Category Archives: Excel санхүү

Семинарын бүртгэл дууссан

Зиак залуучууд ажлын сүүлийн өдрийн сүүл хэсэг нь болж байна. Миний хувьд ч ажил дуусч байна.  Манайхан ч юмыг тулгахдаа гаргууд шүү. Маргааш болох семинарт хүмүүс өнөөдөр үдээс хойш л бараг бүгдээрээ бүртгүүлж байна. За тэгээд анги танхимын багтаамжаас шалтгаалаад семинарт суух сонирхолтой зарим хүмүүсийг бүртгэж чадсангүй. Миний хувьд ч гэсэн хэт их хүн бүртгэхийг хүссэнгүй. Яг л 25 хүн бүртгэж авлаа. Энэ долоо хоногийн семинарт бүртгүүлж амжаагүй хүмүүст хандаж хэлэхэд ирэх долоо хоногт энэ семинарыг дахин

Семинарт хүрэлцэн ирэх хувийн бэлтгэл

За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Ойрд семинарын гарын авлага бэлтгэх гэж нэлээдгүй ажиллаа. Ерөнхийдөө гарын авлага бэлэн болсон. Гарын авлагыг A4-ийн цаасан дээр хэвэлсэн болно. Семинар зохион байгуулагдах сургалтын заал маань нийт 25-30 хүн хүлээн авах хүчин чадалтай. Иймээс семинарт оролцогчдын тоог 25-30 хүн байхаар хязгаарласан. Хэрэв энэ 7 хоногийн семинарт анги танхимын багтаамж, хувийн болоод албаны ажлаас шалтгаалж оролцож чадаагүй хүмүүстэй ирэх 7 хоногт

САНХҮҮГИЙН ТАЙЛАН ДАХЬ EXCEL ЗАГВАРЧЛАЛ

За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийнхөө нийтлэлээр та бүхэнд "САНХҮҮГИЙН ТАЙЛАН ДАХЬ EXCEL ЗАГВАРЧЛАЛ" нэртэй семинарынхаа хүрээнд ерөнхий танилцуулагыг хийе гэж бодлоо. Бидний зохион байгуулах гэж буй семинар маань 2014 оны 3 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд буюу ирэх хагас сайн өдөр, бүтэн сайн өдөр болох гэж байгаа талаар та бүхэн мэдээлэл авсан байх гэж бодож байна. Хэрэв та бүхэн энэ талаар мэдээлэл аваагүй байгаа бол "САНХҮҮГИЙН ТАЙЛАН ДАХЬ EXCEL ЗАГВАРЧЛАЛ"

Семинарт хүрэлцэн ирэхийг урьж байна

Зиак оройн мэнд залуучууд. Ажил төрлүүд нь бүгд сайн л биз дээ. Миний хувьд тайлан тооцоо дуусаад санаа амар сууж байна. Яаж ийж байгаад л тайлан өгөх цагийг нь тулгачих юм даа би. Гэхдээ энэ жилийн хувьд тайлан өгөх хугацааг тулгасан шалтгаан нь нэг талаас ажил дээрх хяналт, шалгалтын сунжралт, нөгөө талаас цагаан сарын баяр ёслол байлаа. За тэгээд мэргэжил нэгт нөхөд маань ч мөн адил их ажлын ард гарсан байх гэж бодож байна. Тайлан гаргах энэ хугацаанд надаас хүмүүс нэг зүйлийг нэлээдгүй

EXCEL программд мөнгөний ирээдүйн үнэ цэнийг тооцоолох нь

За өнөө орой ч сайхан завтай байна. Ганц сайхан нийтлэл оруулчихаад унтья байз. Бид өмнө нь та бүхэнд Мөнгөний үнэ цэнэ буюу хүүний тооцоо гэсэн нийтлэлийг толилуулж байсныг санаж байгаа байх. Тус нийтлэлээр мөнгөний үнэ цэнийг хэрхэн тооцдог тухай, мөн банк таны хадгалуулсан мөнгөнд хэрхэн хүү бодож өгдөг талаар товчхон дурдсан билээ. Та бүгд энэхүү нийтлэлтэй холбоотой материалыг ЭНЭ линкээс үзэж болно. За ингээд энэ сэдэвтэй холбоотой нэгэн нийтлэлийг оруулая.