Category Archives: Excel зөвлөмж

Excel программд Developer цэс оруулах зөвлөмж

Зиак залуучууд оройн мэнд. Авъяаслаг Монголчууд шоу нэвтрүүлгээ үзээд сууцгааж байна уу. Миний хувьд ойрд ажил ихтэй байгаа болохоор тогтмол хугацаанд нийтлэл оруулж амжихгүй л явна. Он гартал энэ байдал үргэлжлэх байх. Манай Exceler-үүд надаас хэд хэдэн асуултыг тогтмол асуудаг. Хэдийгээр тухай бүр нь хариултыг өгдөг боловч энэ асуулт цаашид тасралтгүй хөвөрч, зүүд нойронд минь орох шинжтэй. Иймээс эдгээр стандарт болж байгаа асуултнуудад нэг мөр хариулт өгөхөөр шийдлээ.

Сөрөг утгатай тоог эерэг утгатай болгох техник

Зиак залуучууд амралтын өдрийн мэндийг хүргье. Ойрд ажил ихтэй байгаа болохоор Excel тал дээрээ анхаарал хандуулж амжихгүй л явна. Энэ байдал он гартал үргэлжлэх юм шиг байна. Гэхдээ та бүхэн санаа зоволтгүй. Завсар зайгаараа ганц нэгэн нийтлэл бичээд л явах болно. Харин та бүхэн өмнөх нийтлэлүүдээ уншаад, өөрсдийгөө хөгжүүлээд байж байгаарай. Манай нэгэн уншигч маань тайлан дээр байгаа сөрөг утгатай тоонуудыг амархан аргаар яаж эерэг утгатай болгох талаар асуусан юм.

Өгөгдсөн он 365 хоногтой юу? эсвэл 366 хоногтой юу?

Зиак залуучууд оройн мэнд. Мөн амралтын өдрийн мэнд хүргье. Өнөөдрийнхөө нийтлэлээр өгөгдсөн он 365 хоногтой юу? эсвэл 366 хоногтой юу гэдгийг хэрхэн шалгах талаар бичихээр шийдлээ. Энэ талаар манай уншигч БОЛД биднээс өмнө нь хэд хэдэн удаа асууж байсан ч миний бие асуултанд хариулж амжаагүй өдийг хүрсэн юм. Хэдийгээр энэ асуулт энгийн мэт санагдавч Excel загварчлалд өгөгдсөн жил 365 хоногтой эсвэл 366 хоногтой гэдгийг ойлгуулах нь чухал юм.

Excel эрсдэл: Текстэн төрлийн тоон утга

Excel программ дээр тоо бол тоо, текст бол текст гэж ойлгодог хүмүүс олон. Тоон утга текстэн утгыг өөр хооронд нь ялгаж салгаагүйгээс болж маш олон асуудлууд үүсдэг. Энэ асуудлаас болж ажлын хариуцлага алдах ч тохиолдол байдаг. Ялангуяа бүртгэл, санхүүгийн хүмүүст энэ асуудал маш их хамааралтай. Тооцоололд ашиглагдаж буй Excel техникийн хувьд алдаа мадаг байхгүй ч тооцоололд ашиглагдаж буй тоон мэдээлэл маань алдаатай байснаас болж ямар нэгэн эрсдэл үүсэх магадлал өндөр байдаг.

Sheet-нд харагдах тэг (0.00) утгыг үл харгадах төлөвт оруулах

Тэг (0.00) утга. Оросоор бол нойл. Энэ үр дүнг зарим тохиолдолд үр дүн биш гэж үзэж, үл харагдах төлөвт оруулах шаардлага хааяа гардаг. Хэрэв танд иймэрхүү асуудал тулгарсан гэж үзвэл та ямар арга хэмжээ авах бэ? Бүх нойл утгуудыг гараар олж устгах уу? эсвэл энэ асуудлыг шийдэх боломжгүй гээд тэр чигт нь хаях уу?. Мэдээж дээрх хоёрын шийдлийн хувьд аль аль буруу шийдэл юм. Учир нь Excel программ дээр нойл утгыг үл харагдуулах төлөвт оруулах хоёр төрлийн арга байдаг.