Category Archives: Excel загварчлал

Нөхцөл шалгаж хүснэгтэн мэдээллээс хайлт хийх нь

Зиак EXCELER-үүддээ энэ оройн мэндийг хүргэе. Өнөөдөр гадаа нэлээд хүйтэн өдөр байх чинь. Таван ес эхэлсэн, тавьсан будаа хөлдөхгүй гэсэн бодолтой гарсан чинь хөлдөж үхэх шахлаа. Дөрвөн есд уул нь даарч, хөрөөгүй л юмсан. За тэр ч яахав. Өнөөдрийнхөө нийтлэлээр та бүхэндээ ФУНКЦ-XL номныхоо нэгэн жишээг нийтлэл болгон танилцуулахаар шийдлээ. Энэ бол нөхцөл шалгаж хүснэгтэн мэдээллээс хайлт хийх томъёолол юм.  Нийтлэлийн ерөнхий агуулга нь олон хэсэг хүснэгтэн мэдээллээс

Finance-XL 7.0 сонин сайхан юу байна даа?

Зиак өдрийн мэнд залуучууд. Өнөөдөр та бүхэндээ Finance-XL загварынхаа шинэчлэсэн хувилбарын талаар танилцуулахаар нийтлэл бэлтгэлээ. Бид өмнөх нийтлэлээрээ тус загвар маань хэрхэн бүтэж байсан, ямар ямар шинэчлэлүүд өнгөрсөн хугацаанд хийгдсэн талаарх нийтлэлийг та бүхэндээ хүргэж байсан. Бидний зүгээс тус загвараа хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн байнга шинэчлэж, хөгжүүлж байдаг. Хэрэв та бүхэн ашиглахад хялбар, найдвартай санхүүгийн программ хайж байгаа бол

Finance-XL загварын хөгжил, шинэчлэлтийн талаар….

Зиак амралтын өдрийн мэнд хүргэе, Exceler-үүдээ. Өнөөдрийнхөө нийтлэлээр та бүхэндээ Finance-XL загварынхаа үүсэл хөгжил, шинэчлэлтийн талаар товчхон танилцуулахаар шийдлээ. Finance-XL загварын маань арилжааны анхны хувилбар 2014 онд гарснаас хойш 4 жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд нэлээдгүй олон хэрэглэгчтэй болж, тэд нарынхаа шаардлага, хүсэл тэмүүлэлээр Finance-XL загвар маань улам бүр сайжирч, ач холбогдлоо алдахгүйгээр өнгө зүсээ нэмсээр байна.

Selection Changer загварчлал

Өглөөний мээнд залуучууд. Урт удаан хугацааны турш уулзсангүй. Сайт руу гаа нэвтрэх нууц үгээ ч мартсан байна. Энэ өвөл, энэ хавар шинэ шинэ ажлууд нэлээдгүй хийлээ. Гэхдээ Excel-тэй хамааралгүй болохоор та бүхэнд сонин биш байх. Миний хувьд нэг зүйлд анхаарал хандуулахад нөгөө нэг зүйл нь золиослогддог. Хэрхэн яаж зэрэг авч явах талаар сайн мэдэхгүй байгаа. Гэхдээ сэтгэл зүрхэнд минь Excel маань байнга байдаг шүү гэж сүртэй сүртэй 🙂 🙂 🙂 юм яриад нийтлэлийнхээ өмнөтгөл хэсгийг дуусгая.

Нөхцөлт тооллого (Томьёоны шийдэл)

Бороотой өдрийн мээнд. Оройтсон бороо ч уйдатал орж байна даа. Зуны гурван сар Excel-ээсээ холдсон чинь толгой тархи ажиллахгүй, гар хуруу эвлэхгүй нэг л эвгүй байх чинь ээ. Өнгөрсөн долоо хоногт нэгэн уншигч маань нөхцөлт тооллого хэрхэн хийх тухай асууж байсан юм. Тухайн үед COUNTIF функцээр шийдчих гээд өөртөө итгэлтэй шууд хариулаад байсан чинь би өөрөө тэр функцээр үүссэн асуудлаа шийдэж чаддагүй нэлээд юм боллоо. Анх сонсоход амархан юм шиг санагдаад байсан чинь яг тулаад томьёолох