Category Archives: Excel функц

Workbook-д агуулагдаж буй бүх Sheet-ийн нэрийг тодорхойлох нь

Зиак шөнийн мэнд. Excel-үүдтэйгээ шөнө дөлөөр л уулздаг болж дээ 🙂 🙂 . Өнөөдөр нэг асуудлыг хялбархан аргаар шийдэх гээд нэлээдгүй судаллаа. Тэр нь яг ямар асуудал байсан бэ гэвэл Excel файлд байгаа бүх sheet-үүдийн нэрсийн жагсаалтыг ямар нэгэн VBA код ашиглахгүйгээр тодорхойлох явдал байсан юм. Мэдээж VBA код ашиглабал асуудлыг маш хялбархан шийдэх боломжтой. Харин миний хувьд VBA код ашиглахыг хүссэнгүй. Зиак ингээд асуудлыг хэрхэн шийдсэн талаар та бүхэндээ тайлбарлая.

Хүснэгтийн мөрийг динамикаар дугаарлах томьёолол

Зиак. Та бүхэн сайхан амарч байна уу. Өнөөдөр Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойн баярын өдөр. Бас удахгүй шинэ он гарах гэж байна. Ойрд ажил ихтэй байсан болоод нийтлэл оруулж амжихгүй нэлээд удлаа. Өнөөдрийн нийтлэл маань энэ оны Excel техникийн хувьд сүүлийн нийтлэл болж таарч байх шиг байна. Маргааш болон нөгөөдөртөө та бүхэнд талархлын нийтлэл, мэндчилгээнүүдийг дэвшүүлэх болно. Зиа ингээд өнөөдрийнхөө нийтлэлийг эхлэе.

Нөхцөлт SUMPRODCUT функц

Зиак залуучууд амралтын өдрийн мэндийг хүргье. Бид өмнөх нийтлэлээрээ SUMPRODUCT функцийн талаар бичиж байсан. Уншиж амжаагүй Exceler-үүд ЭНД дарж уншаарай. SUMPRODUCT функцийн талаар ерөнхий ойлголттой болно байх. Тэгвэл өнөөдрийнхөө нийтлэлээр бид SUMPRODUCT функцийг өргөтгөж, нөхцөл яаж шалгах талаар нэгэн нийтлэлийг бичихээр бэлдлээ. Та бүхэн SUMPRODUCT функцийг зөвхөн өгөгдсөн тоонуудын үржвэрийн нийлбэр олдог зориулалттай функц гэж ойлгож байгаа байх.

SUMPRODUCT функц

Математикт склайр үржвэр гэсэн нэр томьёо байдаг. Миний санаж байгаагаар склайр үржвэр гэдэг нь өгөгдсөн хоёр эсвэл түүнээс дээш тооны векторыг өөр хооронд нь харгалзуулан үржүүлж, нийлбэрийг тодорхойлох үйлдэл. Гэхдээ  энэ талаар миний бие буруу тайлбарласан байж магадгүй. Хэрэв тийм бол эрхэм математикчид минь залруулж өгөөрэй. Яагаад заавал склайр үржвэрийн тухай ярих болов гэхээр өнөөдрийнхөө нийтлэлээр SUMPRODUCT функцийн талаар тайлбарлах болно.

Энэ регистерийн дугаар мөн үү?

Бид өмнөх нийтлэлээр өгөгдсөн утганд ямар нэгэн тоон мэдээлэл агуулагдаж байгаа эсэхийг хэрхэн шалгах тухайн нийтлэлийг бичсэн билээ. Тэгвэл тэрхүү нийтлэлд бичсэн техникийг өнөөдрийнхөө нийтлэлд ашиглах замаар өгөгдсөн мэдээлэл маань регистерийн дугаар мөн эсэхийг шалгах нийтлэлийг бичие. Өгөгдсөн мэдээлэл регистерийн дугаар мөн эсэхийг шалгахын тулд бид хамгийн түрүүнд өгөдсөн мэдээллийн эхний 2 тэмдэгт текстэн мэдээлэл мөн эсэхийг шалгах шаардлагатай юм.