Category Archives: Excel зөвлөмж

Доллар ($) Like F4

Бид өмнөх нэгэн бичлэгт MS Excel программд доллар $ тэмдэглэгээг хэрхэн ашиглах талаар авч үзсэн билээ. Одоо $ тэмдэглэгээний хэрэглээг хэрхэн хялбаршуулах талаар бяцхан зөвлөмжийг оруулахаар шийдлээ. Бид аливаа томьёонд $ тэмдэглэгээг оруулахын тулд нэгдүгээрт үсгийн фонт Англи хэл дээр байх ёстой. Хоёрдугаарт Shift товчийг ашиглах шаардлагатай. Өөрөөр хэлбэр Shift товч, keyboard-н 4 товчийн хослолоор $ тэмдэглэгээг гаргаж ирдэг. Тэгвэл одоо заавал дээрх үйлдлүүдийг хийхгүйгээр

Transpose буюу хөрвүүлэлт

Бидэнд босоо хэлбэрээр өгөгдсөн мэдээлэл байна. Үүнийг хэрхэн хөрвүүлж, хөндлөн хэлбэрт оруулах тухай авч үзье. Энэхүү үйлдлийг цаашид хөрвүүлэлт гэж нэрлэе. Мэдээж зарим Excel хэрэглэгч нарт энэхүү нийтлэл хэтэрхий энгийн байж магад. Гэхдээ энэ талаар мэдэхгүй нэг нь бас байгаа байх. Хөрвүүлэлтийг үндсэндээ хоёр аргаар хийх боломжтой. 1-рт Paste Special коммандыг ашиглах замаар. 2-р MS Excel программын TRANSPOSE функцийг ашиглах замаар хөрвүүлэлтийг шийдэж болно.

MS Excel программд Drop Down лист үүсгэх аргачлал

Бид ямар нэгэн төрлийн программууд дээр ажиллаж байх явцад Drop Down цэстэй байнга тулгардаг. Drop Down цэс гэдгийг мэрэгжлийн бус үгээр тодорхойлбол унждаг цэс буюу доош харсан сум дээр дарахад шаардлагатай өгөгдлүүд жагсаалтаар гарч ирдэг цэс юм. Жишээлбэл MS Excel программын үсгийн фонт сонгодог цэс, мөн үсгийн хэмжээ сонгодог цэс гээд Drop Down цэснүүд MS Excel программд маш олон байдаг. Ер нь Drop Down листийг ашигласнаар тухайн сонгогдсон нүдэнд буруу өгөгдөл орохоос сэргийлж чадна.