Cash-XL загварын танилцуулга (EXCEL.mn: ШИНЭ БҮТЭЭЛ)

Зиак үдшийн мэнд залуучууд. Нэлээд хэд хоногийн өмнө миний бие Facebook хуудсаараа няравууддаа зориулж Cash-XL загварыг боловсруулж байгаа тухай та бүхэндээ мэдэгдэж байсан билээ. Тэгвэл миний бие тус загварыг цагаан сараар бүрэн хийж дуусгалаа. Иймээс өнөөдрийнхөө нийтлэлээр Cash-XL загварын талаар та бүхэндээ танилцуулая. Cash-XL загвар маань байгууллагын нягтлан, кассын няравуудад зориулагдсан загвар юм. Энэхүү загвар дээр кассын орлого, зарлагын гүйлгээ хийх, кассын тайлан гаргах, Finance-XL загварт кассын журнал бэлтгэх зэрэг үйлдлүүдийг хийж гүйцэтгэх зориулалттай. Та бүхэн бидний боловсруулсан Cash-XL загварын талаар асууж тодруулах зүйл гарвал бидэнтэй 8888-0946 утсаар холбогдоорой. Зиак ингээд Cash-XL загварынхаа танилцуулагыг та бүхэнд толилуулая.


Cash-XL загварын ерөнхий танилцуулга

Бидний боловсруулсан Cash-XL загвар нь компани, ААНБ-ын кассын бүртгэл тооцооллыг хөтлөн явуулах зориулалт бүхий загвар юм. Энэхүү загвар дээр кассын нярав бэлэн мөнгөний орлого, зарлагын гүйлгээ хийх, харилцах дансны орлого зарлагын гүйлгээ хийх, тэдгээртэй холбоотой тайлан мэдээ гаргах зэрэг үйлдлүүдийг хийдэг. Cash-XL загвар нь Finance-XL загвартай холбогдох боломжтой бөгөөд кассын нярав кассын тайлангаа нягтланд явуулсанаар тухайн нягтлан кассын тайланг хянаж, Finance-XL загварт кассын гүйлгээг автоматаар оруулах боломжтой байдлаар энэхүү загварыг боловсруулсан. Cash-XL загвар нь Excel 2010, Excel 2013, 2016, 2019 хувилбарууд дээр ажиллана.


Cash-XL загварын хүчин чадал

Cash-XL загвар дээр мөнгөн хөрөнгөтэй холбоотой 15 данс дээр зэрэг бүртгэл гүйлгээ хийх, тэдгээртэй холбоотой тайлан мэдээг авах боломжтой. Мөн тус загвар дээр хийгдэх гүйлгээний хувьд нийт 10,000 ширхэг гүйлгээг шивэх боломжтой. Гэхдээ та бараа кассын гүйлгээгээ жилээр эсвэл улиралаар, сараар тасалбар болгож, эцсийн үлдэгдлийг эхний үлдэгдэл болгох замаар Cash-XL загварыг ашиглабал гүйлгээний тоонд хязгаарлалт байхгүй гэж ойлгож болно.


Cash-XL загвар хэнд зориулагдав

Мэдээж Cash-XL загвар маань Excel программ дээр суурьлагдсан жижиг хэмжэний загвар. Иймээс их хэмжээний гүйлгээ гардаг том том үйлдвэрийн газрууд, олон салбартай сүлжээ дэлгүүр хоршоодууд шууд дангаар нь ашиглах боломжгүй юм. Гэхдээ туслах байдлаар энэхүү загварыг үйл ажиллагаандаа ашиглах боломжтой. Харин жижиг дунд ААН, байгууллагууд, худалдааны байгууллага, хувь хүмүүст энэхүү загвар нэн тохиромжтой. Ашиглахад ч хялбар загвар болсон.


Cash-XL загварын бүтэц зохион байгуулалт:

Cash-XL загвар нь Cash-XL Ribbon (цэс) болон бүртгэл тооцооллыг загварчилсан Cash XL гэсэн 2 ширхэг Excel файлаас бүрдэнэ. Cash-XL Ribbon файл нь загварын удирдлагын хэсгийг агуулдаг бол Cash-XL макро бүхий Excel файл нь загварын мэдээллийн сан болон тооцоолуурыг агуулна.

Удирдлагын хэсэг: Загварын энэ хэсэг нь Excel Add-Ins форматаар хийгдсэн ба энэ нь Cash XL гэсэн нэртэйгээр Excel программын Home Ribbon-ийн хажууд байрлана. Энэ хэсэгт агуулагдах коммандууд нь гүйлгээ хийх, засварлах, устгах, хамгаалалт хийх, тооцоолох гэх мэт загварын бүхий л коммандуудыг агуулна.

Excel файл буюу тооцооллын хэсэг: Загварын энэ бүрэлдэхүүн хэсэг нь энгийн Excel файл бөгөөд тус Excel файл дээр бүх мөнгөн хөрөнгийн данс болон гүйлгээний мэдээллүүд агуулагдана.


Cash-XL Ribbon коммандын тайлбар

Cash-XL загварын хувьд манай сайтаас эрхлэн гаргасан бусад загваруудтай харьцуулахад цөөхөн коммандуудтай. Өөрөөр хэлбэл Cash-XL загвар нь нийт 6 төрлийн коммандыг агуулна. Энэ талаар та бүхэн дараах зурагнаас харж болно.

Cash Operation группын коммандууд:

Approve: Энэ коммандаар Account хуудсанд оруулсан мэдээллийг Jurnal хуудсанд бүртгэх үйлдлийг энэхүү коммандаар хийж гүйцэтгэнэ. Тус комманд нь зөвхөн Approve хуудсан дээр л ажиллана.

Editor: Энэ коммандаар Jurnal хуудсанд бүртгэсэн кассын орлого, зарлагын гүйлгээг засварлахад ашиглана. Тус комманд нь зөвхөн Jurnal хуудсан дээр л ажиллана.

Delete: Энэ коммандаар Jurnal хуудсанд бүртгэсэн кассын орлого, зарлагын гүйлгээг устгахад ашиглана. Тус комманд нь зөвхөн Jurnal хуудсан дээр л ажиллана.

Calculate: Энэ коммандаар Account хуудсан дээр харилцагчийн мэдээлэл шинэчлэх, Huulga хуудсан дээр сонгосон дансны хуулга гаргах, Fin-GL хуудсан дээр Finance-XL загварын гүйлгээ журналыг бэлтгэхэд ашиглана.

Menu Activator группын коммандууд:

Protecter: Энэ коммандаар Cash-XL загварын sheet-үүдэд хамгаалалт хийх зориулалтаар ашиглана.

Caller: Энэ коммандаар Cash-XL загварын цэсүүдийг идэвхжүүлнэ. Cash-XL загварыг анхлан нээх үед бүх коммандууд идэвхгүй байх ба энэ үед та Caller коммандыг өгч цэснүүдийг идэвхжүүлэх шаардлагатай байдаг.


Excel файл буюу тооцоолуур

Энэхүү мөнгөн хөрөнгийн орлого зарлага хөтлөх зориулалт бүхий Excel файл нь нийт 7 sheet-тэй байна.

Cover: Энэ хуудсанд Cash-XL загварын товч танилцуулга, тус загварыг ашиглах компанийн нэр, захирал, загвар ашиглах нягтлан бодогчийн нэр зэрэг мэдээллийг агуулсан хүснэгтэн мэдээлэл байна.


Cash-XL загварын Finance-XL хуудасны танилцуулга:

Энэ хуудсанд ерөнхий нягтлан бодогчийн ашиглаж буй Finance-XL загвар дээр үүссэн дансдын нэрс, тэдгээрийн дугаар байна. Энэ мэдээллийг кассын бүртгэл хөтөлж буй нярав ерөнхий нятлан бодогчоос авч, Cash-XL загварын энэ хуудсанд Copy/Paste хийж оруулна. Finance-XL хуудсанд энэ мэдээлэл орсноор загварын Account хуудсанд мөнгөн хөрөнгийн дансдууд автоматаар орж ирэх болно.

Мөн тухайн нярав нягтлан бодох бүртгэлийн дансны харьцаа хийдэг бол кассын гүйлгээ хийхдээ тухайн гүйлгээ ямар данстай харьцаж байгааг давхар бүртгэх боломжтой. Энэ үед кассын нярав бүртгэх дансны харьцааг бүртгэхдээ Finance-XL гэсэн энэхүү хуудсанд оруулсан дансдыг ашиглана.


Cash-XL загварын Account хуудасны танилцуулга:

Энэ хуудсанд касс, харилцах дансны орлого зарлагын гүйлгээг бүртгэнэ. Account хуудасны зүүн гар талын загвар кассын орлого зарлага бүртгэх анкет байх бол баруун гар талын хэсэгт мөнгөн хөрөнгийн дансанд хийгдсэн орлого зарлагын гүйлгээний нэгдсэн тайлан өгөгдсөн хугацааны интервалаар гарна.

Энэ загварыг ямар ч нярав, нягтлан, менежер хараад бараг ойлгохчих байх. Хаана нь ямар мэдээлэл оруулах эсэхийг хараад шууд ашиглах боломжтой. Гэхдээ энэхүү хуудсанд зарим нэг үйлдлийн тодруулагыг та бүхэнд танилцуулая.

Нягтлан эсвэл нярав тухайн гүйлгээнд харьцсан данс оруулахыг хүсвэл Харьцах данс: гэсэн талбар дээр Double Click дарах замаар Finance-XL загварын дансны лавлагааг гаргаж, шаардлагатай дансыг оруулна.

Мөн Хэнд олгов: гэсэн талбарт Double Click дарах замаар харилцагчийн мэдээллийн лавлагааны цонхыг гаргаж, шаардлагатай харилцагчийг тухайн талбарт сонгож оруулна.

Харилцагийн лавлагаа цонхонд үүсээгүй харилцагчид бэлэн мөнгө өгөх эсвэл авах тохиолдолд шууд Хэнд олгов: талбарт гараар тухайн харилцагчийг бичиж оруулна. Ингэснээр уг харилцагч автоматаар харилцагчийн лавлагааны цонхонд орно.


Cash-XL загварын Jurnal хуудасны танилцуулга:

Энэ хуудсанд мөнгөн хөрөнгийн данс дээр хийгдсэн бүх орлого, зарлагын гүйлгээний жагсаалт байна. Тодруулж хэлбэл Account хуудсан дээр хийгдсэн бүх гүйлгээнүүд Jurnal гэсэн хуудасанд бүртгэгдэнэ.

Мэдээж энэхүү хуудсан дээр бүртгэгдсэн гүйлгээнүүдэд Cash-XL цэснээс Editor, Delete гэсэн коммандуудаар засах, устгах үйлдлүүдийг хийж болно.


Cash-XL загварын Huulga хуудасны танилцуулга:

Account хуудсанд 15 ширхэг мөнгөн хөрөнгийн данс үүсгэх боломжтой. Huulga гэсэн хуудсанд сонгосон дансны хуулгыг өгөгдсөн хугацааны интервалд кассын стандарт журнал хэлбэрээр харах боломжтой.

Өөрөөр хэлбэл Huulga гэсэн хуудсанд сонгогдсон дансны хуулгыг өгөгдсөн хугацааны интервалаар гаргана. Данс сонгох гэсэн талбар дээрээс хуулга гаргах мөнгөн хөрөнгийн дансыг сонгоод, Cash-XL цэснээс Calculate коммандыг 2-3 удаа дарах замаар тухайн дансны хуулгыг гаргана.


Cash-XL загварын Fin-GL хуудасны танилцуулга:

Энэ хуудсанд Jurnal гэсэн хуудсанд бүртгэгдсэн кассын гүйлгээг Finance-XL загварт тохирулан гүйлгээ журнал болгож хөрвүүлэх үйлдэл хийгдэнэ.

Энэ үйлдлийг хугацааны интервалаар хийж болохоос гадна өгөгдсөн дансны хувьд ч хийх боломжтой. Хэрэв нярав кассын гүйлгээ хийхдээ харьцсан дансыг сонгож оруулсан бол Finance-XL загварын гүйлгээ журнал бүрэн гарна. Хэрэв харьцсан дансыг сонгоогүй бол дээрх зурагтай адилаар аль нэг данс нь хоосон байна. Энэ хоосон талбарыг ерөнхий нягтлан бодогч Finance-XL загвар дээр нөхөж оруулна. Finance-XL журналыг Cash-XL цэснээс Calculate коммандаар үүсгэнэ.


Cash-XL загварын Customer хуудасны танилцуулга:

Customer хуудсанд Cash-XL загварт ашиглагдаж буй харилцагч нарын жагсаалт бүртгэгдэнэ. Харилцагчийн жагсаалтыг Jurnal хуудсанд бүртгэгдсэн харилцагч нарын мэдээлэлд тулгуурлан Cash-XL цэснээс Calculate коммандаар үүсгэнэ.

Энэхүү загварын хувьд үүсэх харилцагчийн тоонд хязгаарлалт оруулаагүй болно. Гэхдээ үүсэх харилцагчийн тоо Jurnal хуудсанд бүртгэгдэх гүйлгээний тоонд захирагдана.


Бидэнтэй холбогдох

Cash-XL загвартай холбоотойгоор биднээс асууж тодруулах зүйл гарвал доорхи И-Мэйл хаяг болон утсаар холбогдоорой.

1. И-Мэйл хаяг 1: excelmetrics@ gmail.com

2. Харилцах утас №: 8888-0946

3. Facebook Page: www.facebook.com/excelmetrics


 

Бусадтай хуваалцах

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares