Category Archives: Excel санхүү

Loan-XL (Шинэ бүтээл)

Сайна байцгаануу эрхэм хүндэт уншигчид болон Exceler-үүдээ. EXCEL.mn-ээс боловсруулсан ээлжит нэгэн шинэ бүтээлээ та бүхэнд танилцуулах гэж байгаадаа миний бие баяртай байна. Энэ бол зээлийн бүртгэл тооцоог хөтлөн явуулдаг Loan-XL зээлийн загвар юм. Аливаа зээл, зээлийн хүүний тооцооллыг хийх процедур өнгөц харахад энгийн мэт санагдавч, зарим талаараа нэлээдгүй төвөгтэй тооцооллуудыг өөртөө агуулж байдаг. Учир нь зээлдэгч авсан зээлээ цувуулж төлдөг, зээлийн графикаа зөрчиж, хугацаа хэтрүүлдэг,

Асуултын хариулт (Excel ба магадлал)

Оройн мэнд Excerler-үүдээ. Ойрын өдрүүдэд ажил ихтэй байгаа болохоор сайтандаа тогтмол нийтлэл бичиж ердөө амжихгүй байна. Зарим хүмүүс яачив, ийчив гээд бас санаа тавьдаг болсон байна шүү 🙂 🙂 🙂 . Зиак энэ ч яахав. Өнөөдөр хэд хоногийн өмнө Facebook хуудсаараа дамжуулан асуусан нэгэн асуултандаа хариулахаар шийдлээ. Энэ асуултанд яг таг тодорхой хариулт өгсөн уншигч байхгүй ч Tsogt-Ochir Narankhuu гэх уншигч маань бага зэрэг дөхүүлсэн байна. Асуултын хувьд бага зэрэг

"САНХҮҮГИЙН ТАЙЛАН ДАХЬ EXCEL ЗАГВАРЧЛАЛ" сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулах тухай

Зиак оройн мэнд залуучууд. Маргааш энэ долоо хоногийн хувьд сүүлийн өдөр болох гэж байна. Одоо ганцхан өдөр юухан байхав гээд л өмнөх ажилаа яралзтал хийж өгөх байлгүй дээ манай Exceler-үүд. Миний хувьд нэлээдгүй ачаалалтай 7 хоног болж өнгөрч байх шиг байна. Хэдийгээр ачаалалтай байсан ч ажлын гүйцэтгэлийг дөнгөж 50 хувьтай гэж дүгнэж болно. Тааруухан үзүүлэлт шүү. Гэхдээ үүнд санаа зовохгүй байна. Яагаад гэхээр 2 хоногийн дараа дахиад л шинэ долоо хоног эхлэнэ. 🙂 🙂 🙂 . 

САНХҮҮГИЙН ТАЙЛАН ДАХЬ EXCEL ЗАГВАРЧЛАЛ /семинар дахин зохион байгуулах тухай/

За эрхэм EXCELER-үүдэд зуны зугаатай өдрийн мэндийг хүргье. Энэ жилийн зуншлага ч сайхан болох шинжтэй. Гадаад бороо ороод л, нар шараад л, зарим нэг хүмүүс амралтаа аваад л, өрөө эзгүйрээд л гэх мэт зун цагийн шинж тэмдэгүүд эхнээсээ илэрээд байна даа. За энэ ч яахав гол асуудлаа ярьцгаая. Өнөөдрийнхөө нийтлэлээр нэгэн зарын чанартай нийтлэл оруулах болно. Бид өнгөрсөн 2, 3 дугаар саруудад "САНХҮҮГИЙН ТАЙЛАН ДАХЬ EXCEL ЗАГВАРЧЛАЛ" нэртэй семинарыг хэд хэдэн удаа зохион байгуулж байсан билээ.

Семинарын бүртгэл дууссан

Зиак EXCELER-үүд оройн мэнд хүргье. Өнөөдөр ажлын сүүлийн өдөр өнгөрлөө. Сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэг шиг өнөөдөр нэлээд ачаалалтай өдөр болж өнгөрлөө. Гэхдээ яахав ажил амжсан шүү. Маргааш семинартай өдөр. Семинарын сэдвийн хүрээнд сүүлийн семинар болоод ч тэр үү оролцох хүсэлтэй хүмүүс нэлээдгүй олон байлаа. Уул нь 25 хүнээр тасалбар болгосон ч хязгаараасаа хэтэрчихлээ. Манайхан ч цаг тулгахдаа ч гаргууд юм. Яг тулгаад л өнөөдөр бөөн бөөнөөр холбогдож, орох хүсэлтээ илэрхийллээ.