Category Archives: Excel загварчлал

Тоо бодлого-1 (Түрээсийн тооцоо)

За та бүхэндээ өглөөний мэнд хүргье. Амралтын өдрүүд эхэлж байна. Иймээс нэг сайхан тоо бодоё гэж бодлоо. Ер нь Excel программын нэг гол үүрэг бол тооцоолон бодох процессийг хялбаршуулах явдал юм. Иймд энэхүү гайхамшигтай чадварыг нь ашиглах зорилгоор нэгэн хялбархаан Excel бодлогын тавилыг зохиоё. Нэгэн тээвэрийн компани нийт 242 машинтайгаар үйл ажиллагаагаа эрэхлэн явуулдаг. Тэдгээр машинуудынхаа 24-ийг нь бусдад түрээслэн ашиглуулдаг бөгөөд тухайн нэг сарын түрээсийн үнэ нь түрээслэгчийн тухайн сард явсан

Макро дуудагч

За та бүхэндээ шинэ оны мэнд хүргье. Шинэ оныхоо хамгийн анхны мэдээллийг оруулж байгаадаа сэтгэл өндөр байна. Энэ оны анхны мэдээлэл юм чинь Excel сонирхогчиддоо зориулаад нэг час хийсэн мэдээлэл оруулая гэж бодлоо. Тэгэхээр өнөөдрийн нийтлэл маань "Макро дуудагч" нэртэй нийтлэл юм. Энэхүү нийтлэлийг би энгийн хэрэглээ, жишээний хувьд бичсэн болно. Та бүхэн хүсвэл цааш нь өргөжүүлж, өөрийн Excel файл загварчлалдаа ашиглаж болох юм. Мэдээж та бүхэнд VBA мэдлэг шаардлагатай гэдийг сануулая.

FIFO аргачлалын MS Excel загварчлал Excelist

Бид өмнө нь Бараа материалын эхэлж авсныг эхэлж зарлагадах арга /FIFO-First in, First out/ гэсэн нэртэй нэгэн нийтлэлийг оруулж байсныг та бүхэн санаж байгаа байх. Тус нийтлэлд авсан жишээ нь агуулга, хамрах хүрээний хувьд багахан хэмжээний жишээ байсан боловч түүнийг гар аргаар тооцоолох процедур нь маш их байсан. Иймээс ААН байгууллагууд өөрийн бараа материалын өртгийн тооцооллыг бидний авч үзсэн жишээтэй адилаар гар аргаар хийх боломжгүй байдаг тул ямарваа нэгэн төрлийн санхүүгийн программ ашигладаг.