Category Archives: Excel загварчлал

Excel автоматжуулалт онлайн семинарт урьж байна

Зиак эрхэмүүдэд амралтын өдрийн мэндийг хүргье. Та бүхэн сайхан амарсан гэдэгт итгэлтэй байна. Энэ удаагийнхаа нийтлэлээр зарын чанартай нэг зүйлийг нийтэлэхээр шийдлээ. Ингээд шууд гол асуудалдаа шууд ороё. Миний бие маргааш буюу 2014 оны 11 сарын 10-ны өдөр Монголын цагаар 20:00 цагаас "Excel автоматжуулалтын үндэс" сэдвийн хүрээнд онлайн семинар зохион байгуулах гэж байна. Энэ сэдвийн хүрээнд бид 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр семинар зохион байгуулж байсныг

eEXCEL ба Excel программ дахь судалгааны анкет

Зиак Exceler-үүдэд амралтын өдрийн мэнд хүргье. Өнөөдөр гадаа анхны цас орж байна. Маргаашнаас ч хүйтрэнэ байх даа. Гадуур хувийн ажилаа хөөцөлдөж нэлээд явлаа. Өглөөгүүр хальтиргаа, гулгаа их байсан боловч, үдээс хойш энэ нөхцөл байдал арилсан. Гэхдээ орой эргээд гулгаа үүснэ байх гэж бодож байна. Өнөөдөр өгөөмөр захаар хальт ороод гарсан чинь энд тэндгүй дугуй өнхөрүүлсэн, түрсэн, өргөсөн хүмүүс явж байна лээ. Анхны цаснаар дугуйны үнэ болон эрэлт хэрэгцээ огцом нэмэгддэгийг

Давхардал ба Checkbox

Зиак залуучууд амралтын өдрийн мэнд хүргье. Өнөөдөр хувийн нэг чухал ажилтай болохоор эрт босч амалсан ёсоор FB-д асуусан асуултандаа хариулая гэж бодлоо. Одоо л амжуулахгүй бол нэг дэхь өдрийг хүлээх шаардлагатай болно. Аягүй бол нэг дэх өдөр албаны ажилаа амжуулж чадахгүй бас л худлаа болж магадгүй. Иймээс ямар ч байсан одоо бичиж дуусгая. Яг одоо өглөөний 7:00 цаг болж байна. Миний өглөө сэрдэг л цаг л даа. Гэхдээ амралтын өдөр 8 өнгөрөөгөөд сэрдэг юм. За ингээд гол асуудалдаа орцгооё.

Тодруулагч-2

Өглөөний мэнд Exceler-үүдээ. Та бүхэн сайхан амарч байна уу. Ойрын өдрүүдэд айлын нүүдэл суудалд туслаад, нэлээдгүй биеийн тамираар хичээллээ. Том жижиг тавилга, эд хогшилуудыг 6 давхар хүртэл өргөж, дамжилж гүйсний улмаас хамаг бие маань хөндүүрлэж, компьютерийнхаа keyboard-ийн товчийг арай гэж даран нийтлэл бичиж байна 🙂 🙂 🙂 . За ингээд ээлжит нэгэн нийтлэлээ та бүхэнд танилцуулъя. Бид өмнөх нийтлэлээр хэвтээ тэнхлэгт хэрхэн тодруулагч хийх талаар тайлбарласан.

Шуурхай мэдээ. ГЕРМАН VS ПОРТУГАЛЬ

Зиак шөнийн мэнд залуучууд. Хэцүү хүнд өдрүүд эхэлсэн. Миний бие нойр хоол хугаслаж 4 өдөр явж байна. Цаашид хэдэн өдөр явахыг хэн ч таашгүй 🙂 🙂 :-). Улаанбаатарын цагаар өнөө шөнө 00:00 цагаас Германы шигшээ баг, Португалын шигшээ баг өөр хоорондоо цусгүй тулаан хийх гэж байна. Үүнтэй холбогдуулаад бөө, тэмээ, яст мэлхий, наймаалж зэрэг мэргэчид, төлөгчид аль баг нь түрүүлэхийг тааж, мэргэлж байна. Иймээс эдгээр мэргчидээс би яаж дутахав гээд өөрийн нэгэн мэргээ боловсрууллаа.