Category Archives: Excel функц

Өгөгдсөн нүдний утганд тоон мэдээлэл агуулагдсан эсэхийг шалгах техник

Зиак Exceler-үүд сайхан амарцгааж байна уу. Миний хувьд тайлан тооцоо гэсэн байдалтайгаар амралтын өдрүүдийг өнгөрөөж байх шиг байна. Өөрөөр хэлбэл ажиллангаа амарлаа. Өнгөрсөн долоо хоногт манай нэг уншигч маань өгөгдсөн мэдээлэл регистерийн дугаар мөн эсэхийг шалгадаг томьёоллыг хэрхэн бичих талаар асуулт асуусан юм. Тэр асуултанд өнөөдрийнхөө нийтлэлээр хариулах гэтэл нэлээдгүй Excel техник томьёоллууд ашиглах шаардлагатай болсон. Иймээс эхлээд тус асуудлыг томьёолохтой холбоотой

Санамсаргүй сонголт (томьёоны шийдэл)

Excel дээр өгөгдсөн мэдээллээс гар аргаар санамсаргүй сонголт хийнэ гэдэг тийм ч амар ажил биш байх. Учир нь мэдээллээс гараар санамсаргүй байдлаар сонгохдоо санамсаргүй сонголтонд мэдээллийг бүрэн хамруулж чадахгүй, эсвэл ямар нэгэн зүй тогтолтой сонголтыг хийх гээд байдаг дутагдалтай. Иймээс ямар ч тохиолдолд мэдээллээс санамсаргүй сонголт хийхдээ ямар нэгэн томьёолол, аргачлалыг ашиглах шаардлагатай гэж би хувьдаа үздэг. Тэгэхээр яагаад энэ талаар ярих болов

Багана алагсч нийлбэр авах техник

Зиак оройн мэнд Exceler-үүд. Сайхан амарцгааж байна уу. Гадаа энэ өвөл ороогүй их цас орж, хотын их тоосыг дарж, чийгэлж өглөө. Амралтын өдрүүдийн өглөө агаар үнэхээр сайхан байлаа. Өнгөрсөн долоо хоногт манай идэвхтэн уншигч Ganaa Bayar маань надаас нэг асуултыг асуусан юм. Анхандаа асуудлыг сайн ойлгоогүй шууд + тэмдгээр шийдчих гээд хэлсэн чинь надруу файлаа явуулсан юм. Тулгарсан асуудлыг харсан чинь нэлээд сонирхолтой санагдсан тул Ganaa Bayar -ийн асуудлыг хэрхэн

Томьёоны шийдэл

Зиак оройн мэнд. Ээлжит нэгэн нийтлэлээ бичие. Манай нэг идэвхтэн гишүүн өдөр над дээр ирээд нэг асуудал шийдүүлсэн юм. Тухай асуудал сонирхолтой санагдаад энэ асуултаар нийтлэл бичихээр шийдлээ. Хэдийгээр үүссэн асуудал нийтлэг бус, хэрэгцээгүй мэт санагдавч асуудлыг хэрхэн шийдэж байгааг сайтар судлаарай. Excel дээр ажиллаж байгаа хүн болгонд ямарваа нэгэн асуудлууд байнга тулгардаг. Тэр асуудлыг шийдэх чадамж Excel программд байдаг юм шүү. Зиак ингээд нийтлэлээ эхэлцгээе.

EOMONTH функц

Зиак Excel хэрэглэгч, хөгжүүлэгч нартаа амралтын өдрийн мэндийг хүргье. Манай уншигч нар маань Excel программ дээр хэрхэн яаж сайн ажилладаг болох уу? ямар ном унших уу? ямар сургалтанд суухуу гэдэг талаар байнга асуудаг. Хэдийгээр ном унших, сургалтанд суух зэрэг нь Excel программ сайн сурахад гол нөлөөг үзүүлдэг ч, тэдгээрээс та бүхэн зөвхөн аливаа асуудлын шийдэл, түлхүүрийг л олж авна. Хамгийн гол нь олсон мэдлэгээ байнга хөгжүүлж, ажил мэргэжилтэйгээ уялдуулж Excel программыг ашиглах нь