Category Archives: Excel зөвлөмж

AutoFilter ашиглах техник

Өдрийн мэнд Exceler-үүдээ. Ойрд нэг шинэ бүтээл дээр ажиллаад зав зай муутай явлаа. Удахгүй та бүхэндээ шинэ бүтээлээ та бүхэндээ танилцуулах болно. За ингээд өнөөдрийнхөө нийтлэлийг эхэлцгээе. Өнөөдөр бид AutoFilter хэрэгслийг хэрхэн ашиглах тухай техникийн зөвлөгөөг та бүхэндээ өгөх болно. Бид бүхний хамгийн их хэрэглэдэг Tools-үүдийн нэг бол Data цэсний Filter комманд гэдэгтэй маргах хүн байхгүй бизээ. Гэхдээ манай Exceler-үүд Filter-ийг хэрэглэхдээ гар ажиллахаа ихтэй хувилбараар нь ашиглаж байгаа нь харагддаг.

Өгөгдсөн хэмжээсээр хүснэгт зурах нь

Оройн мэнд Exceler-үүдээ. Манай сайтын байнгын уншигч, Excel сонирхогч Б.Болд өөрт тулгарсан нэг асуудлаа хэрхэн шийдэх талаар надаас асуусан боловч миний бие төгс хариултыг олж чадаагүй байсан юм. Гэсэн ч Б.Болд асуудлаа өөрөө шийдэж, хариултыг нь надад ирүүлсэн. Иймээс өнөөдрийнхөө нийтлэлээр Б.Болдод тулгарсан асуудал, түүнийг хэрхэн шийдсэн талаар бичихээр боллоо. Үүссэн асуудал та бидний өдөр тутмын Excel хэрэглээнд хэрэг болохгүй ч зарим онцгой тохиолдолд

Мэдээлэл нэгтгэх томьёолол

Сайн байцгаануу. Та бүхэнд амралтын өдрийн мэнд хүргье. Ойрд Loan-XL загварынхаа шинэ хувилбарын  талаарх танилцуулга, гарын авлагыг бэлтгээд ажил жоохон ихтэй байлаа. Гэсэн ч ажлын хажуугаар та бүхэнд нийтлэлээ тасралтгүй хүргэж байх болно. Бид өмнөх нийтлэлээрээ нэг нүдэнд байгаа мэдээллийг олон нүдэнд томьёо ашиглан хэрхэн задлах талаар өгүүлсэн билээ. Харин өнөөдрийнхөө нийтлэлээр өмнөх нийтлэлийнхээ эсрэг асуудлыг хэрхэн шийдэх талаар өгүүлэх болно.

Workbook-д агуулагдаж буй бүх Sheet-ийн нэрийг тодорхойлох нь

Зиак шөнийн мэнд. Excel-үүдтэйгээ шөнө дөлөөр л уулздаг болж дээ 🙂 🙂 . Өнөөдөр нэг асуудлыг хялбархан аргаар шийдэх гээд нэлээдгүй судаллаа. Тэр нь яг ямар асуудал байсан бэ гэвэл Excel файлд байгаа бүх sheet-үүдийн нэрсийн жагсаалтыг ямар нэгэн VBA код ашиглахгүйгээр тодорхойлох явдал байсан юм. Мэдээж VBA код ашиглабал асуудлыг маш хялбархан шийдэх боломжтой. Харин миний хувьд VBA код ашиглахыг хүссэнгүй. Зиак ингээд асуудлыг хэрхэн шийдсэн талаар та бүхэндээ тайлбарлая.

Excel программд макро идэвхжүүлэх техник

Зиак залуучууд амралтын өдрийн мэнд хүргье. Өнөөдөр та бүхэндээ Excel программд макрог хэрхэн идэвхжүүлдэг талаар нийтлэл бичих болно. Энэ талаар манай Exceler-үүд их асуудаг юм. Ер нь ойрын үед бичих нийтлэлүүд маань хүмүүсийн хамгийн их асуудаг асуулттай холбоотой нийтлэлүүд байх болно. Та бүхэн Excel программын макрог гэж юу болох талаар мэднэ байх. Макро гэдэг бол Excel автоматжуулалтын үндсэн хэрэгсэл юм. Макро ашиглаж бид нар байнга хийдэг үйлдэлүүдээ автоматжуулах,