Category Archives: Excel загварчлал

Цэгүүдийн хоорондын зайг өгөгдсөн нөхцлийн дагуу шалгах VBA шийдэл

Бид өмнөх нийтлэлээрээ Excel программ дээр хоёр цэгийн хооронд дахь зайнд хязгаарлалт хийж, шаардлагагүй цэгүүдийг хэрхэн устгах тухай нийтлэл бичсэн. Бид тус асуудлыг шийдэхдээ Excel программын стандарт хэрэгсэлүүдийг ашигласан. Тийм учраас нэлээдгүй гар ажиллагаа ихтэй техник болсон. Гэхдээ ямар ч асуудлыг эхлээд Excel программын стандарт хэрэгсэлүүдээр шийдэж, хийгдэх үйлдлүүдийг тодорхойлсны дараа нь хэрхэн автоматжуулах талаар бодох хэрэгтэй. Аливаа асуудлыг шууд автоматжуулна гэдэг

Цэгүүдийн хоорондын зайг өгөгдсөн нөхцлийн дагуу шалгах нь

Зиак оройн мэнд Exceler-үүдээ. Миний бие өнөөдрийнхөө нийтлэлээр манай сайтын уншигч нэгэн инженерт тулгарсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай нийтлэл бичихээр шийдсэн юм. Энэхүү нийтлэл маань манай Exceler-үүдэд шууд агуулгаараа тийм ч ач холбогдолтой биш ч гэсэн тухайн асуудлыг хэрхэн шийдэж байгаа арга техникүүд нь та бүхэнд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрийн нийтлэлийн маань ерөнхий агуулга нь өгөгдсөн цэгүүдийн өөр хоорондын зайнд нөхцөл тавьж шалгах тухай нийтлэл юм. Зиак ингээд эхэлцгээе.

Санхүүгийн тайлан дахь EXCEL загварчлал семинар зохион байгуулах тухай (Шинэчилсэн хөтөлбөр) – 2015.05.23-24

Зиак өглөөний мэнд Exceler-үүдээ. Та бүхний ажил төрөл сайн биз дээ. Ойрд ажил ихтэй, өндийх завгүй байлаа. Өнөөдрөөс гайгүй болж байна. Энэ хугацаанд олон асуултууд хариултаа хүлээгээд И-мэйл, сэтгэгдэл, Facebook гурав дээр овоорсон байна. Эхнээс нь нэг бүрчлэн уншлаа. Зарим асуултанд нийтлэл хэлбэрээр хариулах болно. Зиак EXCEL.mn-ийн эргэн тойронд нэг иймэрхүү байна. Өнөөдрийнхөө нийтлэлээр 5 дугаар сарын "Санхүүгийн тайлан дахь Excel загварчлал" семинарыг зохион байгуулах талаар танилцуулая.

Комбо бокс VS Data List

Аливаа Excel загварчлалд Data Validation-ийн Data List-ийг өргөн ашигладаг. Миний хувьд ч гэсэн Data List-ийг ашиглах дуртай. Гэхдээ зарим Excel хөгжүүлэгч нар маань Data list-ийг маань голоод байдаг талтай. Учир нь Data List-ийн сум нь зөвхөн тухайн нүдийг идэвхжүүлэх үед л харагддаг. Бусад тохиолдолд ямар нэгэн Data List агуулагдаж байгаа мэт харагддагүй. Энэ нь зарим Excel хэрэглэгч нарт маань таалагддагүй бололтой. Би яагаад энэ талаар мэдэж байна бэ гэвэл хүмүүс Data List-ийн сумыг яаж байнга

Санхүүгийн тайлан дахь EXCEL загварчлал семинарын танилцуулга (Шинэчилсэн хөтөлбөр)

Зиак өглөөний мэнд Exceler-үүдээ. Бид өмнөх нийтлэлээр "Санхүүгийн тайлан дахь Excel загварчлал" семинарын агуулагыг шинэчилсэн талаар мэдэгдэж байсан. Тэгвэл өнөөдрийнхөө нийтлэлээр тус семинарын ерөнхий агуулга, шинэчлэгдсэн техникүүдийн талаар танилцуулах болно. Бидний зохион байгуулах гэж буй семинар маань 2015 оны 4 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд болох гэж байгаа талаар та бүхэн мэдээлэл авсан байх гэж бодож байна. Хэрэв та бүхэн энэ талаар мэдээлэл