Category Archives: Ном зохиол, нийтлэл

“График загварчлал” номны төслийн хэлэлцүүлэг

Excel хэрэглэгч нартаа өглөөний мэнд хүргье. Өнөөдөр амралтын өдөр. Та бүхэн амралтаа сайхан өнгрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд өнөөдрөөс эхлэн фитнессд явахаар шийдлээ. Гэхдээ энэ шийдвэрийг яг өнөөдөр ч гаргаагүй юмаа. Арваад хоногийн өмнө фитнессд явна гээд бүртгүүлчихсэн байсан юм. Харин өнөөдрөөс л ажил хэрэг болгохоор шийдлээ. Тодорхой хэмжээнд фитнессд явж, биеийн тамираар хичээллэхгүй бол жин нэмэгдээд байх шиг байна.Ялангуяа бидэнд шиг компьютерийн ард суудаг

Excelmetrics /нийтлэлийн эмэхтгэл/ номны тухай

Энэхүү номонд Excelmetrics.org-ийн зүгээс боловсруулсан нийт 155 нийтлэлээс эхний 75 нийтлэлийг зөвлөмж байдлаар эмэхтгэн оруулсан болно. Тухайн нэг нийтлэлд хамааралтай жишээ файл, видео зөвлөмжийг хавсралт байдлаар CD-нд бичиж, номонд хавсаргасан. Номонд агуулагдаж буй нийтлэлүүд веб хуудсанд нийтлэгдсэн огнооны дэс дарааллаар хэвлэгдсэн болно. Мөн тухайн нийтлэлд хамаарах жишээ файл, видео зөвлөмжүүд нь веб хуудсан нийтлэгдсэн огноогоор хаягласан фолдерт байршиж, CD-нд бичигдсэн болно.

Бэлэг гардуулах ёслол буюу ялагч

Бид өнгөрсөн 4 дүгээр сард өөрсдийн боловсруулсан Excel программтай холбоотой нийтлэлүүдээ ном болгон хэвлүүлснийг та бүгд санаж байгаа байх. Энэхүү номны нэрийг өгөхдөө бид уншигч та бүгдийнхээ дунд бяцхан санал асуулга явуулж тодруулсан билээ. Үүний үр дүнд манай веб хуудаснаас эрхлэн гаргасан номыг EXCELMETRICS /нийтлэлийн эмхтгэл/ гэж нэрлэхээр шийдвэрлэсэн билээ. Энэхүү номны нэрийг манай веб сайтын уншигч БААТАР хэмээх зочин маань санал болгосон бөгөөд бид тус зочиндоо номныхоо дээжийг

Баярлалаа ХҮМҮҮСЭЭ

Манай веб хуудас үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 4 дэхь жилийнхээ нүүрийг үзэж байгаад би туйлын их баяртай байна. Анх 2010 оны 12 дугаар сарын 11-ны өдөр анхныхаа нийтлэлийг оруулж байсныг миний хувьд сайтар санаж байна. Анхны нийтлэл болоод ч тэр үү яг юу бичих ухаанаа олж өгөхгүй нэг хэсэг их сандарч байж билээ. Харин өнөөдөр эргээд харахад бид нийт 159 нийтлэл бичиж, 7 байгууллага, 4 хувь хүмүүст д зөвлөх үйлчилгээ үзүүлж, 2 удаа 20-30 хүнтэй сургалт зохион байгуулсан байна.

Мөнгөний үнэ цэнэ буюу хүүний тооцоо

За өнөөдөр та бүхэнд мөнгөний үнэ цэнэ буюу хүүний тооцооллын талаар нэгэн нийтлэл оруулахаар шийдлээ. Манай сайтын нэгэн зочин биднээс "Ихэнх банкуудын хадгаламжийн хүү жилийн эцэст дансанд нь нэмэгдэх буюу хүүгийн хүү сар бүр бодогддохгүй 12 сард нэг удаа бодогддог. Сар бүр 100,000 төгрөг хадгаламжиндаа хийвэл 30 жилийн дараа хэдэн төгрөгтэй болох вэ? (excel дээр хялбар олдог функц байдаг юм болов уу? FV нь хүүгийн хүү бодоод байх юм)" гэсэн асуултыг асууж байх юм.