FIND функц

Сайн байцгаануу. Та бүхэн амралтын өдрийн мэндийг хүргье. Нийтлэл бичээгүй нэлээд удсан байна. Та бүгдийн ажил төрөл сайн гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрийнхөө нийтлэлээр та бүхэнд нэгэн функцийн хэрэглээнйи талаар танилцуулахаар шийдлээ. Энэ бол FIND функц юм. FIND гэдэг нь эрэх хайх гэсэн агуулгатай Англи үг гэдгийг та бүгд мэднэ байх. Тэгэхээр FIND функцийн Excel программ дахь үүрэг нь тодорхой боллоо. Гол нь яаж хайлт хийдэг талаар бид  энэхүү нийтлэлээр тайлбарлах болно.

Зар сурталчилгаа

FIND функц нь тухайн нэг тэмдэгтийг өгөгдсөн текст дундаас хайж олоод тус текстний хэд дэх байршилд байгааг тодорхойлох зориулалт бүхий функц юм. Тус функцийн үр дүн нь тоогоор гарна. FIND Функцийн бичигдэх үндсэн зарчмыг тодорхойлоё.

=FIND(find_text, whitin_text, [start_num])

find_text: Хайж буй утга оруулна. Хайж буй утга нь тоо, текст, тэмдэгт байж болно.

whitin_text: Хайлт хийх текстийг оруулна.

start_num: Хайж буй утгыг хайлт хийж буй текстын хэд дэх тэмдэгтээс хайж эхлэх тоог оруулна.


FIND функцийг ашиглах явцад анхаарах зүйлс

  1. Хайж буй текстийн хувьд том, жижиг үсэг өөр хоорондоо ялгаатай байна.
  2. Хэрэв та хоосон утга хайж байгаа бол "" гэсэн тэмдэглэгээг ашиглана.
  3. Хайт буй утга хайлт хийж буй текстэнд байхгүй бол #VALUE! гэсэн алдааг заана.
  4. Start_num-ийн утга 0-ээс эрс их байх ёстой. Эс бөгөөд #VALUE! гэсэн алдааг заана.
  5. Хайж буй утга хайлт хийж буй утганд 1-ээс дээш ширхэг агуулагдаж байвал зүүн гар талаас хамгийн эхний утгыг хариу болгож авна.

Зиак одоо FIND функц хэрхэн ажилладагыг жишээн дээр тайлбарлая. Excel программын A1 нүдэнд EXCEl.mn гэсэн текст бичигдсэн байна.

Зар сурталчилгаа

Find_1

Энэ мэдээллээс E гэсэн тэмдэгтийг хайж олоё. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.

Find_2

Дээрх зурагны хувьд 1 гэсэн үр дүн гарсан байна. Мэдээж E гэсэн тэмдэгт тухайн текстний 1 дэх тэмдэгт байршилтай байгаа учраас 1 гэсэн хариуг гаргасан байна. FIND функцийн start_num-ийг 1 гэж өгсөн нь хайлтыг текстийн эхний тэмдэгтээс эхлэнэ гэдгийг илэрхийлж буй хэрэг юм. Хэрэв бид start_num-ийг 2 гэж өгвөл хайлт маань X гэсэн тэмдэгтээс эхлэх ба үр дүн нь #VALUE! гэсэн алдааг заана. Өөрөөр хэлбэл хайлт маань 2 дахь тэмдэгтээс эхлэнэ гэсэн үг.

Find_3

 Тэгвэл одоо e гэсэн тэмдэгтийг хайя. start_num-ийг 1 гэж өгнө.

Find_4

Үр дүн 4 гэж гарч байна. Учир нь e тэмдэгт тухайн текстийн эхнээс 4 дэх байршилд байгааг илэрхийлж байна. Гэх мэтчилэнгээр хайж буй утгын текстэн дунд дахь байршилыг тодорхойлж байна. Та бүхэн дээрх жишээнүүдээс FIND функцийн ажиллах зарчмын талаар ерөнхий ойлголтыг авсан байх гэж найдаж байна.

Та бүхэн FIND функцээр зөвхөн текстэн төрлийн тэмдэгт хайдаг гэж явцуу ойлгож болохгүй. Тоо хайж болно. Тухайн нэг үгний үе хайж болно. Мөн тэмдэгт хайж болно. Жишээлбэл ?, !, & гэх мэтчлэн.

FIND функцийн хэрэглээний хувьд ихэвчлэн текстэн төрлийн мэдээлэл боловруулахад өргөн ашигладаг. Үүнтэй холбоотойгоор нэгэн жишээг авч үзье. Бидэнд дараах мэдээлэл өгөгдсөн байна.

Find_5

Дээрх мэдээллээс тэмдэгт буюу хасах тэмдэгтээс өмнөх тэмдэгтүүдийг таслан авах шаардлага гарчээ. Энэ асуудлыг шийдэхийн тулд бид FIND функцийг LEFT функцтэй хослуулна. Хэрхэн яаж гэдгийг дараах зурагнаас хараарай.

Find_6LEFT функц нь өгөгдсөн текстийн зүүн гар талаас өгөгдсөн тооны дагуу тэмдэгт таслан авдаг зориулалт бүхий функц. Тэгвэл өгөгдсөн тоог FIND функцээр тодорхойлж байна. Гэх мэтчилэнгээр FIND функцийг мэдээлэл боловсруулалтанд өргөн ашигладаг.

Зар сурталчилгаа

Бусадтай хуваалцах

2 Responses to FIND функц

  1. Uugaga хэлдэг:

    hi, tanai syte ueneheer ih taalagddag shuu. uneheer heregtei heregtei zuiluudiig oruulj ogdogt uneheer ih talarhaj bna

  2. Eegii хэлдэг:

    find text.iig buh sheet-ees haidag ymar tomyo bdag ve

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares