Category Archives: Excel загварчлал

Санхүүгийн тайлангийн загварчлал ба Excel автоматжуулалтын техник 2016.09.17-18 (Сургалтын агуулга)

Зиак манай Exceler-үүдийн ажил алба тавлаг биз дээ. Зуны ажил дуусч, намрын ажил эхэлж байна. Оюутан залуус, хүүхэд багачууд хичээл номондоо явах бэлтгэл ажилаа базаагаад хот гэдэг их айлд маань бум бужигнаж, түм түжигнэж байна. Үүнтэй зэрэгцээд манай сайтын зүгээс энэ намрын анхны сургалтаа эхлүүлэхээр боллоо.  Сургалт маань 2016 оны 9 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд явагдах бөгөөд өмнөх сургалттай адилаар шинэчилсэн хөтөлбөрөөр явагдана. Шинэчилсэн хөтөлбөр гэдэг маань

Хүснэгтэн календараас амралтын өдөр тодорхойлох техник

Нэлээд хэд хоногийн өмнө манай МАКРО-XL ном захиалсан нэг уншигч маань надаас нэг асуултыг асууж байсан юм. Тэр асуулт нь хүснэгт хэлбэрээр өгөгдсөн огнооны мэдээллээс яаж амралтын өдрүүдийг ялгаж харуулах тухай байсан юм. Тодруулбал хүснэгтийн мөрийн дагуу сар, баганын дагуу өдрийн мэдээлэл байх ба тэдгээрийн огтолцлолын цэг дээрээс амралтын өдрүүдийг ялгаж харах тухай асуулт юм. Тухайн үед асуудлыг хэрхэн шийдэх тухай гарцыг хэлж байсан ч гэсэн сайтанд нийтлэл хэлбэрээр

МАКРО-XL номны танилцуулга

Зиак Exceler-үүдэд өдрийн мэнд хүргье. Зуны аагим халуун өдрүүд үргэлжилж байна. Манай сайтаас өнгөрсөн 6 дугаар сард МАКРО-XL хэмээх Excel автоматжуулалтын тухай өгүүлсэн ном гаргасныг та бүхэн мэдэж байгаа байх. Иймээс өнөөдрийнхөө нийтлэлээр тус номныхоо талаар танилцуулга хийхээр шийдлээ. Учир нь бид өмнө МАКРО-XL хэмээх шинэ бүтээл гарлаа л гэсэн болохоос биш тухайн бүтээлийнхээ талаар дэлгэрэнгүй танилцуулыг хийгээгүй байсан билээ. За ингээд өнөөдрийнхөө нийтлэлийг эхлэе.

Finance-XL загвар дээр гүйлгээ хийх процессийг хялбарчлах техникийн зөвлөмж (2-р хэсэг)

Бид өмнөх нийтлэлээрээ Хаанбанкны интернэт банкнаас авсан хуулга буюу гүйлгээний мэдээлэлд боловсруулалт хийх талаар өгүүлсэн билээ. Одоо тус нийтлэлийг үргэлжлүүлээд боловсруулсан гүйлгээний мэдээллээ Finance-XL загварт хэрхэн оруулах талаар тайлбарлая. Finance-XL загварын сүүлийн хувилбарт маань Export, Import гэсэн цэс шинээр нэмэгдсэн байгаа. Тэгвэл тус цэсийг ашиглаж бид боловсруулалт хийсэн интернэт банкны гүйлгээг Finance-XL загварт оруулна.

Finance-XL загвар дээр гүйлгээ хийх процессийг хялбарчлах техникийн зөвлөмж (1-р хэсэг)

Та бүхэн манай сайтаас боловсруулсан Finance-XL загварын талаар мэднэ байх. Тус загварыг нэлээдгүй хүмүүс ашиглаж байгаа бөгөөд тус загвартай холбоотой хэд хэдэн асуултууд байнга ирдэг. Тэдгээрийн нэг нь "Ижил агуулгатай нэгэн төрлийн олон гүйлгээнүүдийг Finance-XL загварт хэрхэн оруулах бэ ?" гэсэн асуулт юм. Мэдээж 200, 300 эсвэл түүнээс их хэмжээний нэг төрлийн гүйлгээнүүдийг нэг бүрчлэн гараар Finance-XL загварт гараар шивж оруулна гэдэг бол нэлээдгүй ажиллагаатай үйлдэл юм. Маш их цаг хугацаа шаардана.