Мэдээллийн толгойн хэсгийг тогтмолжуулж хэвлэх

Зиак манай Exceler-үүд сайхан амарцгааж байна уу. Өчигдөр цаг хугацаа нааш цааш хөдлөөд, жоохон толгой эргүүллээ. Гэхдээ яахав цаг хөдлөгсний үр дүн өчигдөр оройноос эхлээд л мэдрэгдэж байна. Найм, есөн цаг гэхэд бараг гэгээтэй байна лээ. Бүр зуны саруудад оройн 10 цаг гэхэд бараг гэгээтэй байна байх шүү. Сүүлийн жилүүдэд буюу зуны цагийн хуваарьт шилжихээ больсноос хойш (2007 оноос хойш) зуны өдрүүд их богинохон мэт санагдах болсон юм. Орой эрт харанхуй болоод л зуны өдөр дуусчихана.Тэгэхээр би хэт их  унтаж, зуны гэрэл гэгээтэй үеүүдийг нойрон дундаа өнгөрүүлж байсан байна гэсэн дүнэлтэнд хүрээд байгаа юм. Иймээс миний бие цаг урагшлуулж зуны цагийн хуваарьт шилжсэн энэ арга хэмжээг машид дэмжиж байна. Өглөө эрт босч, гэрэл гэгээтэйд ажил төрлөө амжуулаад авахад юун буруу байхав. Гэхдээ энэ асуудалд хүмүүс янз бүрийн л байр суурьтай байх шиг байна лээ. Харин та бүхэн энэ асуудал дээр зөв буруу гэж битгий маргаарай. Энэ сэдэв бол манай сайтын хэлэлцэх асуудал биш юм. Зиа өнөөдрийнхөө нийтлэлийг бичие. Өнөөдрийн нийтлэлээр хэвлэх мужийн толгойн хэсгийг яаж тогтмолжуулах талаар бичих болно.

Зар сурталчилгаа

Бидэнд дараах мэдээлэл өгөгдсөн ба энэ мэдээллийг хэвлэх шаардлагатай болсон.

Print_1

Дээрх мэдээлэл нийтдээ 186 мөртэй байна. Үүнийг A4-ийн хэмжээтй бичгийн цаасан дээр хэвэлвэл 3 бичгийн цаас орчим мэдээлэл хэвлэгдэнэ. Бидэнд хэдэн бичгийн цаас мэдээлэл хэвлэгдэх нь сонин биш. Хамгийн гол нь бичгийн цаас бүр дээр толгойн хэсэг нь хэвлэгдсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл дээрх зургийн хувьд A1:D1 мужийн мэдээлэл бичгийн цаас бүрийн толгойн хэсэгт хэвлэгэдсэн байх ёстой гэсэн үг юм. Ингэж хэвлэхийн ач холбогдлийг та бүхэн надаар хэлүүлэлтгүйгээр мэдэж байгаа байх. Тэгвэл одоо энэ асуудлыг хэрхэн яаж шийдэх талаар тайлбарлая.

Нэн тэргүүнд бид Excel программын Page Layout цэснээс дараах зурагт үзүүлсний дагуу коммандыг өгч, Page Setup цонхыг нээнэ. Энд PageLayout хуудасны Page Setup хэсгийн баруун доод буланд байрлах суман дээр дарах замаар Page Setup цонхыг нээнэ.

Print_2

Нээгдсэн Page Setup цонхноос Sheet хуудсыг нээж, тус хуудасны Rows to repeat at top: талбарт өгөгдсөн мэдээллийн толгойн хэсгийг бүхэл мөрөөр нь сонгож оруулна. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Зар сурталчилгаа

Print_3

Ингээд OK коммандыг өгч, Page Setup цонхыг хаана. Одоо та бүхэн мэдээллийг хэвлэхэд мэдээлэл хэвлэгдсэн бичгийн цаас бүрийн тойлгойн хэсэгт A1:D1 мужийн мэдээлэл тогтмол хэвлэгдэх болно. Та бүхэн туршаад үзээрэй.

Зар сурталчилгаа

Sharing is caring!

4 Responses to Мэдээллийн толгойн хэсгийг тогтмолжуулж хэвлэх

  1. Зочин хэлдэг:

    bayarlalaa mash heregtei bailaa

  2. Bataa хэлдэг:

    Heregtei medeelel bna

  3. амараа хэлдэг:

    маааш их баярлалаа excel.mn-дээ

  4. Зочин хэлдэг:

    Баярлалаа

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares