Cost-XL загвар (Шинэ бүтээл)

Өглөөний мэнд эрхэм Exceler-үүдээ. Та бүхэн сайхан амарцгаасан уу? Шинэ өглөөг шинэ бүтээлээрээ угтаж байгаадаа миний бие баяртай байна. Өнөөдрийнхөө нийтлэлээр бид EXCEL.mn сайтаас боловсруулсан ээлжит нэгэн шинэ бүтээл болох Cost-XL загвар файлын талаар танилцуулах болно. Энэхүү загвар маань аж ахуйн нэгжийн бараа материалын бүртгэл хөтлөлт, өртгийн тооцоолол хийх зориулалт бүхий загвар юм. Cost-XL загварын бараа материалын өртөг тооцох процесс нь дундаж өртгийн арга дээр суурилсан болно. Та бүхэн дундаж өртгийн талаар ЭНД дарж уншаарай.

Зар сурталчилгаа

Мэдээж бидний боловсруулсан энэхүү загвар маань Excel программ дээр суурилан хийгдсэн загвар. Тус загварт бараа материалын бүртгэлийг эмх цэгцтэй хөтлөн явуулахад туслах коммандуудыг автоматжуулсан. Мөн тухайн нэг бараа материалын дансны хуулга гаргах үйлдэл зэргийг бүрэн автоматжуулсан загвар болсон.

Cost-XL

За ингээд загварынхаа талаар товч танилцуулагыг хийе.

Загварын ерөнхий танилцуулга

Бидний боловсруулсан Cost-XL загвар нь жижиг аж ахуйн нэгжийн (заавал жижиг ААН гэхгүйгээр том ААН-үүд нягтлан бодох бүртгэлдээ туслах чанартайгаар ашиглаж болно.) бараа материалын өртөг тооцож, бүртгэл хөтлөн явуулах зориулалт бүхий загвар юм. Энэхүү загвар дээр данс үүсгэх замаар бараа материалын орлого зарлагын гүйлгээ хийгдэнэ. Бараа материалын зарлагын гүйлгээ хийх үед тухайн зарлагадаж буй барааны өртөг автоматаар тооцоологдон гарна. Мөн энэхүү загвар дээр тухайн нэг бараа материалын дансны хуулгыг өгөгдсөн огнооны хүрээнд гаргах боломжтой. Cost-XL загвар нь Excel 2010, Excel 2013 хувилбарууд дээр ажиллана.


Загвар хэнд зориулагдав

Cost-XL загвар нь жижиг аж ахуйн нэгжүүд, хувиараа санхүүгийн тайлан гаргадаг нягтлангууд, нягтлан бодох бүртгэл, санхүү эдийн засгийн чиглэлээр суралцаж буй хүмүүст зориулагдсан болно. Мөн томоохон аж ахуйн нэгжүүдийн бараа материалын няравууд өөрийн бүртгэл тооцоог хөтлөх, жижиг охин компанийн бараа материалын бүртгэлийг хөтлөх, эсвэл компанийн үндсэн санхүүгийн тооцоонд туслах чанартайгаар ашиглаж болно.

Зар сурталчилгаа


Загварын хүчин чадал

Cost-XL загвар нь Excel программ дээр суурилан хийгдсэн. Нэг Excel файл дээр 500 данс үүсгэх, 10,000 гүйлгээ хийх боломжтой загвар юм. Хэрэв 500-аас дээш хэмжээний данс ашиглах, 10,000-аас дээш гүйлгээ хийх шаардлагатай бол EXCEL.mn сайтанд хандаж, тухайн загварын хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой.

Гэхдээ загвар дээр хийгдэх гүйлгээний тоо дээд хязгаартаа хүрсэн нөхцөлд тухай үеийн дансдын эцсийн үлдэгдлийг эхний үлдэгдэл талбарт оруулах замаар нягтлан бодох бүртгэл тооцоог цааш нь үргэлжлүүлэн хөтлөх боломжтой. Хэрэв загварт энэ зарчмаар гүйлгээ хийж ашиглах бол гүйлгээний тоонд хязгаар байхгүй болно.


Загварын бүтэц зохион байгуулалт

Cost-XL загвар нь үндсэн 2 хэсгээс бүрдэнэ. Үүнд:

Удирдлагын хэсэг: Загварын энэ хэсэг нь Excel Add-Ins форматаар хийгдсэн ба энэ нь Cost-XL гэсэн нэртэйгээр Excel программын Home Ribbon-ийн хажууд байрлана. Энэ хэсэгт агуулагдах коммандууд нь данс үүсгэх, данс засварлах, данс устгах, хуулга гаргах, файлыг хамгаалах зэрэг үйлдлийг хийх үүрэгтэй.

CXL-1

Cost-XL цэсний коммандуудын товч тайлбар:

  1. Create Account: Бараа материалын данс шинээр үүсгэнэ.
  2. Edit Account: Үүссэн байгаа бараа материалын дансны нэрийг засварлана.
  3. Delete Account: Шаардлагагүй бараа материалын данс болон буруу үүсгэсэн бараа материалын дансыг устгана.
  4. Account Statement: Сонгогдсон бараа материалын дансны хуулгыг өгөгдсөн огнооны хүрээнд гаргана.
  5. Data Protecter: Хамгаалалтгүй болсон зарим мужийг хамгаалалтанд оруулна. Данс засварлах, эхний үлдэгдэл оруулах зэрэг үйлдлийн дараа тухайн талбарууд хамгаалалтнаас гарсан байдаг. Энэ тохиолдолд энэхүү коммандыг ашиглаж, хамгаалалтанд оруулна.
  6. Data Sort Format: Бараа материалын гүйлгээг огноогоор эрэмблэх үйлдлийг хийнэ. Мөн загварын эвдэгдсэн форматыг сэргээнэ.
  7. Insert Data Row: Бараа материалын бүртгэл хийх талбарт шинээр мөр оруулна.
  8. Insert C1 Balance: Бараа материалын эхний үлдэгдэл оруулахдаа энэ коммандыг ашиглана. Энэ комманд нь бараа материалын эхний үлдэгдэл талбарыг хамгаалалтнаас гаргах зориулалттай комманд.
  9. Cost Model Reset: Энэ комманд нь тухайн хөтөлж буй Cost Model загварын мэдээллийг бүгдийг нь арилгана. Энэ коммандыг нууц код өгөх замаар ажиллуулах боломжтой.
  10. Menu Caller: Cost-XL загварын меню идэвхжүүлэх комманд

Тооцооллын хэсэг: Загварын энэ хэсэг нь макро агуулсан Excel файл дээр хийгдсэн. Энэ Excel файл дээр бараа материалын гүйлгээ журналыг үүссэн дансуудтай холбож, дансдын үлдэгдэл тодорхойлох үндсэн томьёоллууд бичигдсэн болно. Мөн туслах чанартай багахан хэмжээний VBA код бичигдсэн. Энэ Excel файл нь үндсэн 3 sheet-нээс бүрдэнэ.

  • Sheet(BMReport): Энэхүү хуудсанд бараа материалын дансны мэдээлэл, үлдэгдэл, данс үүсгэх талбар, гүйлгээ татах огноо зэрэг мэдээллүүд агуулагдана.
    CXL-2
  • Sheet(BMTrans): Энэ хуудсанд бараа материалын дансны лавлагааны хэсэг, гүйлгээ шивэх талбар буюу гүйлгээ журналын хэсэг агуулагдана.
    CXL-3
  • Sheet(BMSt): Энэ хуудсанд сонгогдсон дансны хуулга гаргах формат агуулагдана. Өөрөөр хэлбэл сонгогдсон данс дээр хэзээ ямар орлого авч, хэзээ ямар зарлага гарсан талаар мэдээлэл агуулагдах болно.
    CXL-4

Бидэнтэй холбогдох

Cost-XL загвартай холбоотойгоор биднээс асууж тодруулах зүйл гарвал доорхи И-Мэйл хаяг болон утсаар холбогдоорой.

1. И-Мэйл хаяг 1: excelmetrics@ gmail.com

2. И-Мэйл хаяг 2: excelmetrics@ yahoo.com

3. Харилцах утас №: 89800946

4. Facebook Page: www.facebook.com/excelmetrics

[socialring]

Зар сурталчилгаа

Cost-XLP


Нэмэлт тайлбар буюу Screenshot

Cost-XL загварын BMReport хуудасны формат:

Cost-XLL3

Cost-XL загварын BMTrans хуудасны формат:

Cost-XLL2

Cost-XL загварын BMSt хуудасны формат:

Cost-XLL1

Бусадтай хуваалцах

4 Responses to Cost-XL загвар (Шинэ бүтээл)

  1. Batgerel хэлдэг:

    Бараа материал тайланг борлуулах үнээр харах шаардлагатай байдаг тэр хэсэг хийгдээгүй санагдлаа. Бараа материалын журнал нь борлуулах үнээр болон өртгөөр давхар бичилт хийгддэг учраас ямар барааг хэдээр борлуулсан хэдэн төгрөгийн өртөгтэй байсан гэдэг нь чухал юм. Гэхдээ дажгүй болсон байна.

    • Excelmn хэлдэг:

      Сайн байна уу. Зөвлөгөө өгсөнд баярлалаа. Энэ загвар эхний хувилбар юм. Загварын гол зорилго нь зарлагадаж буй барааныхаа өртгийг тодорхойлох л зориулалттай хийгдсэн. Гэхдээ цаашид таны санал болгосон асуудлуудыг хэрхэн загварчлах талаар судлах болно.

      • Bolortuya хэлдэг:

        Sain bna uu. Tanai sankhuugin tailangin ecxel zagvarchlal semenar hezee bolokh ve? huduu oron nutagt bdag uchraas tuv zarlagdanguut helj tusalna uu. Ertkhen ajlaa zohitsuulakh gesen uym

  2. Батцэцэг хэлдэг:

    Бараа материалын дансдын товчоо нь гарах уу
    Бас кодтой бараа болгоны эцсийн үлдэгдэл нь дангаараа гархуу? орлого зарлагын гүйлгээтэй гарч байгаа хуулга шигээ биш. Хамгаалалт юм нь хэр найдвартай вэ гэнэт устаж алга болох аюул байгаа юу

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares