Category Archives: Excel загварчлал

Тоогоор наадах урлаг [1-3]

"Тоо гэдэг бол аливаа программчлалын үндэс суурь гэж би ойлгодог." гэж хэлээд том том бас чадалтай программистуудын өмнө бууртчих юм болов уу. Гэхдээ яахав дээ хувь хүн өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх эрхтэй шүү дээ. Яагаад ингэж бодох болов гэдийг та бүгд өнөөдрийн нийтлэлийг уншаад ойлгох болно. Өнөөдөрийн нийтлэлээр тоогоор хэрхэн зураг зурж болох бэ гэсэн нийтлэлийг авч үзнэ. Зураг гэхээр та бүгд дөрвөлжин, гурвалжин, гар зураг гэж ойлгож болохгүй. Энэ бол уран зураг, фото зурагийг

Ерөнхийлөгчийн сонгууль-2013

За та бүхэнд Ерөнхийлөгчийн сонгуулийн амралтын өдрийн мэндийг дэвшүүлье. Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаа учраас бүх нийтээрээ амарч байна. Миний хувьд энэ амралтын өдрийг тохиолдуулаад, мөн Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулаад нэгэн нийтлэл бичье гэж бодлоо. Энэ бол сонгуулийн Ексэлжүүлсэн системийн талаарх нийтлэл юм. 🙂 🙂 :-). Энэ системийг манай Excelmetrics.org-ийн зүгээс боловсруулсан болохоор Сонгуулийн Екселжүүлсэн систем гэж нэрлэсэн юм.

Мэдээллийг Drop Down листээр шүүх

Та бүхэнд амралтын өдрийн мэндийг хүргье. Ажил хөдөлмөрүүд нь сайн л биз дээ. Ойрын өдрүүдэд гадаа дулаараад сайхан л байна. Гэхдээ маргааш цас орж магадгүй юм шиг байна да. Тэнгэр бүүдийгээд л нэг л цас орох шинжтэй. Ойрд нэгэн жижигхээн компанийн санхүүг төвөхнүүлэх гээд жоохон ажил ихтэй байлаа. Долоо хоногтоо л нэг нийтлэл бичиж байна да. Гэхдээ яахав хоосон байснаас л дээр байх. Та бүгд өмнөх нийтлэлүүдээ уншаад, судлаад, туршаад байж байгаа байлгүй дээ. За ингээд гол асуудалдаа орцгооё.

Графикт динамик хаяг оруулах техник

Сайн байцгаануу эрхэм хүндэт уншигч зочидоо. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлцгээсэн үү. Миний хувьд сайхан л шинэллээ. Хөдөө гадаагуур их явлаа. Олз омог ч их хураалаа. Миний хамгийн дуртай баяр бол яах аргагүй цагаан сар юм. Бага байхаасаа л энэ баярыг их хүлээдэг байж билээ. Баяр ойртох тусам шөнө нойр хүрэхгүй их догдолдог байж билээ. Ээж аав маань ч их өргөн тэмдэглэдэг. Энэ л баяраар ах дүү хамаатан садныдаа очих юм даа. За ингээд өнөөдрийн нийтлэлээ та бүхэнд танилцуулья.

Тоо бодлого-1 (Түрээсийн тооцоо)

За та бүхэндээ өглөөний мэнд хүргье. Амралтын өдрүүд эхэлж байна. Иймээс нэг сайхан тоо бодоё гэж бодлоо. Ер нь Excel программын нэг гол үүрэг бол тооцоолон бодох процессийг хялбаршуулах явдал юм. Иймд энэхүү гайхамшигтай чадварыг нь ашиглах зорилгоор нэгэн хялбархаан Excel бодлогын тавилыг зохиоё. Нэгэн тээвэрийн компани нийт 242 машинтайгаар үйл ажиллагаагаа эрэхлэн явуулдаг. Тэдгээр машинуудынхаа 24-ийг нь бусдад түрээслэн ашиглуулдаг бөгөөд тухайн нэг сарын түрээсийн үнэ нь түрээслэгчийн тухайн сард явсан