Category Archives: Ном зохиол, нийтлэл

Семинарын бүртгэл дууссан.

Зиак эрхэм Exceler-үүддээ шинэ өдрийн мэндийг хүргье. EXCEL.mn сайтаас энэ сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байгаа "САНХҮҮГИЙН ТАЙЛАН ДАХЬ EXCEL ЗАГВАРЧЛАЛ" сэдвийн хүрээн дэх семинарын бүртгэл дууссан. Энэ удаагийн семинарт хамрагдаж чадаагүй хүмүүс дараагийн семинарт суух боломжтой. Дараагийн семинарын товийг ирэх долоо хоногоос зарлах болно. За ингээд манай семинарт бүртгүүлсэн Exceler-үүддээ баярлалаа. Та бүхэн амжилт хүсье.

EXCEL АВТОМАТЖУУЛАЛТ

Зиак эрхэм Exceler-үүдэд МАЙН БАЯРЫН МЭНД хүргье. Миний хувьд энэ баярын талаар сайн мэдэхгүй, бас тэмдэглэж ч үзээгүй. Хүмүүсийн яриагаар бол Майн баяр гэдэг нь эв нэгдлийн баяр гэсэн үг юм шиг байна лээ. За ингээд өнөөдрийнхөө нийтлэлийг та бүхэндээ танилцуулъя. Уул нь өчигдөр нийтлэх ёстой байсан ч бичиж дуусахгүй байсаар байгаад өнөөдрийг хүрлээ. Өнөөдрийнхөө нийтлэлээр та бүхэнд “EXCEL АВТОМАТЖУУЛАЛТ” нэртэй семинарынхаа хүрээнд ерөнхий танилцуулагыг хийх болно.

Семинарт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Зиак эрхэм Exceler-үүдэд энэ өдрийн мэндийг хүргье. Ойрд гадаа цаг агаар дулаараад сайхан байнаа. Миний хувьд 1 улиралын ажил төрлөө цэгцэлээд дууссан. Бараг л чөлөөтэй гэсэн үг 🙂 🙂 🙂 .  Гэхдээ яахав ганц нэгэн хийх зүйлүүд байгаа. За ингээд өнөөдрийнхөө нийтлэлийг эхлье. Exceler-үүд надаас VBA код яаж бичиж сурах бэ? Танайх Макро, VBA код ашиглах талаар сургалт хийдэг үү? Би яавал VBA код бичиж сурах бэ? гэж байнга асуудаг. Миний хувьд яг таг мэргэжилийн программист биш болохоор

Dashboard and KPI тайлан

Dashboard гэдэг үгийг “Удирдлагын самбар” гэж орчуулж болно. Үүнийг автомашинаар зүйрлэн хэлвэл жолоочийн өмнө байрлах хянах самбар юм (шатахуун, тос, хурд, моторын эргэлт гм). Энэхүү удирдлагын самбарт бүх мэдээлэл нэг дор харагдаж байдаг учир “Dashboard” гэж нэрлэгдэж байна. Байгууллагууд Dashboard тайлан бэлтгэдэг үү? гэсэн асуулт гарж ирнэ. Зарим байгууллагууд Dashboard тайланг сайн, муу янз бүрээр бэлтгэдэг ч ихэнх нь бүр огт хийдэггүй. Хэр оновчтой сайн мэдээлэл бэлтгэгдсэн

Семинарын бүртгэл дууссан

Зиак EXCELER-үүд оройн мэнд хүргье. Өнөөдөр ажлын сүүлийн өдөр өнгөрлөө. Сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэг шиг өнөөдөр нэлээд ачаалалтай өдөр болж өнгөрлөө. Гэхдээ яахав ажил амжсан шүү. Маргааш семинартай өдөр. Семинарын сэдвийн хүрээнд сүүлийн семинар болоод ч тэр үү оролцох хүсэлтэй хүмүүс нэлээдгүй олон байлаа. Уул нь 25 хүнээр тасалбар болгосон ч хязгаараасаа хэтэрчихлээ. Манайхан ч цаг тулгахдаа ч гаргууд юм. Яг тулгаад л өнөөдөр бөөн бөөнөөр холбогдож, орох хүсэлтээ илэрхийллээ.