Skip to Content

Excel-ийн =COPILOT() функц зогслоо!

Excel AI Administrator 207 үзэлт

Microsoft Excel-ийн =COPILOT() функцийг 2026 оны 9-р сарын 14-нөөс зогсоосон байна. Энэ функц нь Excel дотор AI-г шууд томьёо хэлбэрээр ашиглан текст хураангуйлах, мэдээлэл ангилах, тайлбар боловсруулах зэрэг боломж олгодог байсан.

Одоо Microsoft AI боломжуудаа Copilot panel руу төвлөрүүлж, хэрэглэгчид Excel дээр:

  • Томьёо санал болгуулах
  • Өгөгдөл шинжлүүлэх
  • Summary гаргуулах
  • Chart болон PivotTable үүсгүүлэх

зэрэг ажлыг Copilot-оор хийх чиглэл рүү шилжүүлж байна. Хэрэв хуучин файлд =COPILOT() функц ашигласан бол дахин тооцоолох үед #NAME? алдаа гарах боломжтой.

Товчхондоо: Excel-ийн AI боломж зогсоогүй, харин ашиглах хэлбэр нь өөрчлөгдөж байна.

Сэтгэгдэл

Нэвтрэх сэтгэгдэл үлдээнэ үү