Enter ба шилжилт хөдөлгөөн

За та бүхэн амралтын өдрөөрөө сайхан амарцгааж байна уу. Өнөөдрийн нийтлэлээр та бүхэнд нэгэн бяцхан зөвлөмж оруулахаар шийдлээ. Энэ бол Enter коммандын дараах идэвхтэй нүдний шилжилт хөдөлгөөн юм. Та бүхэн MS Excel программ дээр ажиллаж байхдаа аливаа нэг үйлдлийг хийж дуусаад ENTER коммандыг өгдөг. Жишээлбэл нэг текст бичээд дараагийн нүдэнд шилжихдээ Enter коммандыг өгөх, мөн ямар нэгэн томьёо бичээд дараагийн нүдэндээ шилжихдээ Enter комманд өгөх зэргээр. Ингэж аливаа үйлдлийн дараа Enter комманд өгснөөр Active сell буюу идэвхтэй байгаа нүд доод талын нүдрүүгээ шилждэг.

Зар сурталчилгаа

Хэрэв та MS Excel программ дээр доорх зурагт үзүүлсний дагуу мэдээлэл оруулах шаардлага гарсан бол Enter коммандын чиглэлийг Баруун гар тийш шилждэгээр тохируулж болно.

Хэрэв та MS Excel программд ямар нэгэн тохируулга хийгээүй бол Enter коммандын дараах идэвхтэй нүдний хөдөлгөөн дээрх зурагт үзүүлсний дагуу хөдлөнө.

Бид дээрх чиглэлийг өөрчлөхийн тулд MS Excel программд дараах тохируулагыг хийх шаардлагатай. Юуны өмнө Excel Option цонхыг нээнэ.

Үүний дараагаар Advanced хэсгийг сонгож, Direction хэсгээс Right сонголтыг хийнэ. Ингэснээр Enter коммандын дараах хөдөлгөөн зөвхөн баруун гар тийш шилжих болно. Гэх мэтчилэн Enter коммандын дараах шилжилт хөдөлгөөнийг дээш эвэл доош, зүүн гар тийш, баруун гар тийш гэж тохируулж болно.

Зар сурталчилгаа

За анхааралт тавьсан та бүхэнд баярлалаа. Амралтын өдрүүдээ сайхан өнгөрүүлээрэй. Амжилт хүсье.

Зар сурталчилгаа

 

Бусадтай хуваалцах

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares