Finance-XL 7.0 сонин сайхан юу байна даа?

Зиак өдрийн мэнд залуучууд. Өнөөдөр та бүхэндээ Finance-XL загварынхаа шинэчлэсэн хувилбарын талаар танилцуулахаар нийтлэл бэлтгэлээ. Бид өмнөх нийтлэлээрээ тус загвар маань хэрхэн бүтэж байсан, ямар ямар шинэчлэлүүд өнгөрсөн хугацаанд хийгдсэн талаарх нийтлэлийг та бүхэндээ хүргэж байсан. Бидний зүгээс тус загвараа хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн байнга шинэчлэж, хөгжүүлж байдаг. Хэрэв та бүхэн ашиглахад хялбар, найдвартай санхүүгийн программ хайж байгаа бол бидний боловсруулсан Finance-XL загварыг сонирхож үзээрэй. Зиак гол асуудалдаа орцогооё. Finance-XL 7.0 загвараар сонин содон зүйл юм байна?, Шинээр юу нэмэгдсэн байна?, Ямар боломжууд бий болсон байна? гэсэн асуултын хариултыг одоо авцгаая.

Зар сурталчилгаа

Та бүхэн Finance-XL 6.0 загвар дээр гүйлгээ хэрхэн шивдэг талаар мэднэ байх. Тус загварт гүйлгээ TR хуудаснаас гүйлгээг нэг бүрчлэн шивж, GL хуудсанд оруулж өгдөг. Энэ техник нь зарим талаар гүйлгээ хийх процессийг удаашруулах төлөвтэй байдаг. Энэ талаар хэрэглэгч нараас маань санал хүсэлт ирдэг.

Ингэж гүйлгээ шивэх нь аюулгүй байдал тал дээрээ сайн ч гэсэн ижил агуулагатай, олон гүйлгээ шивэхэд цаг хугацаа нэлээдгүй зарцуулдагийг та бүхэн сайн мэдэж байгаа байх.

Тэгвэл бид Finance-XL 7.0 загварт гүйлгээ шивэх процессийг хоёр сонголттой байдлаар загварчилсан. Тодруулбал гүйлгээг TR хуудаснаас хийж болно. Эсвэл GL хуудсан дээр гүйлгээг шууд шивж болдог байдлаар загварчилсан нь Finance-XL 7.0 загварын гол онцлог болсон.

Finance-XL загварын анхны хувилбарууд гүйлгээ шууд GL хуудсанд хийдэг байсан. Тухайн үед гүйлгээг шууд GL хуудсанд хийх нь гүйлгээ устгах, загварын формат эвдэх зэрэг сул талуудтай байсан учраас ажил гүйлгээг TR цонхноос шивдэг болсон. Тэгвэл та бүхэн гайхаж байгаа байх. Сул талтай байсан гүйлгээ хийх техникийг яагаад дахин ашиглав гэж !!!.

Зар сурталчилгаа

Мэдээж бид GL хуудсанд гүйлгээ хийх техникийг шууд тэр чигээр нь ашиглаагүй. Өмнөх техникийг сайжруулж, хамгаалалтын хэсгүүдийг оруулж өгсөнөөр бидэнд тулгарч байсан эрсдлүүд дахин үүсэхгүй байх гэж найдаж байна. Учир нь бид загварын Transaction коммандаар өмнө нь хийгдсэн гүйлгээнүүдийг хамгаалалтанд оруулж, хамгийн сүүлийн гүйлгээнээс доош 100 мөрийг хамгаалалтнаас гаргах байдлаар асуудлыг шийдвэрлэсэн.

Finance-XL 7.0 загварын өөр нэгэн шинэчлэл бол дансны лавлагааны загварчлал. Мэдээж бид GL хуудаснаас гүйлгээ шивж байгаа болохоор бидэнд дансны лавлагааны цонх хэрэгтэй болно. Учир нь бид бүх дансны цээжээр мэдэхгүй учраас заавал данс лавлах шаардлагатай болж ирнэ. Дансны лавлагааны цонх TR хуудсанд байгаа ч бид GL хуудсанд шууд гүйлгээ хийх тохиолдолд тэр болгон TR цонхны лавлагааны хэсэг рүү хандах нь гар ажиллагааг нэмэгдүүлж, цаг хугацаа нэлээдгүй зарцуулна.

Иймээс бид энэхүү асуудлыг Double Click коммандаар шийдэж чадсан. Өөрөөр хэлбэл дансны дугаар оруулах талбарт Double Click дарах замаар дансны лавлагааны цонхыг гаргаж ирэх явдал юм. Тус лавлагааны цонх дээр хайж буй дансны нэрний эхний үеийг оруулахад тухайн үе орсон бүх мэдээллийг шүүж гаргах ба шүүгдэн гарсан мэдээллээс шаардлагатай дансны сонгож оруулах зарчмаар энэхүү дансны лавалгааны цонхыг ашиглана.

Эхний гүйлгээ энэхүү зарчмаар оруулах ба дараа, дараагийн ижил данснууд өөр хоорондоо харьцсан гүйлгээнүүдийг Copy/Paste коммандаар олшруулж нэгэн агуулагатай ижил төрлийн гүйлгээнүүдийг хялбаршуулан хийж болно. Энэ нь бидний хувьд TR хуудаснаас гүйлгээ хийх процессийг эрс хялбарчилж, гүйлгээ хийх цаг хугацааг хэмнэх болно.

Зиак ингээд Finance-XL 7.0 загварт гарсан гол өөрчлөлт болон өөрчлөлтийн давуу талыг та бүхэндээ товчхон танилцууллаа. Finance-XL 7.0 загвар маань манай сайтаас арилжааны зориулалтаар ашигладаг бүтээл юм. Та бүхэн энэхүү загварыг худалдан авах боломжтой ба хэрэв худалдан авахыг хүсвэл 8980-0946 утсаар бидэнтэй холбогдоорой.

Зар сурталчилгаа

Finance-XL 7.0 загварын үнэ: 120,000 төгрөг

Finance-XL загварын танилцуулга үзэх бол ЭНД дарна уу.

Бусадтай хуваалцах

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares