EXCEL Expert

Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргье. Та EXCEL.mn сайтаас боловсруулсан [EXCEL Expert-1] онлайн сургалтын танилцуулга буланд зочилсон байна. Танд бидний боловсруулсан энэхүү онлайн сургалтын хөтөлбөр таалагдаж, ажил мэргэжил, оюун ухаанд тань том хөрөнгө оруулалт болно гэдэгт миний бие итгэлтэй байна. Ингээд та бүхэндээ [EXCEL Expert] онлайн сургалтын хөтөлбөрийг танилцуулая. Мэдээж EXPERT гэсэн үгний цаана мэдлэг, туршлага гэсэн үг агуулагдаж байдаг. Иймээс бид энэхүү сургалтын хөтөлбөрөөр таныг EXCEL Expert болоход туслах системчлэгдсэн эмх цэгцтэй, мэдлэг, арга барил, Excel томъёололтой холбоотой арга техникүүдийг заах болно.


Онлайн сургалт зохион байгуулагдах арга барил

[EXCEL Expert] гэсэн сэдвийн хүрээнд дэхь онлайн сургалт маань *Хамтдаа суралцаж, хамтдаа хөгжие* гэсэн уриан дор зохион байгуулагдаж байгаа билээ. Учир нь бид энэхүү сургалтын хөтөлбөрт агуулагдах хичээлүүдийг эхнээс нь дуустал хамтдаа бүтээж, бичих болно. Тодруулбал 7 хоногийн Даваа, Лхагва, Баасан гаргуудад хөтөлбөрийн хүрээн дэхь нийтлэлүүд бичигдэх ба бусад хугацаанд тухайн нийтлэлийн агуулагын хүрээнд асуулт, хариулт, хэлэлцүүлгийг өрнүүлж болно. Уг сургалтын гарын авлага болгож манай сайтаас эрхлэн гаргасан ФУНКЦ-XL номыг үнэ төлбөргүйгээр хүргэж өгөх болно. Уг сургалт маань илүү системчлэгдсэн, эмх цэгцтэй, дэс дарааллын дагуу явагдах болно.


Сургалтын хөтөлбөр

[EXCEL Expert] гэсэн сэдвийн хүрээн дэх онлайн сургалт нь Excel программд өргөн ашиглагддаг ТОП 10 функцийг Excel томъёолол, Excel загварчлал, Excel автоматжуулалтанд хэрхэн ашиглах тухай авч үзэх болно.  Тодруулбал уг хөтөлбөрийн хүрээнд бичигдэх хичээлүүд болон нийтлэлүүдийн агуулга нь хялбаршуулсан зарчмаар эхэлж, улмаар шат ахих тусам алхам алхамаар агуулагыг хүндрүүлж, эцэст нь бид томъёо ашиглан хэд хэдэн асуудлыг Excel программ дээр загварчилж томъёолох болно. Уг онлайн сургалт дараах хөтөлбөрийн дагуу явагдана.

Дээрх хөтөлбөрт агуулагдах хичээлүүдийг эхнээс нь бичиж эхлэх ба уг хөтөлбөрт хамрагдах хичээлүүдийг суралцагч нартай хамтдаа хөгжүүлж, баяжуулах болно. Бид энэ хөтөлбөрийн хүрээнд аливаа асуудлыг шийдвэрлэсэн 30 орчим нийтлэлийг бичихээр төлөвлөж байна.


Онлайн сургалт хэнд зориулагдав

[EXCEL Expert] сэдвийн хүрээн дэх онлайн сургалт маань Excel программыг дунд түвшинд эзэмшсэн, эсвэл дунд түвшнөөс ахисан түвшинд очихыг хүсэж буй хэн бүхэнд зориулагдсан болно. Мөн EXCEL загварчлал сонирходог, судалдаг хэн ч байсан энэхүү сургалтанд хамрагдаж болно. Бүр тодруулбал энэхүү онлайн сургалт маань дараах Excel хэрэглэгч нарт зориулагдсан болно. Үүнд:

  1. Танхимын сургалтанд хамрагдах бололмжгүй байгаа бүх Excel хэрэглэгч нар,
  2. Excel программ дээр томьёо функц ашиглаж сурч байгаа бүх Excel хэрэглэгч нар,
  3. Excel программ дээр 2 ба түүнээс дээш томьёо холбох арга техник судалж байгаа Excel хэрэглэгч нар,
  4. Excel программ дээр ахисан түвшний томьёо бичиж сурахыг хүссэн Excel хэрэглэгч нар,
  5. Excel загварчлал, хөгжүүлэлт сонирходог Excel хэрэглэгч нар,

Сургалтын материаллаг хангамж

Та энэхүү сургалтанд хамрагдсанаар танд манай сайтаас эрхлэн гаргасан ФУНКЦ-XL номыг гарын авлага болгож үнэ төлбөргүйгээр хүргэж өгөх болно. Мөн тухайн нийтлэлийн хүрээн дэх Excel Data, Excel шийдлүүдийг нийтлэлд хавсарган байршуулах болно.


