Excel Chart & My Style

Excel график. Нэг л төрлийн хэв маяг, нэг л төрлийн хэлбэр дүрс. Заримдаа энэ бүхэн уйтгартай мэт санагддаг. Яагаад өөрийн хүссэн хэв загвараар Excel программ дээр график үүсгэж болохгүй гэж?. Мэдээж боломжтой. Та зурах, дүрслэх багахан авъяас байхад л хангалттай. За даа бараг авъяас ч хэрэггүй дээ. Excel программ дээр ямар нэгэн хэлбэр дүрс гаргачих хэмжээнд байхад л болно. Ингэснээр та өөрийн хэв маягийг ямар ч төрлийн графикт оруулах боломжтой болно. Зиак ингээд хэрхэн яаж гэдгийг одоо та бүхэндээ танилцуулая.

Зар сурталчилгаа

Бидэнд дараах зурагт үзүүлсэн борлуулалтын мэдээлэл өгөгдсөн байна.

Энэ мэдээллээр энгийн баганан (Column) хэлбэрийн график байгуулая. Баганан график хэрхэн байгуулах талаар би энд дурдах нь бараг илүүц биз. Тийм учраас шууд график дүрслэлийн зургийг харуулая.

Бидэнд өгөгдсөн мэдээллээр баганан хэлбэрийн график байгуулчихлаа. Энэ бол бидний хүссэн үр дүн хэдий ч байдаг л нэг хэлбэртэй график үүссэн байна. Графикын энэхүү стандарт хэлбэрийг эвдэж өөрсдийн хэв маягт тохирох баганан хэлбэрийн графикыг одоо байгуулая. Үүний тулд бид юуны өмнө баганан хэлбэртэй графикын хэв маягыг Excel программ дээрээ урьдчлан тодорхойлно. Өөрийн хэв маяг гэхээр бид ямар хэлбэртэй график үүсгэж болох учраас шууд графикынхаа хэлбэрийг гараар Excel программ дээрээ зурая.

Графикын загварыг зурахдаа бид Excel программын Insert цэснээс Shapes коммандыг өгч, Scribble төрлөөр өөрсдийн графикын хэлбэрийг гараар зурна.

Зар сурталчилгаа

Манай жишээний хувьд баганан графикын хэлбэрийг A13:B17 мужид зохиомжлон зурсан болно. Мөн нэг зүйлийг урьдчилан анхааруулахад миний хувьд зураг зурах авъяас маш муу учраас миний зохиосон баганан графикын хэлбэр дүрснээс та бүхэн цочиж магадгүй шүү 🙂 🙂 🙂 .  Зиак ингээд өөрийнхөө зохиосон баганан графикын ерөнхий дизайныг та бүхэнд танилцуулая.

Аймшигийн хэлбэртэй график зурсан байна. Гэхдээ яахав нэгэнт зурчихсан юм чинь эцсийн үр дүнгээ харцгаая. Одоо энэхүү дизайнтай баганан графикыг хэрхэн стандарт баганан графикт оруулах бэ гэсэн асуултанд хариултыг өгье. Энэ бол маш энгийн.

Юуны өмнө өөрийн зохиосон баганан графикын дүрсийг Copy буюу Ctrl+C коммандаар хуулж авна.

Дараагийн алхамд анхлан байгуулсан стандарт баганан графикын дүрсийг идэвхжүүлнэ.

Ингээд эцэст нь Paste буюу Ctrl+V коммандыг өгнө. Үүний үр дүнд миний зохиосон хэлбэртэй баганан хэлбэрийн график үүсэх болно. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.

Ингээд л болоо доо. Мэдээж та бүхэн байгуулсан графикынхаа өнгө будгийг сольж, харагдах байдлаа улам бүр сайжруулах боломжтой шүү. Иймэрхүү төрлийн график техникүүд ихэвчлэн манай марктеруудад л хэрэг болно байх даа. Бид нар шиг санхүүгийн хүмүүст төдийлөн хэрэгцээ шаардлага гарахгүй байх. Гэхдээ яахав мэдээд авахад илүүдэхгүй техник шүү. Та бүхэнд амжилт хүсье.

Зар сурталчилгаа

Бусадтай хуваалцах

One Response to Excel Chart & My Style

  1. Зочин хэлдэг:

    баганыг нь зургаар оруулж болдог уу? ккк

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares