Хяналтын самбар буюу Dashboard

Зиак оройн мэнд Exceler-үүдээ. Өнөөдрийнхөө нийтлэлээр Dashboard-ийн талаар товч өгүүлэхээр шийдлээ. Dashboard гэдэг нь хянах самбар гэсэн агуулгатай Англи үг юм. Өмнө нь манай Excel хөгжүүлэгч Отгонбаяр маань Dashboard-ийн талаар товч танилцуулж байсан. Та бүхэн тус нийтлэлийг уншаагүй бол ЭНД дарж уншаарай. Саяхан миний бие нэгэн Dashboard-ийг хийсэн билээ. Тус dashboard-тай холбоотойгоор манай Exceler-үүд сүүлийн үед Dashboard хийж сурмаар байна, Dashboard хийх зөвлөмж оруулаач, Dashboard яаж хийх үү зэрэг асуултуудыг байна асуух болсон.

Зар сурталчилгаа

Dashboard-1

Иймээс дээрх асуултуудыг нэг тийш болгохоор энэхүү нийтлэлийг бичихээр шийдсэн юм. Та бүхэн Dashboard гэдгийг Excel программын тусдаа нэг хэрэгсэл гэж ойлгоод байх шиг байгаа юм. Энэ бол буруу ойлголт. Учир нь Dashboard гэдэг маань Excel техник болон Excel дизайны нэгдэл юм. Өөрөөр хэлбэл энгийн Excel техникүүдийг ашиглаад хүн харахад ойлгомжтой байдлаар мэдээлэл боловсруулалтыг зохион байгуулах үйл явц гэж ойлгож болно. Жишээлбэл та нэг хүснэгт, график байгуулахад л тэр маань Dashboard гэсэн үг. Үүнийг дараах зурагт үзүүлье.

Dash-1

Мэдээж энэ Dashboard маань жоохон болхи харагдаж байна. Тэгвэл дээрх Dashboard-ийн дизайн тал дээр жоохон боловсруулалт хийхэд өмнөх Dashboard-оос илүү гоё харагдаж байна. Энэ талаар дараах зурагнаас хараарай.

Dash-2

Тэгэхээр та бүхэн Dashboard-ийн талаар ерөнхий ойлголтыг авсан байх. Dashboard хийнэ гэдэг маань нэг талаас Excel техникүүдийг ашиглаж, мэдээллийг нэгтгэх боловсруулах, нөгөө талаас боловсруулсан мэдээллийн харагдах байдлыг сайжруулах буюу өнгө будаг, гоо зүй, хэлбэр дизайны мэдрэжтэй байх ёстой юм. Ер нь аливаа зүйлийн өнгө будаг, хэлбэр дизайныг боловсруулна гэдэг өөрөө маш том мэдрэмж, ур чадвар юм. Миний хувьд дизайн тал дээр маш муу. Тэгэхээр энэ талын асуудал дээр цаг хугацаа алдах гээд байдаг сул талтай.

Excel техникийн хувьд Excel программ дээр байдаг бүхий л функц хэрэгсэлүүдийг ашиглаж, мэдээлэл боловсруулах үйл явц юм. Миний хувьд Excel техниктэй холбоотой олон, олон нийтлэлүүдийг бичсэн. Та бүхэн тэдгээрийг ашиглаж, Dashboard хийх боломжтой юм. Dashboard хийнэ гэдэг маань тогтсон нэг загварт баригдахгүйгээр чөлөөтэй сэтгэж загварчлах явдал юм. Зиак Dashboard хийх ерөнхий зөвлөмжийн хувьд нэг иймэрхүү.

Зар сурталчилгаа

Өнөөдрийнхөө нийтлэлээр Dashboard-ийн нэг элмент болох хүснэгтийн мэдээллийг ScrollBar ашиглаж хэрхэн гүйлгэж болох талаар нэгэн техникийг та бүхэн дээ танилцуулъя.

Бидэнд нэгэн компанийн борлуулалтын мэдээлэл өдөр бүрээр өгөгдсөн байна. Бидний Dashboard-ийн зорилго бол мэдээллийг долоо, долоо хоногоор гүйлгэн хардаг нэг загварыг хийх явдал юм. Борлуулалтын мэдээлэл Sheet2 гэсэн хуудсан дээр агуулагдаж байгаа болно.

Dash-3

Энэ Dashboard-ийн элментийг хийхийн тулд Sheet3-ийн B2:H2 мужид дараах томьёоллыг бичиж оруулна.

=TRANSPOSE(Sheet2!A2:A121)+A1

Тус томьёоллыг оруулахдаа дараах зааварыг дагаарай. Үүнд:

  1. Sheet3-ийн B2:H2 мужийг сонгож, идэвхжүүлнэ.
  2. "=" тэмдэгийг дарж, дээрх томьёог бичиж оруулна.
  3. Эцэст нь CTRL+SHIFT+ENTER коммандыг өгнө.

Ингээд 7 хоногийн огноо B2:H2 муж дээр гарч ирнэ.

Dash-4

Үүний дараагаар B3 нүдэнд дараах томьёог бичиж, C3:H3 мужид хуулна.

=SUMIF(Sheet2!$A$2:$A$121,Sheet3!B2,Sheet2!$B$2:$B$121)

Dash-5

Үүний үр дүнд B2:H2 мужийн огноонд харгалзах тухайн өдрийн нийт борлуулалт B3:H3 мужид гарах болно. Одоо Developer цэснээс ScrollBar оруулна.

Dash-6

ScrollBar-ийг идэвхжүүлж, хулганын баруун товчийг дарах замаар Format Control комманды өгнө. Үүсэх Format Control цонхны Control хуудаснаас Cell Link талбарт A1 нүдийг зааж өгнө.

Dash-7

За ингээд OK коммандыг өгснөөр Dashboard-ийн нэг элемент бэлэн болно. Одоо ScrollBar-ийн сум дээр дарах замаар огноог гүйлгэх боломжтой болж байгаа юм.

Зар сурталчилгаа

Dash-8

Бусадтай хуваалцах

3 Responses to Хяналтын самбар буюу Dashboard

  1. Di хэлдэг:

    баярлалаа болж байна.
    =SUMIF(Sheet2!$A$2:$A$121,Sheet3!B2,Sheet2!$B$2:$B$121) энэ код нь
    excel 2013 deer =SUMIF(Sheet2!$A$2;$A$121,Sheet3!B2,Sheet2!$B$2;$B$121) ingej ajillaj bna

  2. naraa хэлдэг:

    scroll bar ajiluulah gd Developer tsesee oldoggyi ee haana bdiin bol

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares