Category Archives: Excel загварчлал

EXCEL ба гацуур мод

Зиак залуучуудад өдрийн мэнд хүргье. Шинэ он гарах гээд хүн бүхэн л завгүй байгаа байх. Миний хувьд ч гэсэн жоохон ажил ихтэй байна. Мөн ажил ихтэйгээс гадна ханиад хүрээд туйлын хүнд байна. Ханиад хүрхээр ЗАЛХУУ гэдэг өвчин хамт хүрчих юм. Юм хийхээс залхуу хүрээд, ханиадандаа дарлуулаад нэг л явцгүй байнаа. Нийтлэл бичээгүй 10-аад хоночихсон байна. Уул нь аль дээрээс хойш нэг нийтлэл бичие гэж бодоод л байсан. Гэтэл ханиад хүрээд, бие тавгүйрхээд хэсэг хугацаанд бичиж чадсангүй.

Тоогоор наадах урлаг [3-3]

Зиак амралтын өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр гадуур нилээд явлаа. Ажил хөдөлмөрийн гараа эхэлж байх үед тусалж, дэмжиж байсан ах эгч нартайгаа уулзлаа. Хамт хоолонд орж, ганц нэгэн пиво ууж, боулинг тоглонгоо хуучны сайхан дурсамжуудаа сэргээж, өдрийг сайхан л өнгөрөөлөө. Яг л 2007, 2008 онд очсон юм шиг л бүрэн бүрэлдэхүүнээрээ байлаа. Миний амралтын энэ өдөр иймэрхүү маягтай өнгөрлөө. Одоо өмнө нь дутуу орхисон нэгэн нийтлэлээ гүйцээчихээд энэхүү өдрийг өндөрлөе дөө.

Тоогоор наадах урлаг [2-3]

Бид өчигдөр өгөгдсөн тоог ашиглах замаар Excel программ дээр нэгэн зургийг зурсан билээ "Тоогоор наадах урлаг [1-3]". Гэхдээ тус нийтлэлд тэрхүү кодыг хэрхэн үүсгэсэн талаар огт дурьдаагүй. Харин өнөөдөр зурсан зургийн кодыг хэрхэн үүсгэсэн талаар бичих болно. Мэдээж зураг гэдэг бол өнгө юм. Өөрөөр хэлбэл маш олон өнгөний хослолоор зураг үүсдэг. Та дурын нэг зургийг эцэст нь тултал томруулаад нэг үзээрэй. Тухайн зургийн бүх хэсэг нь жижиг дөрвөлжин хэсгээс бүрдэх болно.

Тоогоор наадах урлаг [1-3]

"Тоо гэдэг бол аливаа программчлалын үндэс суурь гэж би ойлгодог." гэж хэлээд том том бас чадалтай программистуудын өмнө бууртчих юм болов уу. Гэхдээ яахав дээ хувь хүн өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх эрхтэй шүү дээ. Яагаад ингэж бодох болов гэдийг та бүгд өнөөдрийн нийтлэлийг уншаад ойлгох болно. Өнөөдөрийн нийтлэлээр тоогоор хэрхэн зураг зурж болох бэ гэсэн нийтлэлийг авч үзнэ. Зураг гэхээр та бүгд дөрвөлжин, гурвалжин, гар зураг гэж ойлгож болохгүй. Энэ бол уран зураг, фото зурагийг

Ерөнхийлөгчийн сонгууль-2013

За та бүхэнд Ерөнхийлөгчийн сонгуулийн амралтын өдрийн мэндийг дэвшүүлье. Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаа учраас бүх нийтээрээ амарч байна. Миний хувьд энэ амралтын өдрийг тохиолдуулаад, мөн Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулаад нэгэн нийтлэл бичье гэж бодлоо. Энэ бол сонгуулийн Ексэлжүүлсэн системийн талаарх нийтлэл юм. 🙂 🙂 :-). Энэ системийг манай Excelmetrics.org-ийн зүгээс боловсруулсан болохоор Сонгуулийн Екселжүүлсэн систем гэж нэрлэсэн юм.