Хүсэлтийн хариу (тооны формат)

Оройн мэнд Exceler-үүдээ. Та бүхний ажил хөдөлмөр өндөр л биз дээ. Удахгүй улиралын эцэс болж, бид бүгдийн ажил ихсэх гэж байна. Тэр болтол толгой тархиа Excel техникээр сайтар цэнэглээд аваарай 🙂 🙂 🙂 . Зиа өнөөдрийнхөө нийтлэлээр нэг хялбархан Excel техникийн талаар товч танилцуулъя. Хэдийгээр хялбархан ч гэсэн зарим нэг хүмүүс энэ талаар төдийлөн сайн мэддэгүй. За яагаад энэ нийтлэлийг бичих болов гэвэл манай сайтын СЭТГЭГДЭЛ хэсэгт Оогий гэсэн нэгэн уншигч маань энэ талаар асуусан юм. Асуултыг дараах зурагт үзүүллээ.

Зар сурталчилгаа

Cos_for_1

Миний ойлгосноор A1 нүдэнд 1 гэж бичихэд үр дүн нь 00001 гэж гарна. Мөн A2 нүдэнд 103 гэж бичихэд үр дүн нь 00103 гэж гарна. Гэх мэтчлэнгээр A3 нүдэнд 99700 гэж бичихэд үр дүн 99700 гэж гарахаар яаж бичих талаар асуусан байна. Өөрөөр хэлбэл тухайн нүдэнд бичиж буй тооны орон нэмэгдэх тутам урд талд нь байгаа 0 гэсэн утгыг арилгах явдал юм.

Энэ асуудлыг ямар нэгэн томьёо ашиглахгүйгээр хялбархан шийдэх боломжтой байдаг. Энэ бол CUSTOM FORMAT комманд юм. Энэ коммандыг хэрхэн ашиглах талаар одоо тайлбарлая.

Бид A1:A10 мужид дараах тоон мэдээлэл өгөгдсөн байна.

Cos_for_3

A1:A10 мэдээллийг С1:C10 мужид харуулсан хэлбэрт шилжүүлэх шаардлага гарчээ. Асуудлыг шийдэхийн тулд:

Зар сурталчилгаа

1. Нэн тэргүүнд A1:A10 мужийг сонгоно.

2. Тухайн муж дээр хулганын баруун товчийг дарж, Format Cells коммандыг өгнө.

Cos_for_4

3. Үүсэх Format Cells цонхноос Custom гэсэн сонголтыг хийж, Type талбарт 00000 гэсэн утгыг оруулна.

Cos_for_5

Ингээд OK коммандыг өгөхөд A1:A10 мужийн тоон мэдээлэл дараах хэлбэрт шилжинэ.

Cos_for_6

Ингээд л болоо доо ООГИЙ. Одоо тухайн сонгогдсон мужид 1 гэж бичихэд автоматаар 00001 гэж гарах болно. Энд нэг зүйлийг анхааруулъя. Энэ техник нь үндсэн тооны урд шууд 0 гэсэн утга оруулаагүй. Зүгээр л харагдах хэлбэрт нь 0000 гэсэн өөрчлөлтийг оруулсан юм. Та бүхэн энэ талаар дараах зурагнаас харж болно.

Cos_for_7

За ингээд амжилт хүсье. Дараагийн нийтлэлээрээ уулзацгаая.

Зар сурталчилгаа

Бусадтай хуваалцах

2 Responses to Хүсэлтийн хариу (тооны формат)

  1. Oogii хэлдэг:

    Wow, mash ih bayarlalaa.

  2. ideree хэлдэг:

    Хэрэгтэй мэдээлэл байна. Баярлалаа, Энэ дээр зөвхөн харагдах хэлбэр нь биш тооныхон формат нь 00132 гэдэг ч юмуу, тэрийг яаж шийдэх вэ,

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares