Category Archives: Uncategorized

Зебра, зебра, зебра [1-3]

Зебра, зебра, зебра. Та бүхэн зебра гэж юу болох талаар мэдэж байгаа байх. Энэ бол алаг тахи юм. Миний хувьд алаг тахийг яг амьдаар нь хараагүй ч энд тэнд зургийг нь бол хангалттай их харсан. Ерөнхийд нь дүрсэлбэл хар, цагаан өнгө ээлжилсэн (туузан өнгө) арьстай, манай морьтой төстэй амьтан байдаг. Алаг тахиний зургийг дараах зургаас харж болно. Тэгвэл иймэрхүү хар цагаан алагласан өнгөтэй (заавал хар цагаан байх албагүй) аливаа юмс үзэгдлийг гадна дотныхон гол төлөв зебра гэж нэрлэдэг.