Үлдэгдэл тоо буюу MOD Функц

Бид 1 эсвэл 2, 3-р ангид байхдаа Тоо бодлогын (тухай үед хэрэглэж байсан нэршил) хичээл дээр хэдэн тоог өөр хооронд нь хуваах гэж бөөн юм болдог байж билээ. Зарим нэг хэллэгүүд нь одоог хүртэл санаанаас гардаггүй. Жишээлбэл тоог үржих, хуваах, нэмэх хасах үйлдлүүд хийхэд ашигладаг хэллэгүүд: Санах, зээлдэх, үлдэгдэл, хуваагч, хуваагадагч, орон ахиулах гэх мэт. Одоо ч бараг гараар нэмэх хасах, үржих хуваах үйлдлийг барагтай хийхээ больж дээ. Болж өгвөл тооны машин, Excel программаар шийдчихдэг болжээ. Үүнтэй холбоотогйоор өнөөдөр нэгэн бичлэгийг оруулахаар шийдлээ.

Зар сурталчилгаа

Энэ бол тоог хуваахад үүсдэг үлдэгдэл тоо. Үлдэгдэл тоо гэдэг маань өгөгдсөн тоог өгөгдсөн хуваагчид хуваасны дараагаар үлдэх тоог үлдэгдэл тоо гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл =5/4 гэсэн тооны үлдэгдэл 1 гэсэн тоо гарна. =9/6 гэсэн тооны үлдэгдэл 3 гэх мэт. Энэхүү үлдэгдэл тоог бид гар аргаар хэрхэн гаргадаг талаар сайн мэднэ. Сануулах үүднээс доорх зургийг орууллаа.

Тэгвэл үлдэгдэл тоог MS Excel программ дээр хэрхэн тодорхойлох бэ? Мэдээж энэхүү үлдэгдэл тоог тодорхойлдог үйлдлийг функцжүүлсэн байгаа. Энэ бол MOD функц юм. MOD функц нь MS Excel программын стандарт функцүүдийн нэг бөгөөд тус функц нь Математик томьёо функцийн ангилалд харьяалагддаг. Тус функц нь MS Excel программд дараах байдлаар бичигдэнэ. Үүнд:

= MOD ( Number , Divisor )

Энд:

Зар сурталчилгаа

  • Number: Хуваагдагч тоо (Манай жишээний хувь 9)
  • Divisor: Хуваагч тоо (Манай жишээний хувь 6)

MOD функцийг хэрхэн ашигласан талаар нэгэн жишээ авч үзье.

Би энэхүү бичлэгийг өмнө авч үзсэн анхны тоог олох зорилгоор оруулсан юм. Анхны тоог тодорхойлоход MS Excel программын MOD функц чухал үүрэг гүйцэтгэх болно. Иймээс та бүхэн энэхүү нийтлэлийг анхааралтай уншаарай.

Зар сурталчилгаа

Бусадтай хуваалцах

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares