Өгөгдсөн он 365 хоногтой юу? эсвэл 366 хоногтой юу?

Зиак залуучууд оройн мэнд. Мөн амралтын өдрийн мэнд хүргье. Өнөөдрийнхөө нийтлэлээр өгөгдсөн он 365 хоногтой юу? эсвэл 366 хоногтой юу гэдгийг хэрхэн шалгах талаар бичихээр шийдлээ. Энэ талаар манай уншигч БОЛД биднээс өмнө нь хэд хэдэн удаа асууж байсан ч миний бие асуултанд хариулж амжаагүй өдийг хүрсэн юм. Хэдийгээр энэ асуулт энгийн мэт санагдавч Excel загварчлалд өгөгдсөн жил 365 хоногтой эсвэл 366 хоногтой гэдгийг ойлгуулах нь чухал юм.

Зар сурталчилгаа

Асуулт:

date365

Шийдэл:

Асуулт ойлгомжтой. 365 өдөр, 366 өдрийн зөрүү нь 2 дугаар сар дээр үүсдэг. Зарим жил 2 дугаар сар 29 хоногтой байдаг бөгөөд тухайн жил нь нийт 366 хоногтой болдог. Хэрэв тухайн жилийн 2 дугаар сар 28 хоногтой бол жилийн нийт өдөр 365 хоногтой болдог. Тэгэхээр бидний гол барих зүйл бол 2 дугаар сарын сүүлийн өдрийг шалгах явдал юм.

Excel техникийн хувьд өгөгдсөн огноо сериал тоогоор илэрхийлэгддэг. Жишээлбэл 2/28/2015 гэсэн огноо нь 42063 гэсэн сериал тоотой тэнцүү байдаг. Хэрэв 2/29/2015 гэсэн огноог Excel программ дээр бичвэл тухайн огноонд сериал тоо гарахгүй. Учир нь 2/29/2015 гэсэн өдөр 2015 онд байхгүй. Иймээс энэ огнооны утга нь текстэн төрөлд шилжинэ. Тэгвэл бид "2/29/тухайн жил" гэсэн форматаар огноог шалгаад, үр дүн нь тоон утга гарч байвал өндөр жил буюу 366 хоногтой жил, текстэн утга гарч байвал нам жил буюу 365 хоногтой жил гэж хялбарханаар шалгаж болно. Үүнийг бид ISNUMBER функцийн тусламжтайгаар шалгана.

Жишээлбэл A1 нүдэнд 2015 гэсэн он оруулая. Үүний дараагаар C1 нүдэнд ISNUMBER функцийн тусламжтайгаар A1 нүдний утгыг шалгая.

=ISNUMBER(("2/29/"&A1)*1)

Зар сурталчилгаа

date36-1

Үр дүн FALSE гарч байна. Энэ нь 2/29/2015 гэсэн огноо байхгүй учраас үр дүн нь FALSE гарч байна. Иймээс 2015 он 365 хоногтой нам жил гэж ойлгоно. Тэгвэл одоо А1 нүдэнд 2012 гэж оруулая.

date36-2

Үр дүн TRUE гэж гарч байна. Тэгэхээр 2012 он 366 хоногтой гэсэн үг юм. Дээрх томьёоллыг IF функцээр өргөтгөж болно.

=IF(ISNUMBER(("2/29/"&A1)*1),366,365)

date36-3

Дээрх томьёоны үр дүнд A1 нүдэнд он оруулахад тухайн жилийн өдрийн тоо C1 нүдэнд тодорхойлогдох болно. Зиак иймэрхүү байдлаар томьёолж болно. Гэхдээ энэхүү томьёолол нь цорын ганц хувилбар гэж ойлгож болохгүй. Та ямар ч байдлаар сэтгэж, ямар ч байдлаар томьёолж болно. Танд амжилт хүсье.

Зар сурталчилгаа

Бусадтай хуваалцах

8 Responses to Өгөгдсөн он 365 хоногтой юу? эсвэл 366 хоногтой юу?

  1. Bold хэлдэг:

    Сайн байна уу. Цаг зав гаргаж шийдэл гаргаж өгсөнд баярлалаа. Мөн бас нэг арга байдаг юм байна. Өндөр жил 4-т бүхлээр хуваагддаг юм байна. Хэрэв бутархай гарахгүй бол өндөр жил, бутархай гарвал нам жил юм байна. MOD функцээр шийдлээ. Танд амжилт хүсье.

  2. Jaaya хэлдэг:

    Heregtei medeelel bn. Dandaa l sonirholtoi medeelel ogch baidagt mash ih bayarladag shuu. Ondor jil buyu 366 honogtoi jiluud ni dandaa 4t huvaagddag on baidag. uuniig ashiglaad medej boloh neg arga baij boloh yum. 4t huvaagddag toonii shinj ni suuliin 2 oron ni 4 t uldegdelgui huvaagdah yavdal yum.

  3. Baataraa хэлдэг:

    Ийм томъёо оруулж болох юм байна
    =IF(MOD(A1,4)=0,366,365)

  4. Болд хэлдэг:

    4-т хуваагдаж байвал өндөр жил. хуваагдахгүй бол нам жил байдыгийн шүү дээ.

  5. амараа хэлдэг:

    баярлалаа excel.mn -дээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares