Excelmetrics /нийтлэлийн эмэхтгэл/ номны тухай

Энэхүү номонд Excelmetrics.org-ийн зүгээс боловсруулсан нийт 155 нийтлэлээс эхний 75 нийтлэлийг зөвлөмж байдлаар эмэхтгэн оруулсан болно. Тухайн нэг нийтлэлд хамааралтай жишээ файл, видео зөвлөмжийг хавсралт байдлаар CD-нд бичиж, номонд хавсаргасан. Номонд агуулагдаж буй нийтлэлүүд веб хуудсанд нийтлэгдсэн огнооны дэс дарааллаар хэвлэгдсэн болно. Мөн тухайн нийтлэлд хамаарах жишээ файл, видео зөвлөмжүүд нь веб хуудсан нийтлэгдсэн огноогоор хаягласан фолдерт байршиж, CD-нд бичигдсэн болно. Иймээс нийтлэлийн жишээ файл, видео зөвлөмжүүдийг үзэхдээ нийтлэсэн огноог түлхүүр болгон CD-нээс олно.

Зар сурталчилгаа

Хавсралт CD-нд жишээ файл, видео зөвлөмжүүд агуулагдахаас гадна Excelmetrics-ийн боловсруулсан загвар файлууд, Add Ins-үүд агуулагдсан болно. Номны зарим нийтлэлүүдэд Excelpedia.org гэсэн үгс агуулагдах ба энэ нь бидний өмнө нь ашиглаж байсан Домэйн нэр юм. Үндсэндээ Excelmetrics.org болон Excelpedia.org-ийг НЭГ гэж ойлгож болно.

Excelmetrics

Номон дахь нийтлэлүүдийг дан ганц веб хуудсанд тавигдсан нийтлэлүүдээр төсөөлж болохгүй. Өмнө нь олон нийтэд нийтлэгдэж байгаагүй нийтлэлүүд болон хавсралт файлууд номонд агуулагдаж байгаа болно.

Номонд гарч буй нийтлэлүүд та бүгдийн хэрэгцээ шаардлагад яг таг нийцэх эсэх талаар бид хэлж мэдэхгүй боловч нийтлэлд ашиглагдаж буй арга аргачлалуудыг сайтар судалж, өөрийн хийж буй тооцоолол, загварчлалдаа ашиглах нь илүү үр дүнтэй байх болно гэдийг анхаараарай.

Зар сурталчилгаа

Бусадтай хуваалцах

Зар сурталчилгаа

7 Responses to Excelmetrics /нийтлэлийн эмэхтгэл/ номны тухай

  1. Burmaa хэлдэг:

    mongol hel deer bichigdsen nomuu

  2. ouyka хэлдэг:

    Дарханд танай ном зарагддаг уу

  3. Зочин хэлдэг:

    shuud utgaara bi ene nomiig ashiglaad excel deer ajillah chadwartai bolno gej oilgoj boloh uu

  4. Angarag хэлдэг:

    Ene nomon dr sheetuudiig herhen holboj sanhuugiin tootsooluur hiih tuhai bga yu ? Hurgelt bga yu ?

    • Excelmn хэлдэг:

      Сайн байна уу. Яг санхүүгийн тооцооллуур хийх зөвлөмж байхгүй байгаа. Гэхдээ санхүүгийн тооцооллуур хийхэд ашиглагдах техникүүдийг бичсэн.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares