Category Archives: Excel загварчлал

Нөхцөлт тооллого (Томьёоны шийдэл)

Бороотой өдрийн мээнд. Оройтсон бороо ч уйдатал орж байна даа. Зуны гурван сар Excel-ээсээ холдсон чинь толгой тархи ажиллахгүй, гар хуруу эвлэхгүй нэг л эвгүй байх чинь ээ. Өнгөрсөн долоо хоногт нэгэн уншигч маань нөхцөлт тооллого хэрхэн хийх тухай асууж байсан юм. Тухайн үед COUNTIF функцээр шийдчих гээд өөртөө итгэлтэй шууд хариулаад байсан чинь би өөрөө тэр функцээр үүссэн асуудлаа шийдэж чаддагүй нэлээд юм боллоо. Анх сонсоход амархан юм шиг санагдаад байсан чинь яг тулаад томьёолох

Cost-XL загварын танилцуулга (EXCEL.mn: ШИНЭ БҮТЭЭЛ)

Зиак өглөөний мэнд эрхэм Exceler-үүдээ. Та бүхэн сайхан амарч байна уу. Өнөөдөр миний бие нэгэн шинэ бүтээлээ та бүхэнд танилцуулах гэж байгаадаа баяртай байна. Энэ бол Cost-XL буюу бараа материалын бүртгэл хөтлөлт, өртөг тооцоолол хийх зориулалт бүхий Excel загвар юм. Бид өмнө нь буюу 2015 онд өртөг тооцоолол хийдэг Cost-XL загварыг хийсэн боловч тухайн үед тооцоолол дээр алдаа гарч, тухайн төслийг бүхэлд нь зогсоож байсан. Улмаар уг төслийг энэ оны өнгөрсөн 4 дүгээр сараас

Санхүүгийн тайлан дахь EXCEL загварчлал ба автоматжуулалт. 2017.06.17-18 (Сургалтын танилцуулга)

Зиак Эрхэм Exceler-үүдийн энэ өдрийн амар амгаланг айлтгая. Та бүгдийн ажил төрөл сайн биз дээ. Ярьж хөөрөх зүйл их л байгаа байлгүй дээ. Миний бие Excel-ийн бус ажлаа хийгээд цаг завгүй муутай болсоон. Үүний улмаас Excel-ийнхээ ажил дээр анхаарал бага хандуулж байгаадаа та бүхнээс хүлцэл өчье. Гэхдээ би энэ хугацаанд бас зүгээр суугаагүй. Зарим нэг загваруудаа засаж, залруулж худалдаанд гаргахад бэлэн болгоод байна. Та бүхэн сонирхож байж магадгүй юм. Энэ бол COST-XL (тун удахгүй) загвар

Санхүүгийн тайлан дахь EXCEL загварчлал ба автоматжуулалт. 2016.11.12-13 (Сургалтын танилцуулга)

Өглөөний мэнд Exceler-үүдээ. Та бүхэн сайхан амарсан уу. Манай сайтын зүгээс 2016 оны 11 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд Excel загварчлал, Excel автоматжуулалтын ээлжит сургалтаа зохион байгуулахаар боллоо. Сургалт "Санхүүгийн тайлан дахь EXCEL загварчлал ба автоматжуулалт" гэсэн сэдвийн хүрээнд явагдах болно. Нягтлан бодогч, Excel автоматжуулалт, Excel загварчлал сонирхогч, судлагч хэн бүхэн энэхүү сургалтанд маань хамрагдах боломжтой. За ингээд сургалтынхаа хөтөлбөрийг танилцуулая.

Finance-XL загвар шинэчлэгдлээ

Зиак Exceler-үүдэд өдрийн мэнд хүргье. Улиралын тайлан гаргах цаг ч дөхөж байна. Finance-XL загвартаа саяхан нэг салхи оруулаад нэгэн шинэчлэлийг хийлээ. Энэ бол НӨАТ-тай гүйлгээ юм. Finance-XL загварын өмнөх хувилбаруудад НӨАТ-тэй гүйлгээг хийхдээ заавал НӨАТ салгах гүйлгээг механикаар нэг бүрчлэн шивж оруулдаг байсан. Тэгвэл энэ удаагийн шинэчлэл маань тус асуудлыг хялбарчилж өгсөн. Өөрөөр хэлбэл худалдан авалт, эсвэл борлуулалтын гүйлгээг хийхэд автоматаар НӨАТ-ыг салгаж хийх процесс юм.