Category Archives: Excel загварчлал

Зебра, зебра, зебра [3-3]

Та бүхэнд амралтын өдрийн өглөөний мэндийг хүргье. Хэдийгээр амралтын өдөр боловч рефлексээрээ ёсоороо өглөө 8 цагт сэрчихлээ. Өнөөдөр миний бие гадуур нэлээд ажилтай. Гэхдээ албан бус. Хувийнхаа ажилуудыг амжуулах хэрэгтэй. Албан ажил гэж явсаар байгаад хувийн ажилуудаа овоолчихлоо. Гадуур шинэ жилийн уур амьсгал орж, албан байгууллагууд шинэ жилийн баяраа тэмдэглэж, хөл хөдөлгөөн ихтэй байх шиг байна. Миний хувьд арай л эхлээгүй байна. Гэхдээ ирэх долоо хоногоос эхэлнэ байх.

Зебра, зебра, зебра [2-3]

Зиак оройн мэнд. Өчигдөр "Маргаааш хэрэг болно" гээд нэг линк тарааж, баахан хүнээр уншуулсан чинь маргааш (Өнөөдөр) нь ямар ч хэрэг болсон зүйлгүй өнгөрөх гэж байна. Иймээс нэн яаралтай MOD функц хэрхэн ашиглах тухай нийтлэлээ бичиж дуусгахаар шийдлээ. Уул нь өдөр эхэлсэн юм. Амжигүй байсаар байгаад одоо л дуусгаж байна. Бид өмнөх нийтлэлээрээ Table ашиглаж, зебра хүснэгт үүсгэх тухай техникийг авч үзсэн билээ. Энэ талаар та бүхэн ЭНЭ ЛИНК-ээр орж уншаарай.

CheckBox ба хүснэгт

Зиак гадаа жоохон ч гэсэн цас орж, өвлийн өнгийг илэрхийлсэн байна. Бас нэлээдгүй хүйтэн байна шүү. Өнөөдөр 20 градус гэсэн. Одоо л өвлийн хувцасандаа орох цаг болж дээ. Миний хувьд өнөөдөр онцын, гэнэтийн ажил гарахгүй бол гэрээсээс цухуйх ч үгүй гэж бодож байна. Энэ хугацаандаа зүгээр суухыг хүссэнгүй. Нэгэн уншигчийнхаа асуултанд хариулая гэж бодлоо. Уншигч маань хүснэгтийг яаж Checkbox-оор удирдаж болох талаар нэгэн асуултыг асуусан. Өөрөөр хэлбэл Checkbox-ийг идэвхжүүлэх үед хүснэгт гарч ирнэ.

Санхүүгийн тайлан дахь EXCEL загварчлал семинар зохион байгуулах тухай

Та бүхэнд Улс тунхагласны 90 жилийн ойн баярын мэнд хүргье. Энэ өдөр манай улс Анхдугаар Үндсэн хулиа баталсан өдөр юм. Бид энэ баярыг бүх нийтээр амарч, ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг байсан ч 2 жилийн өмнөөс тэмдэглэлт өдөр болгож, бүх нийтээр амардаггүй болгож, өөрчилсөн. За энэ ч яахав гол асуудалдаа орцгооё. Та бүхэн манай сайтын зүгээс зохион байгуулдаг “САНХҮҮГИЙН ТАЙЛАН ДАХЬ EXCEL ЗАГВАРЧЛАЛ” гэсэн семинарын талаар мэднэ гэдэгт итгэлтэй байна.

Loan-XL (Шинэ бүтээл)

Сайна байцгаануу эрхэм хүндэт уншигчид болон Exceler-үүдээ. EXCEL.mn-ээс боловсруулсан ээлжит нэгэн шинэ бүтээлээ та бүхэнд танилцуулах гэж байгаадаа миний бие баяртай байна. Энэ бол зээлийн бүртгэл тооцоог хөтлөн явуулдаг Loan-XL зээлийн загвар юм. Аливаа зээл, зээлийн хүүний тооцооллыг хийх процедур өнгөц харахад энгийн мэт санагдавч, зарим талаараа нэлээдгүй төвөгтэй тооцооллуудыг өөртөө агуулж байдаг. Учир нь зээлдэгч авсан зээлээ цувуулж төлдөг, зээлийн графикаа зөрчиж, хугацаа хэтрүүлдэг,