Өгөгдсөн мэдээллийн байршил тодорхойлох

За та бүхэндээ амралтын өдрийн мэндийг хүргье. Миний хувьд амралтыг ерөнхийдөө гэр зуур өнгөрөөж байна. Өнөөдөр үдээс өмнө хальт гараад НТ шооп (Нарантуул)-р орж хүний хэдэн захиасыг авч, өгөөд явууллаа. Зах дээр хүн, машин хоёроос их юм алга. Дандаа ийм байдаг билүү эсвэл цагаан сар ойртоод ингээд байна уу гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна. Харин төв захын зүүн талаар машиныг хойш нь нэвт гаргадаг болсон байна лээ. Гэхдээ захын урдаас их машин тэр замаар явж байгаа болохоор зах дээрх машины түгжирэл маш их байна. Хамгийн гол би өөрөө явган явсан болохоор энээ тэрээ түгжирэлд нервдсэнгүй явж ирлээ дээ. Зиак миний хувьд нэг иймэрхүү. Одоо амалсан ёсоороо та бүхэнд ADDRESS функцийн хэрэглээний талаар нэгэн загварыг танилцуулая.

Зар сурталчилгаа

Би өмнөх нийтлэлээрээ та бүхэнд ADDRESS функцийн ажиллах зарчмын талаар танилцуулсан билээ. Тухайн үед тус функцийг яг ямар зорилгоор, юунд, яаж ашигладаг талаар огт дурдаагүй. Тиймээс одоо энэ функцын хэрэглээний талаар нэгэн жишээ авч үзье. Та бүхэн энэ функций талаар хараахан уншиж амжаагүй байгаа бол ЭНЭ линкээр орж уншаарай.

За ингээд юуны өмнө та бүхэнд одоо бичих гэж буй нийтлэлийнхээ ерөнхий агуулагыг дараах хөдөлгөөнт зургаар танилцуулая. Энэхүү загвар нь C1 нүднээс дурын нэг журнал дугаар сонгоход, сонгогдсон журнал дугаарын байршилыг D1 нүдэн дэхь коммандаар тодорхойлох загвар юм.

capture-19

Дээрх загварыг хэрхэн хийсэн талаар одоо танилцуулая. Юуны өмнө бидэнд дараах журнал дугаарын мэдээлэл өгөгдсөн байна.

Hyper_1

1-р алхам: С1 нүдэнд A2:A831 мужийн мэдээллийг ашиглаж, Data List үүсгэнэ. Data List-ийг хэрхэн үүсгэх талаар та бүхэн ЭНЭ линкээр орж үзээрэй.

Зар сурталчилгаа

2-р алхам: D2 нүдэнд дараах томьёог бичнэ.

=HYPERLINK("#"&ADDRESS(MATCH(C1,A:A,0),1,4,1,"Sheet1″),"Байршилыг тодорхойл")

Ингээд л загвар ашиглахад бэлэн боллоо доо.

Hyper_2

D1 нүдэнд бичсэн томьёонд бага зэргийн тайлбарыг хийе. Энэ бол:

=HYPERLINK("#"&ADDRESS(MATCH(C1,A:A,0),1,4,1,"Sheet1″),"Байршилыг тодорхойл")

бидний бичсэн томьёо.

Сонгох коммандыг гүйцэтгэж буй үндсэн томьёо нь =HYPERLINK() гэсэн функц юм. Бид энэ функцийн өгөгдсөн ХАЯГЫГ буюу ADDRESS-ийг сонгох шинж чанарыг томёонд ашигласан болно. Энэ функцийн ажиллах үндсэн зарчмыг дараагийн нийтлэлээр авч үзэх тул энэ хүрээд зогсоё.

ADDRESS(MATCH(C1,A:A,0),1,4,1,"Sheet1″)

Бид ADDRESS функц ажиллах зарчмыг мэднэ. ADDRESS функцийг ашиглахдаа row_num үзүүлэлтийг MATCH функц ашиглан тодорхойлсон. Дээрх томьёо нь C1 нүдний утгын хаягийг тодорхойлохдоо MATCH(C1,A:A,0) дахь мөр, 1 дэх баганын (A багана гэсэн үг) хаягийг 4 гэсэн төлвөөр тодорхойлсон байна. Харин MATCH(C1,A:A,0) томьёо нь C1 нүдний утга A баганын хэд дэх мөрөнд байгаа тодорхойлох үүрэг бүхий томьёо болно.

Томьёоллыг задлаж, зургаар үзүүлбэл дараах байдалтай байна.

Hyper_3

За ингээд өнөөдрийнхөө нийтлэлийг өндөрлөе. Дараагийн нийтлэлээр HYPERLINK функцийн талаар танилцуулах болно.

Зар сурталчилгаа

Бусадтай хуваалцах

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares