Excel файлуудад хэзээ засвар орсон бэ?

Би амьдаа амьд 🙂 🙂 🙂 . Нийтлэл оруулахгүй болохоор уншигч нар маань та амьд уу? та байна уу? Яасан бэ? Шинэ нийтлэл яагаад оруулахгүй байгаа юм бэ? гээд олон хүн асууж, санаа тавьж байна шүү 🙂 🙂 🙂 . Ажилдаа дарагдаад өндийх завгүй л хүн болчихлоо. Ойрын хэдэн сар Excel тал дээрээ анхаарлаа сул хандуулж байгаагаа ойлгож байгаа би нь 🙂 🙂 🙂 . Зиак энэ ч яахав. Гол асуудалдаа орцгооё. Өнөөдөр цаг зав гайгүй байна. Ганц сайхан нийтлэл бичие гэж бодлоо. Саяхаан, 2016 оны 11 дүгээр сарын 12, 13-нд манайхаас зохион байгуулдаг САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН EXCEL ЗАГВАРЧЛАЛ гэсэн сургалт маань болсон. Та бүхэн энэ талаар мэдэж байгаа байх. Тэр сургалтан дээр маань нэг настай эгч суусан юм. Тухайн үед эгчийг хараад ерөнхийдөө тайлангийн Excel загвартай болох гэж ирсэн хүн байна. Excel загварчлал, техник ч нээх сонирхохгүй байх гэж бодож байтал маш нарийн, нарийн зүйлүүдийг асууж, хийсэн юмаа үзүүлж, харуулахад миний анхны бодол, төсөөлөл буруу байсныг ойлгосон. Үнэхээр мундаг эгч байна лээ. Иймээс өнөөдрийнхөө нийтлэрээр тухайн үед тэр эгчийн асууж байсан нэгэн асуултын шийдлийг та бүхэндээ танилцуулахаар энэхүү нийтлэлийг бичлээ.

Зар сурталчилгаа

Үүссэн асуудал:

Нэг фолдерт агуулагдаж байгаа олон зуун Excel файлын Date Modified огноо боло нэрийг хэрхэн Excel файл дээр оруулах бэ? гэсэн асуудал юм. Date Modified огноо гэдэг нь тухайн Excel файлд хамгийн сүүлд хэзээ өөрчлөлт орсоныг илэрхийлсэн огноо юм. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

lmf-3

Бидний зорилго бол дээрх зурагны улаан хүрээн дотор агуулагдаж байгаа мэдээллийг Excel файлын нүдэнд оруулах явдал юм. Эцсийн үр дүнг дараах зурагт үзүүлэв.

lmf-4

Зиак үүссэн асуудал тодорхой боллоо. Одоо та бүхэндээ энэхүү асуудлыг хэрхэн шийдэх талаар танилцуулая.


Шийдвэрлэсэн нь:

Өгөгдсөн Excel файл маш олон байгаа нөхцөлд дээрх асуудлыг Excel программ дээр нэг бүрчлэн гараар шивнэ гэдэг бол маш их хугацаа шаардана. Ёстой юмыг уйгагүй хийдэг хүн л нэг бүрчлэн гараар шивнэ байх. За та тэгээд 1000 Excel файл өгөгдсөн бол бүр хэцүүднэ дээ. Хэцүүдэхээсээ гадна алдаа гаргах эрсдэл маш өндөр болж ирнэ. Иймээс энэхүү асуудлыг маш хялбархан аргаар, ямар нэгэн алдаагүй шийдэх хэрэгтэй.

Зар сурталчилгаа

Мэдээж бид энэхүү асуудлыг Excel программын стандарт хэрэгсэл, функцүүдээр шийдэж чадахгүй нь ойлгомжтой (Энэ бол миний бодол шүү. Хэрэв ямар нэгэн арга байдаг бол хэлээрэй). Иймээс бид VBA код ашиглахаар өөр хувилбар байхгүй гэж бодож байна. Бидэнд дараах 3 хэсэг VBA код туслана. Үүнд:

Функц ажилуулах VBA код:

[php] Sub ExcelGetInfo()
Set fso = CreateObject("Scripting.FileSystemObject")
Set f = fso.Getfolder(Range("A1").Value)
Set ff = f.Files
For Each f1 In ff
Range("A" & i + 2) = FileLastModified("" & f1 & "")
Range("B" & i + 2) = GetFilenameFromPath("" & f1 & "")
i = 1 + i
Next
End Sub [/php]

Файлын Date Modified огноог авах VBA функц

[php] Function FileLastModified(strFullFileName As String)
Dim fs As Object, f As Object, s As String
Set fs = CreateObject("Scripting.FileSystemObject")
Set f = fs.GetFile(strFullFileName)
s = f.DateLastModified
FileLastModified = s
Set fs = Nothing: Set f = Nothing
End Function [/php]

Файлын нэр тодорхойлох VBA функц

[php] Function GetFilenameFromPath(ByVal strFullFileName As String) As String
If Right$(strFullFileName, 1) <> "\" And Len(strFullFileName) > 0 Then
GetFilenameFromPath = GetFilenameFromPath(Left$(strFullFileName, Len(strFullFileName) – 1)) + Right$(strFullFileName, 1)
End If
End Function [/php]

Дээрх 3 хэсэг VBA кодыг бид дараах зааварын дагуу Excel файлд оруулна.

lmf-5

VBA кодыг Excel программд оруулсны дараагаар Sheet-ийн A1 нүдэнд тухай Excel файлуудыг агуулж буй фолдерын байршил буюу замыг зааж өгнө. Манай жишээний хувьд дараах зам дээр Excel файлууд байршиж байгаа болно.

C:\Users\EXCEL\Desktop\Tailan 5 sar\

lmf-6

За одоо Excel программд оруулсан VBA кодыг VBE-ээс дуудаж ажиллуулна. Эсвэл тухайн Sheet дээр товч үүсгэж VBA кодыг ажиллуулж болно. Манай сайтнаас гаргасан МАКРО-XL номыг уншиж судалж байгаа хүмүүс VBA код хэрхэн ажиллуулах талаар надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа байх. Мэдэхгүй нэгэндээ бас тусалж байгаарай.

lmf-7

Одоо файл дуудах коммандыг өгөхөд A1 нүдэнд оруулсан зам дээрх бүх файлын Date Modified огноо болон файлын нэрс гарах болно. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.

lmf-8

Ингээд л асуудал маань шийдэгдлээ. Та бүхэнд амжилт хүсье.

Зар сурталчилгаа

Бусадтай хуваалцах

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares