"EXCEL АВТОМАТЖУУЛАЛТ" семинарын танилцуулга

Бидний "САНХҮҮГИЙН ТАЙЛАН ДАХЬ EXCEL ЗАГВАРЧЛАЛ" гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулдаг  семинар маань ерөнхийдөө санхүүч, нягтлан бодогч нарт зориулагдсан гэдгийг та бүхэн мэднэ байх. Яахав Excel загварчлал талын асуудлыг судалдаг, сонирходог хүмүүс энэ семинарт нэлээдгүй суудаг. Тэгвэл бид ирэх 4 дүгээр сарын 11-ний өдөр Excel хөгжүүлэгч, автоматжуулагч нартаа зориулж "EXCEL АВТОМАТЖУУЛАЛТ" гэсэн сэдвийн хүрээнд семинар зохион байгуулах гэж байна. EXCEL АВТОМАТЖУУЛАЛТ гэхээр та бүхэн учир начир нь үл ойлгогдох компьютерийн код (VBA код) энээ тэрээ зүйл гэж ойлгож болохгүй. Мөн Excel программ дээр заавал VBA код бичих замаар Excel программ дээр хийгдэх үйлдлүүдийг автоматжуулдаг гэж бас ойлгож болохгүй. Учир нь Excel программ өөртөө код бичихгүйгээр үйлдлийг автоматжуулдаг хэрэгслийг агуулж байдаг. Энэ бол МАКРО комманд юм. МАКРО комманд нь тогтсон, тодорхой нэг үйлдэлд зориулагдаагүй, нийтлэг хэрэглээний комманд. Өөрөөр хэлбэл Excel хэрэглэгчийн уран сэтгэмж, туршилгаас хамаарч, Excel программ дээр хийгдэж буй аливаа үйлдэлүүдийг автоматжуулах боломжтой хэрэгсэл юм.

Зар сурталчилгаа

Иймээс энэхүү семинарын хүрээнд МАКРО коммандыг хэрхэн ашиглах, яаж өргөтгөх, МАКРОГ Excel программын бусад томьёо функцүүдтэй хэрхэн хослуулж ашиглах тухай авч үзэх болно. Бидний зохион байгуулах гэж буй семинар маань 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулагдана. Хэрэв та бүхэн энэ талаар мэдээлэл аваагүй байгаа бол “EXCEL АВТОМАТЖУУЛАЛТ” линкээр орж, семинарын талаарх мэдээллийг аваарай.

За ингээд семинарын хүрээнд авч үзэх сэдвүүдийн ерөнхий агуулагыг та бүхэндээ танилцуулъя.

Developer цэс

Энэ хэсэгт бид Developer цэсийг Excel программд хэрхэн оруулах, Excel автомажуулалтын техникүүдэд ямар үүрэгтэй оролцох, Developer цэсний дотоод бүтэц, зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй авч үзэх болно.

Developer

МАКРО идвэхжүүлэлт ба файл хадгалалт

Энгийн нэг Excel файл дээр бид шууд макро бичиж, Excel программыг автоматжуулах боломжгүй байдаг. Ийм учраас Excel программд нэмэлт тохиргоонуудыг хийж, тусгайлсан өргөтгөлөөр хадгалах шаардлагатай байдаг. Тэгэхээр семинарын энэ хэсэгт бид Excel программд макрог хэрхэн идэвхжүүлэх, макро агуулсан файлыг ямар хэлбэрээр хадгалах зэрэг техникүүдийг авч үзэх болно.

Зар сурталчилгаа

Active-4

EXCEL_Macro

Visual Basic Editor-тай ажиллах үндсэн техникүүд

Excel программыг автоматжуулах хамгийн гол түлхүүр бол Visual Basic хэлэнд суурилагдсан Visual Basic Editor программ юм. Энэхүү программ нь Excel программийн Developer цэсэнд суудаг. Семинарын энэ хэсэгт бид Visual Basic Editor-той (VBE) хэрхэн ажиллах талаар судлах болно. Өөрөөр хэлбэл VBE нь Excel программтай хэрхэн холбогддог, мөн VBE-д код бичих талбарыг хэрхэн бэлтгэдэг, Макро код VBE-ийн аль хэсэгт үүсдэг талаар тайлбарлах болно.

