Category Archives: Excel функц

Өгөгдсөн огнооны дундаас өгөгдсөн гарагийн огноог тодорхойлох нь

Зиак өдрийн мэнд. Манай Exceler-үүдийн ажил төрөл сайн биз дээ. Ойрд ч гадаа жавар тачигнаж, гар хуруу бээрээд, нийтлэл энэ тэрээ бичиж амжсангүй гэж худал шалтаг хэлээд яахав 🙂 🙂 🙂 . Манайхан ч гэсэн ойрдоо зав муутай байгаа байх. Тайлан тооцоо, цагаан сар энэ тэр гээд наагуур цаагуур их л ажилтай байгаа байх. Зиак энэ ч яахав. Яарсаар, давчидсаар байгаад л ямар ч ажлыг зохицуулаад л өнгөрөөчихдэг хойно. За гол асуудалдаа орцгооё. Өнөөдөр миний бие огноотой холбоотой нэг асуудлыг шийднээ.

Workbook-д агуулагдаж буй бүх Sheet-ийн нэрийг тодорхойлох нь

Зиак шөнийн мэнд. Excel-үүдтэйгээ шөнө дөлөөр л уулздаг болж дээ 🙂 🙂 . Өнөөдөр нэг асуудлыг хялбархан аргаар шийдэх гээд нэлээдгүй судаллаа. Тэр нь яг ямар асуудал байсан бэ гэвэл Excel файлд байгаа бүх sheet-үүдийн нэрсийн жагсаалтыг ямар нэгэн VBA код ашиглахгүйгээр тодорхойлох явдал байсан юм. Мэдээж VBA код ашиглабал асуудлыг маш хялбархан шийдэх боломжтой. Харин миний хувьд VBA код ашиглахыг хүссэнгүй. Зиак ингээд асуудлыг хэрхэн шийдсэн талаар та бүхэндээ тайлбарлая.

Хүснэгтийн мөрийг динамикаар дугаарлах томьёолол

Зиак. Та бүхэн сайхан амарч байна уу. Өнөөдөр Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойн баярын өдөр. Бас удахгүй шинэ он гарах гэж байна. Ойрд ажил ихтэй байсан болоод нийтлэл оруулж амжихгүй нэлээд удлаа. Өнөөдрийн нийтлэл маань энэ оны Excel техникийн хувьд сүүлийн нийтлэл болж таарч байх шиг байна. Маргааш болон нөгөөдөртөө та бүхэнд талархлын нийтлэл, мэндчилгээнүүдийг дэвшүүлэх болно. Зиа ингээд өнөөдрийнхөө нийтлэлийг эхлэе.

Нөхцөлт SUMPRODCUT функц

Зиак залуучууд амралтын өдрийн мэндийг хүргье. Бид өмнөх нийтлэлээрээ SUMPRODUCT функцийн талаар бичиж байсан. Уншиж амжаагүй Exceler-үүд ЭНД дарж уншаарай. SUMPRODUCT функцийн талаар ерөнхий ойлголттой болно байх. Тэгвэл өнөөдрийнхөө нийтлэлээр бид SUMPRODUCT функцийг өргөтгөж, нөхцөл яаж шалгах талаар нэгэн нийтлэлийг бичихээр бэлдлээ. Та бүхэн SUMPRODUCT функцийг зөвхөн өгөгдсөн тоонуудын үржвэрийн нийлбэр олдог зориулалттай функц гэж ойлгож байгаа байх.

SUMPRODUCT функц

Математикт склайр үржвэр гэсэн нэр томьёо байдаг. Миний санаж байгаагаар склайр үржвэр гэдэг нь өгөгдсөн хоёр эсвэл түүнээс дээш тооны векторыг өөр хооронд нь харгалзуулан үржүүлж, нийлбэрийг тодорхойлох үйлдэл. Гэхдээ  энэ талаар миний бие буруу тайлбарласан байж магадгүй. Хэрэв тийм бол эрхэм математикчид минь залруулж өгөөрэй. Яагаад заавал склайр үржвэрийн тухай ярих болов гэхээр өнөөдрийнхөө нийтлэлээр SUMPRODUCT функцийн талаар тайлбарлах болно.