи И-Мэйл хаяг болон утсаар холбогдоорой.

1. И-Мэйл хаяг 1: excelmetrics@ gmail.com

2. Харилцах утас №: 88880946

3. Facebook Page: www.facebook.com/excelmetrics

LX Cover-5


Зарим Screenshot

Зээлийн тооцоолуурын үндсэн дэлгэц

Intro LX-9

Зээлийн тайлан агуулсан дэлгэц

Зар сурталчилгаа

LXl-2-6

LX Cover-5

Sharing is caring!

3 Responses to LOAN-XL (шинэчилсэн хувилбар) загварын танилцуулга

  1. beku beku хэлдэг:

    баярлалаа. гэхдээ Loan-XL цэсээ хаанаасяаж гаргаж ирэх вэ?

  2. Болдоо хэлдэг:

    Сайн байна уу. Байнгын уншигч байнаа. Нэг асуулт байна. Та л чадах байх. Экселлийн нүдийг яг тэнцүү шоо дөрвөлжин болгоход хэрхэн яаж хийх вэ. Тухайлбал яг 5 мм-н хэмжээтэй, эсвэл яг 1 см-н хэмжээтэй шоо дөрвөлжин яаж болгох вэ. Мөр болон баганийн хэмжээг нь ижилхэнээр өгөхөд дөрвөлжин гарч өгдөггүй. Point гэсэн хэмжээ юм шиг байна. Барагцаалж биш яг яаж хүссэн хэмжээгээрээ дөрвөлжин болгох вэ.

    Хүндэтгэсэн
    Уншигч Болдоо.

  3. Зочин хэлдэг:

    Loan-Xl Цэс хаана байгаа вэ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares