AutoFilter ашиглах техник

Өдрийн мэнд Exceler-үүдээ. Ойрд нэг шинэ бүтээл дээр ажиллаад зав зай муутай явлаа. Удахгүй та бүхэндээ шинэ бүтээлээ та бүхэндээ танилцуулах болно. За ингээд өнөөдрийнхөө нийтлэлийг эхэлцгээе. Өнөөдөр бид AutoFilter хэрэгслийг хэрхэн ашиглах тухай техникийн зөвлөгөөг та бүхэндээ өгөх болно. Бид бүхний хамгийн их хэрэглэдэг Tools-үүдийн нэг бол Data цэсний Filter комманд гэдэгтэй маргах хүн байхгүй бизээ. Гэхдээ манай Exceler-үүд Filter-ийг хэрэглэхдээ гар ажиллахаа ихтэй хувилбараар нь ашиглаж байгаа нь харагддаг. Өөрөөр хэлбэл шүүлт хийх процесст Data цэсний Filter коммандыг өргөн ашигладаг. Үүнтэй холбоотой жишээг та бүхэнд танилцуулая.

Зар сурталчилгаа

Бидэнд дараах зурагт үзүүлсэн мэдээлэл өгөгдсөн байна.AutoFilter_4Тус мэдээллээс Position талбараас TE утгаар, Team талбараас DAL утгаар шүүлт хийх шаардлагатай болсон. Энэ тохиолдолд бид энгийн Filter ашиглавал дараах заавраар шүүлтийг хийнэ.

  1. A1:E1 мужийг сонгож,
  2. Data цэснээс Filter коммандыг өгнө. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.
    AutoFilter_5
  3. Ингээд Position талбараас TE гэсэн утгыг сонгоод OK коммандыг өгнө.
    AutoFilter_6
  4. Мөн Team талбараас DAL утгыг сонгоод OK коммандыг өгнө. Эдгээр үйлдлийн дараа дараах зурагт үзүүлсэн үр дүн гарна.
    AutoFilter_7

Дээрх шүүлт хийх хувилбар нь асуудлыг шийдэж байгаа хэдий ч гар ажиллагаа ихтэй хувилбар юм. Тэгвэл Filter-ийн энэ хувилбараас илүү хялбар ашиглагдах Filter комманд Excel программд агуулагдаж байдаг. Энэ бол AutoFilter комманд юм. Энэ комманд нь Excel программын стандарт байршлуудад шууд харагдахгүй нуугдмал төлөвт байдаг. Иймээс юуны өмнө AutoFilter коммандыг Excel программын стандарт хэрэгсэлүүдэд оруулж ирэх шаардлагатай. Тус коммандыг бид дараах зааврын дагуу Excel программд оруулж ирнэ. Энэхүү зааварчилгааг Excel 2010 хувилбар дээр хийсэн болно. Гэхдээ Excel 2013, 2016 хувилбарууд дээр адил зарчмаар хийгдэх болно.

  1. Excel программын зүүн дээд буланд байрлах FILE товч дээр дарна.
  2. Үүсэх цэснээс Options коммандыг өгнө. Үүний үр дүнд Excel Options цонх нээгдэх болно.
    AutoFilter_1
  3. Excel Options цонхноос Quick Access Toolbar коммандыг өгнө. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.
  4. Quick Access Toolbar хуудсанд агуулагдах цэсний Choose commands from: талбараас All Commands талбарыг сонгоно.
  5. All Commands цэснээс AutoFilter хэрэгслийг хайж олоод, Add>> товчоор Customize Quick Access Toolbar: талбарт оруулна. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.
    AutoFilter_2
  6. Ингээд Excel Options цонхноос OK коммандыг өгөхөд Excel программын зүүн дээд буланд Filter комманд орсон байх болно. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.
    AutoFilter_3

За ингээд одоо AutoFilter коммандыг ашиглахад бэлэн боллоо. Өгөгдсөн мэдээллийг дахин ашиглая.AutoFilter_4

Тус мэдээллээс Position талбараас TE утгаар, Team талбараас DAL утгаар шүүлт хийх шаардлагатай болсон. Энэ тохиолдолд C7 нүдэнд курсорыг байршуулж, Quick Access toolbar-аас (Excel программын зүүн дээд булангаас) AutoFilter коммандыг өгнө.

Зар сурталчилгаа

Үүний үр дүнд Team талбарын мэдээлэл DAL утгаар шүүгдэх болно. Дараагийн алхамд Position талбараас TE утгыг сонгож, Quick Access toolbar-аас AutoFilter коммандыг өгнө. Ингээд бидний хүссэн үр дүн шүүгдэн гарах болно.
AutoFilter_8

Зиак энэ зарчмаар Filter хийх үйлдлийг автоматжуулж болдог. Энэхүү шүүлт хийх аргачлалыг дараах хөдөлгөөнт зургаар дүрслэн үзүүлэв.

Зар сурталчилгаа

Untitled

Бусадтай хуваалцах

15 Responses to AutoFilter ашиглах техник

  1. Зочин хэлдэг:

    bayarlalaa

  2. Зочин хэлдэг:

    Whoa!

  3. Зочин хэлдэг:

    Onoodrood heregjuullee uneheer amar bn shuu bayarlalaa

  4. Зочин хэлдэг:

    hoo ymar goy ym be yostoi ih bayarlalaa gar ajillagaa uneheer bagasgaj bna

  5. Болд хэлдэг:

    Сайн байна уу. Гоё техник байна.
    Асуух зүйл байна. Таны "vlookup" функцийн хичээлийг худалдан авч сурч байгаа юм. Тус функцийн col_undex_num аргументийн талаар тодруулах зүйл байна. Тухайн шүүлт хийх утгад давхацсан олон утга байгаа тохиолдолд бүгдийг нь гаргаж ирэх гэж байгаа бол яаж тодорхойлох вэ. True болон false утгаар зөвхөн хамгийн эхний болон хамгийн сүүлийн утгыг гаргаж ирээд байна. Бусад утгыг хэрхэн гаргаж ирж болох бол. Хослон ажиллах ямар функц байж болох вэ.

    Уншигч Б.Болд

  6. Мягмар хэлдэг:

    Энэ AutoFilter-ийг зөвхөн ердийн хүснэгт дээр ашигладаг юм уу? Table командаар үүсгэсэн хүснэгт дээр ажиллахгүй байх юм.

  7. Зочин хэлдэг:

    mash goy sonirholtoi bna uneheer amar yum bna

  8. амараа хэлдэг:

    мааш их баярлалаа excel.mn-дээ

  9. Зочин хэлдэг:

    маш их баярлалаа

  10. happy хэлдэг:

    маш их баярлалаа

  11. Зочин хэлдэг:

    сайн байна уу. надад нэг ийм асуудал тулгараад байна. нүдэнд эхний утгыг бичихлээр түүнтэй төстэй утгууд автоматаар гарч ирэх боломж байдаг уу. Жишээ нь: 1а гэж бичихлээр өмнө нь аль нэг нүдэнд бичигдсэн 1а Бат гэсэн утга автоматаар гарч ирэх ч юм уу

  12. дэлгэрхангай хэлдэг:

    маш сайхан зүйлүүд байнаа. заавал хүний асуултанд хариулна гэхгүйгээр өөрийнхөө мэддэг олон сайхан техникүүдээ тавьж байгаарай амжилт хүсье. баярлалаа

  13. Amgaa хэлдэг:

    ёоо юун гоё юм бээ баярлалааааа Жавхаа !

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares