CHOOSE Функц

Зиа өнөөдөр та бүхэнд MS Excel программын CHOOSE() функцийн талаар танилцуулая. CHOOSE гэдэг үгийг Англи хэлнээ орчуулбал Сонгох, Шилэх гэсэн утгыг агуулдаг. Энэ ч утгаараа MS Excel программд сонгох үйлдлийг хийхэд ашигладаг. Ер нь CHOOSE() функцийн хэрэглээ маш өндөр. Ялангуяа мэдээллийн Excel загварчлалд маш чухал үүрэг гүйцэтгэдэг функц юм. Тус функцийн ажиллах ерөнхий зарчмыг товч тайлбарлавал: i=1, 2, 3, …n гэсэн n ширхэг бүхэл тооноос i тоог CHOOSE функцийн num утганд оруулахад i тоонд харгалзах value_i утгыг value_1, value_2 value_3 … value_n гэсэн мэдээллээс сонгон харуулна.

Зар сурталчилгаа

Ингээд уг функцийн бичлэгийн ерөнхий хэлбэрийг авч үзье.

=CHOOSE(num, value1, [value2, …])

num – Өгөгдсөн жагсаалт дотрох мэдээллээс сонгох утгын индексийг илэрхийлэх бүхэл тоо байна. Бүхэл тооны дээд хязгаар нь value1, value2 … ширхэгтэй тэнцүү байна.

value1, value2 … – Уг утгууд нь тоо, текст, нүдний хаяг, range, томьёо функ гэх мэт бүх төрлийн өгөгдөлийг оруулж болох ба value1, value2, value3 … value254 хүртэл мэдээлэл оруулах боломжтой.

Ойлгомжтой болгох үүднээс нэгэн жишээ авч үзье. Бидэнд дараах томьёо өгөгдсөн байна.

=CHOOSE(2,"Excelpedia", "VBA", "FORMULA")

Дээрх томьёог MS Excel программд оруулахад үр дүн нь VBA гэж гарах болно. Учир нь num индекс нь 2 тул өгөгдсөн мэдээллээс 2 дахь утгыг сонгон авна. Өөрөөр хэлбэл 1=Excelpedia, 2=VBA, 3=FORMULA тул =CHOOSE(2,"Excelpedia", "VBA", "FORMULA") томьёоны хариу VBA гэж гарна.

CHOOSE() функцийг өгөгдсөн тодорхой нэг утгыг хайхад ашиглахаас гадна Range-ийг хайж олоход ашиглаж болно. Өөрөөр хэлбэл Range-үүдийн хаягуудыг CHOOSE() функцийн value1, value2, value3 … утгуудад оруулж өгвөл уг функц нь num-д оруулсан бүхэл тооны дагуу тухай индекст харгалзах Range-г бүхэлд нь хариу болгон авна. Жишээлбэл бидэнд дараах мэдээлэл өгөгдсөн байна.

E1:E6 мужид дараах томьёог оруулая.

=CHOOSE(2,A1:A6,B1:B6)

Тус томьёо нь Array төрлийн томьёо тул E1 нүдэнд томьёо бичээд Ctrl+Shift хосолсон товчийг дарна. Үүний дараагаар E1:E6 мужийг сонгож, F2 товчийг дараад дахиад Ctrl+Shift хос товчийг дарахад үр дүн бүхэлдээ тухайн мужид гарна.

Дээрх томьёог өөрчлөөд num-н утгыг 1 гэж өгвөл үр дүн дараах байдалтай байна.

За ингээд CHOOSE функцийн талаар товчихондоо нэг имэрхүү. Дараа дараагийн нийтлэлүүдээр CHOOSE функцийн ганц нэгэн хэрэглээний талаар авч үзэх болно. Та бүхэнд амжилт хүсьеэээ.

Бусадтай хуваалцах

Зар сурталчилгаа

2 Responses to CHOOSE Функц

  1. Dr хэлдэг:

    Ойлгомжтой бич. Зvгээр л жагсаалтын тэд дvгээр элементийг буцаана гээч

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares