Category Archives: Excel зөвлөмж

Тоо ба текстэн хязгаарлалт

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Та бүхний ажил хөдөлмөр бүгд сайн байгаа гэдэгт миний бие итгэлтэй байна. Намрын налгар өдрүүд эхэлж, хот маань хөдөлгөөнд орж байх шиг байна. Энэ л цаг мөчид шинэ сурагч, шинэ оюутанууд хотоор нэг гүйлдэнэ дээ. Намайг оюутан байхад шинэ оюутнууд ч андашгүй байдаг байж билээ. Бүх юм нь л шинэ байдаг 🙂 🙂 🙂 . Хувцас нь, цүнх нь гээд бүх л зүйл нь цоо шинэ. Би ч гэсэн тэдний адил шинэ оюутан байлаа. Гэхдээ одоо ямар болсныг хэлж мэдэхгүй байна.

SHEET хаана байна бэ?

Зиак эрхэм Exceler-үүдэд оройн мэнд хүргье. Хагас жилийн тайлан баланс гэээд ажил ихтэй өдрүүд үргэлжилж байна. Удалгүй энэ нөхцөл байдал арай дээрдэнэ байх гэж найдаж байна. Өнөөдрийнхөө нийтлэлээр амалсан ёсоор Facebook хуудсан дээр асуусан асуултын хариултыг нийтлэх болно. Бид 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр "Sales" нэртэй sheet хаана байна? гэсэн асуултыг та бүхэнд тавьсан билээ. Энэхүү асуултын хариултыг Facebook хуудасны Comment талбарт ерөнхий байдлаар хариулсан.

Давхардаад байна, давхардаад байна …

Сайн байцгаануу. Та бүхэндээ зуны сайхан энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийнхөө нийтлэлээр бид Excel программын сонгогдсон мужид давхардсан утга үл оруулдаг нэгэн загварчлалыг хэрхэн хийх талаар танилцуулах болно. Энэ техникийг гол төлөв мэдээлэл бүртгэлийн загварчлал хийж байх явцад өргөн ашигладаг. Та бүхэн энэхүү нийтлэлтэй холбоотойгоор MS Excel программд Drop Down лист үүсгэх аргачлал  нийтлэлийг уншиж, ерөнхий мэдээлэл авч болно. За ингээд энэхүү загварчлалыг 

Таслал ба цэг таслалын асуудал

Excel программ дээр томьёо бичих явцад түгээмэл тулгардаг нэг асуудал бол таслал ба цэг таслалын асуудал юм. Дийлэнх Exceler-үүд Excel программ дээр томьёо бичихдээ таслал ашигладаг. Гэтэл зарим Exceler-үүдийн Excel программ нь цэг таслал ашиглахыг шаарддаг. Exceler-үүд энэ талаар мэддэг ч яагаад ингээд байдагийг нь төдийлөн сайн ойлгодоггүй. Ойлгохыг ч хүсдэггүй байх. Excel программ нь таслал ашиглаж байгаа бол таслалыг нь ашиглаад, цэг таслал ашиглаж байгаа бол цэг таслалыг нь ашиглаад л явж байдаг.

Муж, нүд сонгох техник (Семинарын бэлтгэл)

Сайн байцгаануу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Семинарын гарын авлага бэлтгэх гээд ойрд жоохон завгүй байлаа. Семинарт ашиглагдах үндсэн видео техникүүд бэлэн болсон. Одоо цаасаар хэвлэгдэх техникийн зөвлөмжүүдийг бичиж байна. Үүүнийг бичиж байх явцад нэгэн техникийг та бүхэн урьтач сурсан байх шаардлагатай гэж бодлоо. Энэ бол Excel программд муж, нүд сонгох техник юм. Мэдээж та бүхэн хулгана ашиглаж Excel программ дээр муж, нүдийг сонгож чадна. Харин компьютерийн гар дээрээс сонгож