EXCEL_VBA

Энгийн макротай ажиллах техник

Excel программ дээр 2 төрлийн макро бичиж болдог. Үүний нэг нь абсолют хэлбэрийн макро буюу миний хэллэгээр энгийн макро юм. Семинарын энэ хэсэгт Excel программын Record Macro коммандыг ашиглан энгийн макрог хэрхэн бичих, энгийн макро ашиглаж, Excel программ дээр ямар шинж, чанартай асуудлуудыг автоматжуулж болдог талаар авч үзэх болно. Энэ хэсэгт бид VBA кодтой ажиллахгүй ба зөвхөн Excel программын үндсэн цэснүүдтэй ажиллах замаар Excel программыг автоматжуулах болно.

Filter

Динамик макротой ажиллах техник

Хоёр дахь төрлийн макро бол Relative хэлбэрийн макро буюу миний хэллэгээр динамик макро юм. Энэ хэсэгт бид динамик макро, энгийн макроны ялгааг тодорхойлох болно. Мөн Excel программын Record Macro коммандыг ашиглан динамик макро хэрхэн бичих, динамик макро ашиглаж, Excel программ дээр ямар шинж чанартай асуудлуудыг автоматжуулж болох талаар авч үзнэ.

Энэ хэсэгт бид VBA кодтой ажиллахгүй ба зөвхөн Excel программын үндсэн цэснүүдтэй ажиллах замаар Excel программыг автоматжуулах болно.

Space

Table

Макрог дуудаж, ажиллуулах техникүүд

Энэ хэсэгт бид бичсэн динамик болон энгийн макронууд болон бусад бэлэн загвар VBA кодыг Excel программд хэрхэн дуудаж ажилуулах техникүүдийг авч үзнэ. Макрог дуудаж ажиллуулах хэд хэдэн техник байдаг. Үүнд:

  1. Зураг ашиглах замаар макрог дуудах
  2. Command Button ашиглах замаар макрог дуудах
  3. Компьютерийн гараас хосолсон товч ашиглах замаар макрог дуудах
  4. Excel программд нэмэлт цэс үүсгэх замаар макрог дуудах
  5. Developer цэснээс макрог дуудах
  6. Visual Basic Editor программаас макрог дуудах

Эдгээр макро дуудаж ажиллуулах техникүүдийг нэг бүрчлэн судалах болно.

Call_macro

Персонал макро үүсгэх техник

Excel программд персонол макро хэрхэн үүсгэх, персонал макро нь энгийн болон динамик макроноос юугаараа ялгаатай талаар энэ хэсэгт өгүүлэх болно.

Register

Макро загваруудтай ажиллах зөвлөмж

Энэ хэсэгт EXCEL.mn-ийн боловсруулсан зарим үр ашигтай макронуудыг хэрхэн ашиглах талаар судлана. Мөн интернэтэд байрших үнэ төлбөргүй макро, VBA коднуудыг хэрхэн ашиглах талаар зөвөлгөөг өгөх болно.

Зар сурталчилгаа

EA-GIF

Бусадтай хуваалцах

4 Responses to "EXCEL АВТОМАТЖУУЛАЛТ" семинарын танилцуулга

  1. Enkh-amar хэлдэг:

    Sn bna yy surgaltiin tulbur hed ve bs hdn tsagaas ehleh ve

  2. Jaaya хэлдэг:

    Ene seminar dahij boloh uu. Omnohiig medeegui ongorson Odoo bolvol yaj aldalgui medeh be

  3. Amarsanaa.E хэлдэг:

    Та бүхэнд энэ өдрийн мэнд

    Танай сургалтанд хамрагдах хүсэлтэй байна.

    Мөн бизнесийн онцлогоос хамаарсан (уул уурхай) захиалагчийн хүсэлтийн дагуу хөгжүүлэлт хийдэг эсэхийг лавлах гэсэн юм.

    Баярлалаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares