Loan-XL (Шинэ бүтээл)

Сайна байцгаануу эрхэм хүндэт уншигчид болон Exceler-үүдээ. EXCEL.mn-ээс боловсруулсан ээлжит нэгэн шинэ бүтээлээ та бүхэнд танилцуулах гэж байгаадаа миний бие баяртай байна. Энэ бол зээлийн бүртгэл тооцоог хөтлөн явуулдаг Loan-XL зээлийн загвар юм. Аливаа зээл, зээлийн хүүний тооцооллыг хийх процедур өнгөц харахад энгийн мэт санагдавч, зарим талаараа нэлээдгүй төвөгтэй тооцооллуудыг өөртөө агуулж байдаг. Учир нь зээлдэгч авсан зээлээ цувуулж төлдөг, зээлийн графикаа зөрчиж, хугацаа хэтрүүлдэг, үүнээс шалтгаалж торгуулийн хүү бодох зэрэг нарийн төвөгтэй тооцооллуудыг хийх шаардлага байнга гардаг. Мөн үндсэн зээл төлөлтийг хүү, торгуулиас өмнө төлүүлэх (стандарт бус гүйлгээ), зээлийг барьцаа хөрөнгөөр хаах, бартер наймаа хийх зэрэг төрөл бүрийн нөхцөл байдалууд үүсдэг.

Зар сурталчилгаа

Энэ бүгдийг гар аргаар тооцоолон бодож, зээлийн бүртгэл тооцоог хөтлөн явуулна гэдэг бол туйлын хүнд, бас хугацаа их шаардсан ажил юм. Нөгөө талаас зээлийн тооцооллыг гараар бодох нь алдаа мадаг гарах, хүү торгууль дутуу эсвэл илүү тооцож авах зэрэг эрсдэл үүсэх үндсэн нөхцөл болдог. Иймээс зээлийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдүүд зайлашгүй зээлийн бүртгэл тооцоог тусгай программ дээр хөтлөн явуулах шаардлагатай байдаг.

Loan-7

Манай улсад зээлийн бүртгэл тооцоог хөтлөн явуулдаг программ хангамж нэлээдгүй байдаг ч үнэ ханшийн хувьд харьцангуй үнэтэй байдаг болохоор гол төлөв үйл ажиллагаа нь тогтворжсон, өргөн цар хүрээнд үйл ажиллагаа явуулдаг ААНБ-ууд тэдгээр программыг худалдан авч, үйл ажиллагаанд ашигладаг. Эсвэл тусгай программ хангамжийг захиалгаар хийлгүүлдэг. Харин жижиг зах зээлд үйл ажиллагаа явуулдаг, жижиг ААНБ-ууд тэдгээр программ хангамжийг худалдан авах санхүүгийн нөөц бололцоо төдийлөн байдаггүй. Иймээс тэдгээр ААНБ, ломбард, хувь хүмүүст зориулж Loan-XL загварыг боловсруулсан билээ. За ингээд загварынхаа талаар товч танилцуулагыг хийе.

Загварын ерөнхий танилцуулга

Бидний боловсруулсан Loan-XL загвар нь зээлийн үйл ажиллагааны бүртгэл тооцооллыг хөтлөн явуулах зориулалт бүхий загвар юм. Энэхүү загвар дээр зээл олголт, төлөлтийг бүртгэх, хүүний тооцоолол хийх, зээлийн график зөрчлийг тодорхойлох, зөрчилд ногдох нэмэгдүүлсэн хүүний тооцооллыг хийх, зээлийн тайлан мэдээ гаргах зэрэг үйлдлүүдийг хийдэг. Loan-XL загвар нь Excel 2010, Excel 2013 хувилбарууд дээр ажиллана.

Загвар хэнд зориулагдав

Loan-XL загвар нь зээлийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг жижиг ААН байгууллага, ББСБ, ломбард, хувь хүмүүс зориулагдсан болно. Мөн зээлээр борлуулалт хийдэг ААН байгууллагууд өөрсдийн дотоод үйл ажиллагаандаа энэхүү загварыг ашиглах боломжтой.

Загварын хүчин чадал

Loan-XL загвар маань Excel программ дээр суурилан хийгдсэн. Нэг Excel файл дээр 100 зээлдэгчийн бүртгэл тооцоог хөтлөн явуулах боломжтой. Хэрэв 100-аас дээш хэмжээний зээлдэгчтэй ажиллах шаардлагатай бол Loan-XL загварын Calculator файлыг олшируулах замаар ашиглана. Өөрөөр хэлбэл зээлдэгч нарыг 100, 100-гаар багцалж, хангалттай их зээлдэгчийн зээлийн бүртгэл тооцоог хөтлөн явуулах боломжтой.

Нэгж зээлдэгчийн хувьд хийгдэх гүйлгээ 100 ширхэг байна. Энэ нь тухайн нэг зээлдэгч авсан зээлээ 100 удаагийн төлөлтөөр бүрэн төлж барагдуулах боломжтой гэж үзсний үндсэн дээр 100 гүйлгээгээр хязгаарласан болно.

