Category Archives: Excel зөвлөмж

Асуудал шийдвэрлэсэн нь (Инженер н.Бат-Эрдэнэ)

Зиак залуучууд, Exceler-үүдэд амралтын өдрийн мэнд хүргье. Та бүхэн сайхан амарч байна уу. Өнөөдөр ажил гайгүй байгаа болохоор нэгэн уншигчынхаа асуудлыг шийдэе гэж бодлоо. Нэлээд дээр манай нэгэн уншигч маань санамсаргүй сонголтын талаар нэг асуултыг өөрийн Facebook group (Engineering software users and developers) дээрээ асууж байсан юм.  Тухайн үед юун Excel, миний амралт маань ид дундаа орж байсан болохоор компьютер асаах ч сонирхолгүй үе таарсан. Одоо ч асуудлынх нь ач холбогдол

Хүснэгтэн календараас амралтын өдөр тодорхойлох техник

Нэлээд хэд хоногийн өмнө манай МАКРО-XL ном захиалсан нэг уншигч маань надаас нэг асуултыг асууж байсан юм. Тэр асуулт нь хүснэгт хэлбэрээр өгөгдсөн огнооны мэдээллээс яаж амралтын өдрүүдийг ялгаж харуулах тухай байсан юм. Тодруулбал хүснэгтийн мөрийн дагуу сар, баганын дагуу өдрийн мэдээлэл байх ба тэдгээрийн огтолцлолын цэг дээрээс амралтын өдрүүдийг ялгаж харах тухай асуулт юм. Тухайн үед асуудлыг хэрхэн шийдэх тухай гарцыг хэлж байсан ч гэсэн сайтанд нийтлэл хэлбэрээр

Би хэдэн нас, хэдэн сар, хэдэн өдөртэй бэ?

Зиак зэвсэг нэгт ахан дүүс маань өнөөдөр тайлан мэдээгээ өгч дуусч байгаа байх. Яагаад гэвэл өнөөдөр тайлан хүлээж авах сүүлийн өдөр. Миний хувьд өчигдөр бүх тайлангаа өгчихсөн болохоор өнөдөөр гайгүй завтай байна. Санхүүгийн тайланг жилд 2 удаа авдаг болсон нь зөв шийдэл болсон шүү. Гэхдээ ажилаа овооруулчих гээд байх муу талтай юм. Энэ яахав тухайн нягтлангийн л асуудал. Ажил гүйлгээгээ цаг тухай бүр нь шивээд явахад тайлан гаргах процесс юухан байхав. Зиак энэ ч яахав. Өнөөдрийнхөө нийтлэлийг эхэлцгээе.

Finance-XL загвар дээр гүйлгээ хийх процессийг хялбарчлах техникийн зөвлөмж (2-р хэсэг)

Бид өмнөх нийтлэлээрээ Хаанбанкны интернэт банкнаас авсан хуулга буюу гүйлгээний мэдээлэлд боловсруулалт хийх талаар өгүүлсэн билээ. Одоо тус нийтлэлийг үргэлжлүүлээд боловсруулсан гүйлгээний мэдээллээ Finance-XL загварт хэрхэн оруулах талаар тайлбарлая. Finance-XL загварын сүүлийн хувилбарт маань Export, Import гэсэн цэс шинээр нэмэгдсэн байгаа. Тэгвэл тус цэсийг ашиглаж бид боловсруулалт хийсэн интернэт банкны гүйлгээг Finance-XL загварт оруулна.

Finance-XL загвар дээр гүйлгээ хийх процессийг хялбарчлах техникийн зөвлөмж (1-р хэсэг)

Та бүхэн манай сайтаас боловсруулсан Finance-XL загварын талаар мэднэ байх. Тус загварыг нэлээдгүй хүмүүс ашиглаж байгаа бөгөөд тус загвартай холбоотой хэд хэдэн асуултууд байнга ирдэг. Тэдгээрийн нэг нь "Ижил агуулгатай нэгэн төрлийн олон гүйлгээнүүдийг Finance-XL загварт хэрхэн оруулах бэ ?" гэсэн асуулт юм. Мэдээж 200, 300 эсвэл түүнээс их хэмжээний нэг төрлийн гүйлгээнүүдийг нэг бүрчлэн гараар Finance-XL загварт гараар шивж оруулна гэдэг бол нэлээдгүй ажиллагаатай үйлдэл юм. Маш их цаг хугацаа шаардана.