Та уг сургалтанд хамрагдсанаар

Та [EXCEL Expert] гэсэн энэхүү сургалтанд хамрагдсанаар Excel программ дах ТОП-20 функцийг бүрэн эзэмшиж, бусад төрлийн функцүүдтэй хэрхэн хослуулж ашиглах арга техникт суралцах болно. Үүний үр дүнд та өгөгдсөн мэдээллийн сангаас дурын мэдээллийг хайж олох, боловсруулалт хийх, нөхцөл шалгах зэрэг арга техникийг эзэмшинэ. Мөн Excel программ дээр ахисан түвшний томьёо бичих, тооцоолол хийх, загвар боловсруулах, автоматжуулалт хийх арга барилд давхар суралцах болно.


Сургалт эхлэх өдөр ба үргэлжилэх хугацаа

Бидний тооцоолж байгаагаар [EXCEL Expert] гэсэн энэхүү онлайн сургалт маань нийтдээ 70 хоногийн хугацаанд боловсруулагдна гэж төлөвлөж байна. Учир нь бид 7 хоногт 3 нийтлэл оруулах бөгөөд нийтдээ 30 орчим нийтлэл бичигдэх ба энэ нь 10 долоо хоногийн хугацаа юм.

Хэрэв та уг сургалт эхэлснээс хойш 0-20 хоногийн дотор бүртгүүлсэн бол уг сургалтын хөтөлбөр бичгдэж дуусах хүртэл хугацаанд бидэнтэй хамт байж, суралцана гэсэн үг юм. Энэ хугацаанд та тухайн хичээлийн агуулагын хүрээнд хүссэн зүйлээ асууж тодруулах боломжтой юм.

Хэрэв та уг сургалт эхэлснээс хойш 21-40 хоногийн дотор бүртгүүлсэн бол 40 хоногийн хугацаанд энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжтой болно.

Хэрэв та тухайн хөтөлбөрийг бүрэн боловсруулж дууссаны дараа бүртгүүлсэн бол бүртгүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжтой болно. Тэгээд энэхүү сургалт маань цаашид 30 хугацаатайгаар суралцагч нарыг бүртгэж явах болно.


Онлайн сургалтанд бүртгүүлэх

Хэрэв та уг онлайн сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл дараах зааврын дагуу бүртгэл хийлгээрэй.

  1. Юуны өмнө та EXCEL.mn сайтын гишүүнээр бүртгүүлэх ёстой. Та сайтын гишүүнээр бүртгүүлж амжаагүй байгаа бол ЭНД дарж сайтын гишүүнчлэлд бүртгүүлээрэй.
  2. Сургалтын төлбөрийг доорх данснуудын аль нэг дансанд шилжүүлнэ. Мэдээж гүйлгээний утга дээр овог нэр, утасны дугаар бичнэ.
  3. Та EXCEL.mn сайтанд бүртгүүлсэн цахим хаяг буюу Email хаягийг бидэнд утсаар эсвэл цахимаар мэдэгдэнэ.

Ингээд бид таны мэдээллийг шалгаж үзээд тухайн сургалтанд бүртгэсэн талаар танд буцааж мэдэгдэнэ. Үүний дараагаар та EXCEL.mn сайтанд бүртгүүлсэн хаягаар нэвтрэхэд [EXCEL Expert] сургалтын цэс танд нэмэлтээр харагдах болно.


Сургалтын төлбөрийн нөхцөл

Онлайн сургалтын төлбөр 100,000 төгрөг байх ба тус төлбөрийг дараах банкны данснуудад тушааснаар таны сургалтын бүртгэл баталгаажих болно. Хэрэв та гарын авлага болох ФУНКЦ-XL номыг авах шаардлагагүй гэж үзвэл уг онлайн сургалтанд 75,000 төгрөгөөр хамрагдах боломжтой.

Та сургалтын төлбөрийг:

  1. ХААНБАНК-ны 5028178259
  2. ТӨРИЙН БАНК-ны 340003851306
  3. ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК-ны 452578445

тоот дансуудаар хүлээн авна. Төлбөр хүлээн авагч нь М.ЖАВХЛАНТӨГС байна. Төлбөр хийхдээ гүйлгээний утга дээр сургалтанд суух хүний утасны дугаар, овог нэрийг бичнэ.

Хэрэв төлбөр төлөгч нь Мобайл банк ашиглан төлбөр хийсэн тохиолдолд 8888-0946 утсанд холбогдож, төлбөр хийсэн хүний овог нэр, утасны дугаарыг тэмдэглүүлнэ.


Бусадтай хуваалцах

shares