Загварын бүтэц зохион байгуулалт

Loan-XL загвар нь үндсэн 2 хэсгээс бүрдэнэ. Үүнд:

Удирдлагын хэсэг: Загварын энэ хэсэг нь Excel Add-Ins форматаар хийгдсэн ба энэ нь EXCEL.mn гэсэн нэртэйгээр Excel программын Home Ribbon-ийн хажууд байрлана. Энэ хэсэгт агуулагдах коммандууд нь зээлийн гүйлгээ хийх, зээлдэгч нэмэх, хасах, тайлан мэдээ гаргах, засвар залруулга хийх үүрэгтэй.

Loan-1

EXCEL.mn цэсэн дэхь удирдлагын коммандуудын товч тайлбар:

  1. Loan Transaction: Энэ коммандаар зээл олголт, төлөлтийн гүйлгээг хийнэ.
  2. Loan Reporting: Энэ коммандаар зээлийн дансны нэгдсэн тайлан гаргана.
  3. Create Account: Шинээр зээлийн данс үүсгэнэ.
  4. Delete Account: Өмнө үүсгэсэн данс устгана
  5. Go to Transaction: Энэ коммандаар зээлийн гүйлгээ хийх талбарт шилжинэ
  6. Go to Charting: Энэ коммандаар зээлийн график оруулсан талбарт шилжинэ.
  7. Go to Calculation: Энэ коммандаар зээлийн тооцоололын хэсэг рүү шилжинэ
  8. Go to Information: Энэ коммандаар зээлдэгчийн мэдээлэл агуулсан хэсэг рүү шилжинэ.
  9. Loan Data Printing: Энэ коммандаар сонгогдсон талбарын мэдээллийг хэвлэнэ.
  10. Loan Data Editor: Энэ коммандаар зээлийн гүйлгээ болон зээлдэгчийн мэдээллийг засна.
  11. Loan Data Locker: Энэ коммандаар зээлдэгчийн тогтмол мэдээллүүдийг түгжинэ.
  12. Menu Caller: EXCEL.mn меню идэвхжүүлэх комманд

Тооцооллын хэсэг: Загварын энэ хэсэг нь макро агуулсан Excel файл дээр хийгдсэн. Энэ файл дээр зээлийн тооцооллын үндсэн болон туслах код болон томьёололууд бичигдсэн ба энэ нь удирдлагын хэсэгтэй салашгүй холбоотой байна. Энэ файл дээр зээлийн хүүний тооцоолол, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол, зээл төлөлт зээлийн графикын уялдаа холбоог загварчилсан. Мөн харилцагчийн мэдээлэл болон зээлийн тайлан гаргах процедур загварын энэ хэсэгт явагдах болно.

Бидэнтэй холбогдох

Loan-XL загвартай холбоотойгоор биднээс асууж тодруулах зүйл гарвал доорхи И-Мэйл хаяг болон утсаар холбогдоорой.

1. И-Мэйл хаяг 1: excelmetrics@ gmail.com

2. И-Мэйл хаяг 2: excelmetrics@ yahoo.com

3. Харилцах утас №: 89800946

4. Facebook Page: www.facebook.com/excelmetrics

[socialring]

Нэмэлт тайлбар буюу Screenshot

Зээлийн гүйлгээ хийх талбар

Энэ талбарт зээлийн гүйлгээ хийх мөнгөн дүнг тодорхойлж, Loan Transaction коммандаар зээлийн тооцоололд оруулна.

Loan-2

Зээлийн тооцоолол агуулсан талбар

Зээлийн ерөнхий нөхцөл болон зээл олголт төлөлт, зээлийн графикт үндэслэн үндсэн тооцоолол энэ талбарт хийгдэнэ.

Loan-4

Зээлийн график агуулсан талбар

Энэ талбарт зээлийн эргэн төлөлтийн графикыг оруулна.

Loan-3

Зээлдэгчийн мэдээлэл агуулсан талбар

Энэ талбарт тухайн зээлдэгчийн хувийн мэдээлэл болон зээлийн ерөнхий нөхцлийг тодорхойлно.

Loan-5

Бусадтай хуваалцах

Зар сурталчилгаа

5 Responses to Loan-XL (Шинэ бүтээл)

  1. sainzaya хэлдэг:

    eniig yaj avah yum be

    • Excelmn хэлдэг:

      Сайн байна уу. Энэ загварыг худалдаж байгаа. Та авахыг хүсвэл 89800946 утсаар холбогдоорой.

      • Энх-Амгалан хэлдэг:

        Сайн байна уу. Үргэлж үнэтэй зөвөлгөө харамгүй өгч байдагт баярладаг шүү. Ажлын өндөр амжилт хүсье.
        Үнэ хэд вэ?

  2. E.Enkhbat хэлдэг:

    saya l ene saitiig medlee heregtei zuil ih bdg yum bn ta nart ajliin amjilt husye

  3. Solongo хэлдэг:

    Une hed ve unee yaraltai heleech

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares