Өгөгдсөн нэр бүхий Sheet-үүдийг шинээр үүсгэх техник

За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Мэдээлэл оруулаагүй нилээд удсан байна. Намрын налгар өдрүүд эхлээд хүн болгон л ажил энээ тэрээ гээд гүйлдэж байна. Зуны амралтын шок одоо л гарч байх шиг байна да хэ хэ. Зиа өнөөдрийн нийтлэлээр бид өгөгдсөн нэр бүхий sheet-үүдийг хурдан хялбар аргаар хэрхэн үүсгэх талаар авч үзэх болно. Бид шинээр MS Excel программд Sheet нэмэхдээ эхлээд шинэ Sheet-ээ үүсгээд дараа нь үүсгэсэн шинэ Sheet-нхээ нэрийг өгдөг. Энэ талаар MS Excel хэрэглэгч нар маань бараг бүгд мэднэ байхаа. MS Excel программд шинээр Sheet үүсгэхэд тулгардаг нэг асуудал бол олон sheet үүсгэж, нэр өгөх явдал юм. Иймээс энэ асуудлыг бид хэрхэн шийдэх талаар авч үзэх болно.

Зар сурталчилгаа

Бид 2001-2012 оныг хүртэл хугацаагаар нэрэлсэн sheet-г үүсгэх шаардлагатай болсон гэж үзье. Өөрөөр хэлбэл доорх зурагт үзүүлсэнтэй адилаар.

Бид энэхүү үйлдлийг гараар хийх боломжтой хэдий ч энэ ажилд цаг хугацаа нилээдгүй зарцуулна. Хэрэв 3000 sheet үүсгэж тэрийг 1-3000 хүртэл тоогоор нэрлэх бол яах бэ? энэ үйлдлийг хийхэд маш их хугацаа шаардана. Тэгвэл одоо энэ үйлдлийг хэрхэн хялбархнаар хийх тухай авч үзье.

Энэ үйлдлийг хялбаршуулахын тулд бид дараах VBA кодыг ашиглана. Үүнд:

Sub CreateSheets()
Dim rng As Range
Dim cell As Range
On Error GoTo Errorhandling
Set rng = Application.InputBox(Prompt:="Select cell range:", _
Title:="Create sheets", _
Default:=Selection.Address, Type:=8)
For Each cell In rng
    If cell <> "" Then
        Sheets.Add.Name = cell
    End If
Next cell
Errorhandling:
End Sub

Дээрх кодыг MS Excel программын VBE-г нээн, шинээр модуль үүсгэж, үүсгэсэн модулид хуулж тавина.

Зар сурталчилгаа

  • Alt+F11
  • Developer цэснээс Visual basic товчийг дарах замаар VBE-г нээнэ.

За одоо MS Excel программ дээр үүсгэх гэж буй Sheet-ний нэрсийг оруулж өгнө. Үүнийг дараагаар Developer цэсний code хэсгээс Macro гэсэн товчийг дарж Macro-г ажиллуулна.

Macro-г ажиллуулахад Create sheets гэсэн цонх нээгдэх ба түүнд A1:A12 мужийн утгыг оруулж өгнө. Өөрөөр хэлбэл шинээр үүсгэх Sheet-үүдийн нэрсийг оруулна.

Ингээд OK коммандыг өгөхөд 2001-2012 онуудаар нэрлэгдсэн 12 шинэ Sheet үүсэх болно. Үүсгэх sheet-ний нэрсийг ямар ч нэрээр хамаагүй өгч болно. За та бүхэнд амжилт хүсье.

Зар сурталчилгаа

Бусадтай хуваалцах

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares