EOMONTH функц

Зиак Excel хэрэглэгч, хөгжүүлэгч нартаа амралтын өдрийн мэндийг хүргье. Манай уншигч нар маань Excel программ дээр хэрхэн яаж сайн ажилладаг болох уу? ямар ном унших уу? ямар сургалтанд суухуу гэдэг талаар байнга асуудаг. Хэдийгээр ном унших, сургалтанд суух зэрэг нь Excel программ сайн сурахад гол нөлөөг үзүүлдэг ч, тэдгээрээс та бүхэн зөвхөн аливаа асуудлын шийдэл, түлхүүрийг л олж авна. Хамгийн гол нь олсон мэдлэгээ байнга хөгжүүлж, ажил мэргэжилтэйгээ уялдуулж Excel программыг ашиглах нь Excel программ сурах хамгийн зөв гарц юм шүү. За ингээд өнөөдрийнхөө нийтлэлийг бичье. Өнөөдрийн нийтлэлээр EOMONTH функцийн хэрэглээний талаар нийтлэл бичихээр шийдлээ.

Зар сурталчилгаа

EOMONTH гэдэг нь END OF MONTH гэсэн үгний товчлол юм. Өөрөөр хэлбэл сарын сүүл өдөр гэсэн агуулгатай үг юм. Тэгэхээр EOMONTH функцийн зорилго нь өгөгдсөн хугацааг эхлэлийн цэг болгоод түүн дээр тодорхой хэмжээний сарын тоог нэмэх, эсвэл хасах үед шинээр үүсэх хугацааны сарын сүүлийн өдрийг тодорхойлох зориулалттай функц юм.

EOMONTH функц нь дараах байдлаар бичигдэнэ.

=EOMONTH(start_date,months)

start_date: Энд тооцооллын эхлэлийн цэг буюу эхлэх огноог оруулна. Эхлэх огнооны формат нь системийн огнооны форматаар бичигдэнэ. Шууд текстээр бичиж болохгүй.

months: Эхлэх огноо дээр нэмэгдэх эсвэл хасагдах сарын тоог оруулна. Энэ нь бүхэл тоон утга байх ба эерэг болон сөрөг утгатай байж болно. Эерэг утга бол эхлэх огнооноос өгөгдсөн сарын дараах сарын сүүлийн өдрийг тодорхойлно. Сөрөг утга бол эхлэх огнооноос өгөгдсөн сарын өмнөх сарын сүүлийн  өдрийг тодорхойлно.

За ингээд энэ функцийг хэрхэн ашиглах талаар жишээ ашиглан тайлбарлая.

Зар сурталчилгаа

Өнөөдөр 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр. Энэ өдөр миний компьютерт 11/6/2014 гэсэн форматаар бичигдэнэ. Тэгэхээр бидний гол зорилго энэ сарын сүүлийн өдөр хэдний өдөр бэ? гэдгийг мэдэх шаардлагатай болсон.

EOMONTH_1Бид бүгдээрээ тухайн сарууд хэдэн хоногтой, сарын сүүл өдөр нь хэдний өдөр байдаг гэдгийг цээжээр мэднэ. Гэхдээ энэхүү мэдлэгээ хэрхэн яаж Excel программ дээр загварчлах бэ гэдэг нь чухал. Хэрэв бид EOMONTH функцийг мэдэхгүй байсан бол, эсвэл EOMONTH функц Excel программд байхгүй байсан бол хэрхэн өгөгдсөн сарын дараах сүүлийн өдрийг тодорхойлох бэ гэсэн асуудал үүснэ. Гэхдээ энэ үүссэн асуудлыг тийм ч амар шийдэж чадахгүй байсан байх. Бодвол баахан IF функц бичээд л сууна байх даа. Азаар бидэнд EOMONTH функц байгаа болохоор бид одоо энэ үүссэн асуудлыг шийдэх гэж  толгойгоо гашилгаж, элдэв томьёо функц бичих шаардлагагүй болсон.

Тэгэхээр одоо EOMONTH функцийг ашиглаж, A1 нүдэнд бичигдсэн 11/6/2014 гэсэн хугацааны сарын сүүлийн өдрийг тодорхойлоё. Үүний тулд дараах томьёог бичинэ.

=EOMONTH(A1,0)

EOMONTH_2

Энд яагаад 0 гэсэн утгыг авсан бэ гэвэл өгөгдсөн сарын сүүлийн өдрийг тодорхойлох гэж байгаа учраас 0 гэсэн утгыг оруулсан. Тэгэхээр сарын сүүлийн өдөр 11/30/2014 гэж гарч байна. Одоо өөр нэгэн жишээ авч үзье. Дараа сар буюу 2014 оны 12 дугаар сарын сүүлийн өдрийг тодорхойлох шаардлага гарсан гэж үзье. Дараа сар гэдэг маань нэг сарын дараах хугацааны мэдээлэл тул EOMONTH функцэд 1 гэсэн утгыг ашиглана.

EOMONTH_3

Гэх мэтчилэнгээр өгөгдсөн хугацаанаас хойших саруудын сүүлийн өдрийг тодорхойлж болно.

EOMONTH_4Хэрэв өгөгдсөн огнооноос өмнөх үеийн хугацааны сарын сүүлийн өдрийг тодорхойлох шаардлага гарсан бол month гэсэн утгыг сөрөг тэмдэгтэйгээр оруулж өгнө. Манай жишээний хувьд 2014 оны 10 дугаар сарын сүүлийн өдрийг тодорхойлох шаардлага гарсан гэж үзвэл дараах томьёог бичинэ.

=EOMONTH($A$1,-1)

Энэ нь өгөгдсөн хугацаанаас нэг сарын өмнөх сарын сүүлийн өдрийг тодорхойлж буй томьёолол юм. Гэх мэтчлэнгээр сөрөг тэмдэгтэй утга оруулахад өмнөх хугацааны сарын сүүлийн өдрийг тодорхойлох боломжтой болно.

EOMONTH_5

Зиак ингээд өнөөдрийнхөө нийтлэлийг дуусгая даа. Та бүхэнд амжилт хүсье.

Даалгавар: Өгөгдсөн хугацаанаас тодорхой хугацаааны дараах, эсвэл өмнөх сарын эхний өдрийг олох томьёоллыг бичих.  Хариултыг сэтгэгдэл хэсэгт бичээрэй.

Зар сурталчилгаа

Бусадтай хуваалцах

One Response to EOMONTH функц

  1. Зочин хэлдэг:

    tnx. heregtei l tomyo bna

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares