Category Archives: Excel санхүү

Санхүүгийн тайлан дахь EXCEL загварчлал ба автоматжуулалт. 2016.11.12-13 (Сургалтын танилцуулга)

Өглөөний мэнд Exceler-үүдээ. Та бүхэн сайхан амарсан уу. Манай сайтын зүгээс 2016 оны 11 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд Excel загварчлал, Excel автоматжуулалтын ээлжит сургалтаа зохион байгуулахаар боллоо. Сургалт "Санхүүгийн тайлан дахь EXCEL загварчлал ба автоматжуулалт" гэсэн сэдвийн хүрээнд явагдах болно. Нягтлан бодогч, Excel автоматжуулалт, Excel загварчлал сонирхогч, судлагч хэн бүхэн энэхүү сургалтанд маань хамрагдах боломжтой. За ингээд сургалтынхаа хөтөлбөрийг танилцуулая.

Finance-XL загвар шинэчлэгдлээ

Зиак Exceler-үүдэд өдрийн мэнд хүргье. Улиралын тайлан гаргах цаг ч дөхөж байна. Finance-XL загвартаа саяхан нэг салхи оруулаад нэгэн шинэчлэлийг хийлээ. Энэ бол НӨАТ-тай гүйлгээ юм. Finance-XL загварын өмнөх хувилбаруудад НӨАТ-тэй гүйлгээг хийхдээ заавал НӨАТ салгах гүйлгээг механикаар нэг бүрчлэн шивж оруулдаг байсан. Тэгвэл энэ удаагийн шинэчлэл маань тус асуудлыг хялбарчилж өгсөн. Өөрөөр хэлбэл худалдан авалт, эсвэл борлуулалтын гүйлгээг хийхэд автоматаар НӨАТ-ыг салгаж хийх процесс юм.

Finance-XL загвар дээр гүйлгээ хийх процессийг хялбарчлах техникийн зөвлөмж (2-р хэсэг)

Бид өмнөх нийтлэлээрээ Хаанбанкны интернэт банкнаас авсан хуулга буюу гүйлгээний мэдээлэлд боловсруулалт хийх талаар өгүүлсэн билээ. Одоо тус нийтлэлийг үргэлжлүүлээд боловсруулсан гүйлгээний мэдээллээ Finance-XL загварт хэрхэн оруулах талаар тайлбарлая. Finance-XL загварын сүүлийн хувилбарт маань Export, Import гэсэн цэс шинээр нэмэгдсэн байгаа. Тэгвэл тус цэсийг ашиглаж бид боловсруулалт хийсэн интернэт банкны гүйлгээг Finance-XL загварт оруулна.

Санхүүгийн тайлангийн загварчлал ба Excel техник 2016.06.25-26 (Сургалтын агуулга)

Оройн мэнд эрхэм хүндэт Exceler-үүдээ. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Манай сайтын зүгээс 2016 оны 6 дугаар сарын 25-нөөс 26-ны хооронд "САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН EXCEL ЗАГВАРЧЛАЛ БА EXCEL АВТОМАТЖУУЛАЛТЫН ТЕХНИК" гэсэн сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулах гэж байгаа талаар бид өмнөх нийтлэлээрээ та бүхэнд мэдэгдсэн. Сургалтын нэр маань арай л урт болчихож. Урт нэртэй хууль гэдэг шиг урт нэртэй сургалт гээд нэрлэчихдэг юм билүү 🙂 🙂 🙂 . Тэгвэл өнөөдрийнхөө нийтлэлээр

Санхүүгийн тайлангийн Excel загварчлал ба Excel автоматжуулалтын техник (Шинэчилсэн хөтөлбөр) – 2016.06.25-26

Зиак өдрийн мэнд залуучуудаа, Exceler-үүдээ. Хэсэг хугацаанд нэгэн бүтээгдэхүүн дээр ажиллаад цаг зав муутай байлаа. Өнгөрсөн долоо хоногоос ажил төрөл маань цэгцэрээд арай гайгүй боллоо. За та бүхэн манай сайтын зүгээс тогтмол зохион байгуулдаг 2 сэдвийн хүрээний сургалтын талаар бараг мэдэж байгаа байх. Энэ бол  "Санхүүгийн тайлан дахь Excel загварчлал" , "Excel автоматжуулалт" гэсэн сургалт юм. Тэгвэл миний бие өнгөрсөн хугацаанд энэхүү 2 сэдвийн хүрээний сургалтын агуулагыг нэгтгэж,